УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Авлигын хэргийг АТГ-т мэдэгдсэнийхээ төлөө 5 жилийн ял сонссон тагнуулч Д.Цогтбаатар ам нээв

"TV9" телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар олон жилийн дараа ам нээлээ.

Тэрбээр, "Тагнуулын байгууллагад ажиллаж байх үед төрийн өндөр албан тушаалтны авлигын хэрэгтэй холбоотой баримтыг мэргэжлийнхээ чиг үүргийн дагуу, харьяалагдах байгууллагад нь шилжүүлснийхээ төлөө улсын нууцыг задруулсан гэх үндэслэлээр таван жил хоригдсон" хэмээн дурдсан юм.

Онцлох ЭШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна.

-2012 оны сүүлээр БНСУ-ын Солонгосын иргэн Ү Тэ Гуан өөрийн бие төлөөлөгчөөрөө дамжуулан 19 хуудас өргөдөл, плаш дискийн хамт өгсөн. Тухайн өргөдөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга П.Цагаан, Гадаад хэргийн сайд байсан Пүрэвсүрэн нар Солонгост сууж байсан элчин Жагрийн Сүхээ гэдэг хүнээр дамжуулан 3.7 сая ам.долларыг залилан авсан. Үүнийг 1 сая ам.долларыг нь улстөрийн сонгуульд ашиглана гэж нэхсэн.

-Хуулийн байгууллагуудад олон удаа хандсан ч ямар ч үр дүнд хүрээгүй тул сөрөх тагнуул болох надад хандсан. Хуулиараа харъяаллын дагуу АТГ-т шилжүүлэх л үүрэгтэй байсан. Тухайн үеийн АТГ-ын дэд дарга Б.Хурцад шилжүүлсэн. Гэвч шалгах нь битгий хэл хаанаас гараад ирэв гэж сураглаж, 19 хуудсыг төрийн нууц гэж үзсэн. Улмаар нууц материал задруулсан гэж надад таван жилийн ял оноосон.

-Солонгосын иргэн Ү Тэ Гуан нь утааны эсрэг сайн санааны ажлаар мөн тодорхой бизнес хийх агуулгаар Монгол Улсад орж ирж байсан бололтой.

Хохирогч Ү Тэ Гуан: Ж.Сүхээ, П.Цагаан нар манай солонгос дахь оффист ирсэн. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх гэдэг статустай П.Цагаан гэдэг хүн манай оффист ирнэ гэдэг гайхмаар том зүйл байсан. Ирээд “10 сая ам.долларын алтны уурхайн лиценз өгье. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа тул 1 сая ам.долларыг улстөрийн дэмжлэг болгог өгөөч гэсэн. Ард түмэнд нь буцалтгүй тусламж болгож 1 сая ам.долларыг өгчхөөд байхад дахиад 1 сая ам.доллар нэхэхэд гайхсан” хэмээн ярьжээ.

-Уул уурхайн яаман дээр Солонгосын талынхныг уул уурхайн лиценз өгнө хэмээн танилцуулсан байсан. Тухайн уурхайг Эрдэнэбилэг гэх хүнийх гэж танилцуулсан. Ингээд Ү Тэ Гуан монгол талаас Жагрийн Сүхээд 3.7 сая ам.доллараа өгсөн байна. Геологийн хайгуулын өрөм тавиад үзтэл нэг ч грамм алт байхгүй байсан.

-Б.Хурцад очсон солонгосын иргэний өргөдлийг мэдсэн хүн бүрийг мөрдөн мөшгиж эхэлсэн. Эхлээд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. “Тагнуулын нууц мэдээллийг авч ирээд бидэнд өгөөд задруулчихлаа” гэсэн.

-Б.Хурц бид 2 хувийн эс хонзонтой. 2005 онд бид ТЕГ-т хамт ажиллаж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоод Билэгтийг ТЕГ-аар томилж, жирийн ажилтан байсан Б.Хурцыг шууд газрын орлогч болгосон. Би хэлтсийн дарга байлаа. Тухайн үед “Гаалийн” Баатарын хэргийг ТЕГ шалгаж байсан юм. Энэ хэргийн хүрээнд Говь-Алтайн “Бургастай”-н боомтын гаалийн улсын байцаагч Амгаланбаатар гэдэг хүн ноолуур хил давуулсан хэргээр шалгагдаж байсан. Шалгуулж байх хугацаандаа өөрийн хэргээ аргалуулахын тулд Б.Хурцад 50 сая төгрөгийн хахууль өгчихсөн. Миний удирдлага дор ажиллаж байсан хүнийг Б.Хурц явуулж, Амгаланбаатараас мөнгө авахуулсан байдаг юм.

-Гаалийн Баатарын хэргийг прокурорт шилжүүлэх үед Б.Хурцад би удаа дараа шаардлага тавьсан. “50 сая төгрөгийг нь өг. Наадах чинь авлигын гэмт хэрэг. Гэмгүй ажилтныг яагаад авлигын гэмт хэрэгт холбогдуулчхаж байгаа юм бэ” гэж хэлсэн.

-50 сая төгрөгийн авлигын хэрэгтээ Б.Хурц сэжигтнээр татагдан шалгагдаж, хэргээ хүлээгээд 2006 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдаж суллагдсан үйл явдал болсон.

-Надад найман зүйл ангиар буруутгаж, өвлийн хүйтэн таавчигтай хорих анги хооронд зөөж, хүний эрх зөрчсөн.

-Тохсон хэргүүдийнх нь нэг нь Германы иргэнийг онц хэрцгийгээр бүлэглэн хөнөөсөн гэх хэрэг. Машиныг нь унаад, гар утсыг нь бариад явж байна гэдэг худал мэдээллийг нэр бүхий хүмүүс тараасан. Гэвч яг тухайн үед ОХУ-д гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байсан. Цагдаагаас шуурхай шалгаж, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Хамгийн эмгэнэлтэй нь “Төрийн нууц задруулсан” гэх хэргээр таван жилийн ял оноож, “Аврант”-ын хорих ангид 2015 оны үед хоригдсон. Гэтэл 2004, 2005 оны үед надад алуулсан гэж байсан Германы иргэн 2015 онд “Голомт хотхон”-оос гарч ирж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ

ЭЛБЭГЭЭ ТАРВАГА, ЭЛГЭЭРЭЭ БӨӨЛЖСӨН ЦАГААН, ӨМХИЙ ХУРЦ, ЧӨТГӨР ДОРЛИГЖАВ НАР АА ЭЭ ИЧИГ ИЧИГ, БҮР ДАВРААД ГАДААДЫН ХҮН ДЭЭРЭМДЭЖ АМЬ ЗОГООХДОО ТУЛЖЭЭ ЭД НАР. БУЛАВЧ БУЛТАЙНА ДАРАВЧ ДАРДАЙНА. цОГТБААТАР ГУАЙ ЭНЭ ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ ШАЛГУУЛАННЭР ТӨРӨӨ АРИУТГААРАЙ, ХОИХРЛОО ТОЦОЖ ЭНЭ ӨМХИЙ ХУЛГАЙЧ ЦАГААН, ЭЛБЭГДОРЖ, ПҮРЭВСҮРЭН ХУРЦ НАРААР ТӨЛӨӨҮЛЭХ ЁСТОЙ ШҮҮ. ЦОГТБААТАР БОЛ ЯАВЧ ИЙМ ХЭРЭГ ХИЙХ ХҮН БИШ, ЯСНЫ ЧЕКИСТ САЙН ХУУЛЬЧ, ШУДАРГА ХҮН ШҮҮДЭЭ. БИД ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН БӨГӨӨД САЙН МЭДНЭ

Зочин
Зочин

Хурц гэж барилгын тeхникум төгссөн юманд тусгай хүчнээ атгуулаад нөгөөх нь өөрийгөө бүр чeкист гээд итгэчихсэн дандаа эрүүдэн шүүлт хэрэглэдэг новшийг Эби гар хөлөө болгохгүй бол өөр хэн болгохов дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шударгаар ажиллаад хохирсон торийн албан хаагчийн асуудлыг дахин шалгаач ээ Элбэгдоржийн угсарсан авлагын схем гэм зэмгүй
Олон зуун иргэдийн амьдралаар тоглож хуульгүй
Тортэй явсны тод жишээ 5о сая тоглогчийн хахуулийн хэрэгт холбогдсон амгалан баатар нь засаг дарга хурц тагнуулын дарга болоод дэвшсэн нь Элбэгдоржийн хийсэн гавьяа байх

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бургастайн боомтоор ноолуур гаргасан гэмт
Хэрэгт амгалан Баатараас гадна их олон хүн холбогдсон ш дээ сэргээн шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ хүнийг хилсээр хорисон хэлмэгдүүлсэн асуудлыг одоо буцаад шалгаж тогтоох хэрэгтэй

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Даанч муухай юмдаа

Зочин
Зочин

Ховч хар хэмээх Лүндэгийн Пүрэвсүрэнгээс луйвардсан мөнгийг гаргуулж эзэнд буцаах талаар ажил хийж байгаа юу.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чекистүүд бол хамгийн ёс суртахуунгүй, хүн чанаргүй хог новшнууд байдаг доо, а лбаны байдлаа ашиглаж дандаа л амьтан хүн дээрэлхэж явдаг, тэтгэвэртээ гарахаар ихэнх нь гэмгүй царайлсан луйварчин дээ рэмчин, нууц хуйвалдааны далд удирдагчид болдог.

Зочин
Зочин

Одоо ТЕГын дарга бсан Баатарыг ярилцлага хий. Мэнгэт Нямкагын хэргийг яриул. Тэгээд хилсээр суусан тухай яриулаач. МАНгарын бөгс долоогчидоо

Зочин
Зочин

ТарвагаЭлбэг одоо хаашаа харж дуусах бол. Баларчээ баларч. Хамаг хэрэг нь илэрч байна уу. Бат-үүл ,Элбэг хоёр баларлаа даа.

Зочин
Зочин

Тэр Хурцад авилга өгсөн Говь-Алтайн байцаагч нь одоо засаг дарга Амгаланбаатар нь мөн үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мөн шт

Зочин.
Зочин.

Хэлэх муу үг олдохгүй бна.нэхэмжлэг гаргаж нэр төрөө сэргээ.сөрөг тагнуул яаж хийдгийг үзүүлээд өг.арай байсан шүү өмнөөс нь уур хүрчихлээ.

Зочин
Зочин

Энэ хүний хэргийг дахин шалгаж шудрага үнэнийг тогтоогоосой. Хохирлыг нь буруутнуудаар төлүүлэх хэрэгтэй.

Зочин.
Зочин.

Энэ хүнийг хэлмэгдүүлжээ.төр.эргээд ажилд нь тавь.

Зочин
Зочин

Тагнуулч хүн хэзээ ч, хэнд ч үнэн ярьдаггүй юм. Өөрий гээ авч гарахын тул хэнийг ч золиослоно шүү дээ !

Зочин
Зочин

Элбэгдорж шидтэн биш мөргүй юм хийнэ гэж байхгүй. Түрүүчээс нь гарч ирж байгаад баяртай байна.

Зочин
Зочин

Хамгаалалтанд ав эбэгийн гар хөл хоролчиж магадгүй

Зочин
Зочин

Билгээ монгол коментоо хаяж бгаа юмуу одооч бүр рекламны цаг болсон бналээ эм хүртэл рекламдаад билгээ өчнөөн авилга авчээ гэж харагдаад бноо

Зочин
Зочин

Монголд хэлмэгдүүлэлт одоо үед ч байгаа, техник нь хөгжсөөр бүүр төгсөрсөн. Хүнийг харлуулах, хэрэгтэн болгох, дарамтлах явдал нь өдөр тутмын энгийн үзэгдэл болсон.

Зочин
Зочин

Цогтбаатар ч явдалтай эр дээ ! Албаны давуу талаа амьныхаа эрх ашигт бүрэн дүүрэн ашигладаг.... гээд цаашаа их юм бий дээ !

Зочин
Зочин

50 сая төгрөг өгсөн хүн нь одоо Говь алтайн засаг дарга

Зочин
Зочин

Одоо тэгээд яахын яаж ч чадахгүй шдэ Хурц бол шудуарга бусын "ХОНГИЛ"-ын шүүхийн толгойлогч шдэ Энэ шүүх одоо ч хэвээрээ Хурцын атганд эрх мэдэлтнүүд нь толгой дараалан Хурцад "ТӨМСӨГДҮҮЛЧИХСЭН" бга Бүр нарийсгаж хэлэхийн бол Энэ бүхний толгойлогч нь элбэгдорж гэмгүй царайлаад сууж бга шүү

монгол
монгол

Тэр Хурц чинь хахуулийн болон шантаажны мөнгөөрөө онгоц худалдаж аван Изинис эйрвэйз компанийг сэргээн байгуулж одоо бүр Африк тивд нисэж валют олж баяжиж байгаа юм гэсэн,
Харамсалтай нь манай иргэний нисэхийн ерөнхий газар Тэр онгоцнуудыг нь нислэгт тэнцэнэ, Африкт нисэж болно, Монголд татвар төлөхгүй байж болно гээд зөвшөөрөл энэ тэрийг нь олгодог юм гэсэн

Бодит байдал
Бодит байдал

Төрийн тусгай албадын ингэж дампуурах эхлэлийг эрөнхий сайд байсан алтанхуяг прокурорын дэргэдэх мөрдөх албыг татан буулгаснаар эхэлсэн.

тагнуулынхан ганц хурцаас айгаад хөдлөөгүй юм уу?
тагнуулынхан ганц хурцаас айгаад хөдлөөгүй юм уу?

Тагнуулын хамт олон яагаад ийм улаан авлиганчин хурцаас шударга ажилтанаа хамгаалаагүй юм вэ?

Ард түмэн
Ард түмэн

Билгээ новшоо тв 9-өөс хурдан зайлаач. Чамайг үзэн ядаж байна сонгуул болгоноор хүрэлсүх,т одоо данхан Толгойтын заавраар тал засч пялдагдаж байх юм чи бол хог новш чяцга ялгадас

Даваасамбуу
Даваасамбуу

chinii elbegdorj shorond shaalaa chamd munge uguh hun baihgui bolloo haramsaltai bair hurgei danh kuug hoer chini diildehee ali hediin boliod odoo chinii hosyg shubtarna goe bainaa

Холбоотой мэдээ

Back to top button