Нийгэм мэдээ

“Машинаа сүйтгүүлсэн иргэд холбогдох газруудад нь гомдол гаргасан”

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хүчтэй салхины үеэр Нийслэлийн гуравдугаар эмнэлгийн зүүн талд байрлах орон сууцны гадна фасад унаж оршин суугчдын машин дээрээс унасан нь олны бухимдлыг төрүүлээд буй.

Уг барилгын урд тавьсан байсан машин тоосго, шаварт цохигдсон байна. Энэ талаар Онцгой байдлын байгууллагаас тодруулахад "Дуудлага мэдээлэл ирээгүй" гэлээ.

Харин машины эзний хэлж буйгаар нурсан “Энэ барилгын өмнөх замаар явган хүмүүс их явдаг. Тухайн үед азаар хүн явж таараагүй. Сүүлийн үеийн барилгууд чанаргүй, маш муу материалаар баригддаг гэдгийг байгалийн гамшиг үзэгдлийн шалтгалтаар тов тодорхой харуулж байна. Одоо тэгээд байрны дор машинаа тавьсан иргэдийн буруу юу эсвэл, чанаргүй материалаар байраа барьсан компанийн буруу болох уу, ямартай ч машинаа сүйтгүүлсэн бидний хувьд холбогдох газруудад нь гомдол гаргасан. Хариу одоогоор ирээгүй л байна. Ер нь салхи шуурга бороо цаснаас болж барилга байгууламжийн чанар ямар байгааг харуулдаг. Чанар муутай баригдсан барилгыг хүлээж авдаг УОК бас буруутай байх болов уу. Ихэвчлэн барилгаа хүлээлгэж өгөхийн тулд хахууль өгдөг гэсэн ойлголт олон нийтийн дунд байдаг юм билээ“ гэсэн юм.

Барилгын тухайн хуулинд ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай тал нь хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2024 09:14

Даатг�##�гүй бол хэцүү дээ .

Зочин
Зочин
4 сар 15, 2024 10:33

Шинэ баыруудаа дахин комиссоор оруулъя ер нь яаж ч мэдэх нь комисс гээчийн ард асар их авилга байгааг ш�##�гачих хүн шиг �##�гаа

Зочин
Зочин
4 сар 15, 2024 14:21

Барилгын комисст чанар сайн муу нь хамаагүй, хахуулма авч л байв�##� болоо байдаг учраас аргагүй л дээ

Огийй
Огийй
4 сар 15, 2024 21:32

авилга хээль хахууль авахаа л бол.авилга авсан хүний 2 гарыг нь тас�##�даг хууль батлах хэрэгтэй

Д.Бүтээлч
Д.Бүтээлч
4 сар 17, 2024 11:35

С�##�хины үзүүр төдийд нь ингэж байгаа юм чинь жинхэнэ байг�##�ийн гамшиг болвол яах вэ
Энэ өндөр үнэтэй, хамгийн муу матери�##�аар барьсан байшингуудаа дэлбэлж, хүн амь эрсдэхээс урьдчилан аюулгүй болгоочээ...

Back to top button