СПОРТ
Д.Батсүрэн олон улсын тэмцээнд их мастеруудыг хожиж, нэгдүгээр байрт орлоо

АНУ-ын Миссури мужийн Сэйнт Льюс хотноо байрлах дэлхийн хамгийн алдартай шатрын клубүүдийн нэг болох Сэйнт-Льюс шатрын клубийн дэргэд дөрөвдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан улирал бүр цуврал болон зохион байгуулагддаг.
“Spring Chess Classic 2024” шилдэг шатарчдын олон улсын тойргийн тэмцээний Б хэсэгт академийн тамирчин Их мастер Д.Батсүрэн есөн өргөөс долоон оноотой арын байрын тоглогчдоос 1,5 онооны илүүтэй тэргүүн байр эзэлж гадаад чансаагаа +18 дүнгээр нэмэгдүүлэв. Тэрээр тус тэмцээний 2023 оны эхний улиралд дэд аваргаар шалгарч байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.