Энтертайнмент

"Babymonster" охидын хамтлагийн дебют цомог шинэ дээд амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосын алдарт "YG Entertainment"-ийн харьяалалд бэлтгэгдсэн “Babymonster” хамтлагийн анхны цомог борлуулалтаараа шинэ дээд амжилт тогтоосныг агентлагийн зүгээс мэдээллээ.  

Хамтлагийн анхны EP "Babymons7er" өнгөрсөн даваа гарагт гарснаас хойш эхний долоо хоногтоо 401,287 хувь борлогдсон аж. Энэ үзүүлэлт нь Kпоп охидын хамтлагийн анхны цомог эхний долоо хоногтоо хамгийн олон хувь борлогдсон үзүүлэлт юм.   

Уг цомогт нийт долоон дуу багтсан бөгөөд эхний дуу болох "Sheesh" нь гишүүдийн хоолойны гайхалтай зохицлыг харуулсан эрч хүчтэй, хип хоп, денс жанрын уран бүтээл болжээ.

Рука, Фарита, Аса, Рами, Рора, Чикита, Ахёон гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй “Babymonster” хамтлаг нь Өмнөд Солонгос, Япон, Тайланд гэсэн гурван орны гишүүдээс бүрджээ. Тэд өнгөрсөн 11 дүгээр сард "Batter Up" нэртэй анхны дуугаа олон нийтийн хүртээл болгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button