Нийгэм мэдээ

Редакцын судалгаа: Мэдээллийг голчлон Фейсбүүкээс авдаг ч инфлүүнсерүүд бус сэтгүүлчдийн нүүр хуудаст итгэдэг болжээ

Eguur агентлаг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр |2024.05.03|-ийг тохиолдуулан мэдээ мэдээлэл хүлээн авагч иргэд, хэрэглэгчдийн хандлагын өөрчлөлтийн судалгааг авсан юм.

Судалгааг түүврийн аргаар 150 хүнээс авлаа. Эл судалгааны зорилго нь хэрэглэгчид мэдээллийг ямар хэлбэрээр, хаанаас, хэрхэн хүлээж авдаг хийгээд ямар төрлийн мэдээг хэвлэл мэдээллийн салбараас хүсдэг талаар судлахад оршино.

Мөн уг судалгаа нь иргэдийн олонхыг бүрэн гүйцэд төлөөлж чадахгүй юм.

Судалгаанд оролцогчдын 73.5 хувь нь интернет платформуудаас мэдээллийг хүлээж авдаг ажээ. Тэр дундаа 80 хувь нь мэдээллийг Фейсбүүк орчноос авч байна. Мөн нийт судалгаанд оролцсон иргэдийн 62.6 хувь нь анализ, тоймлосон хийгээд харьцуулсан мэргэжлийн бүтээлийг уншиж, судлахыг хүсэж байгаа юм.

НЭГ. Судалгаанд оролцогчдын дийлэнхийг 26-35 насныхан бүрдүүлж байна

Эл судалгаанд оролцогчдын дийлэнх хэсгийг 22-41 насныхан эзэлсэн юм. Тэдний хувьд судалгаанд хамрагдагсдын 40.2 хувийг бүрдүүлж байв. Харин,

  • 37.2 хувийг 12-25
  • 52.6 хувийг 26-35
  • 20.1 хувийг 36-45
  • 17 хувийг 46-55
  • 4.2 хувийг 55-65

ХОЁР. Интернэт платформ ашиглаж мэдээлэл авдаг иргэд 73.5 хувийг нь бүрдүүлж байна

Made with Flourish

ГУРАВ. Судалгаанд оролцогчдын олонх нь Фейсбүүкээс мэдээлэл авдаг

Судалгаанд оролцсон иргэдийн 84.8 хувь нь Фейсбүүк платформоос мэдээлэл авдаг байна. Үүний дараагаар Гүүгл, Инстаграм, Ютүб, Твиттерыг хамгийн ихээр ашиглаж, хүссэн мэдээллээ олж авдаг хэмээн хариулжээ. Мөн мейл хаягаараа сайтуудад бүртгүүлж, шаардлагатай мэдээллийг шууд мейл хаягтаа авч ашигладаг ажээ.

Made with Flourish

ДӨРӨВ. Мэдээлийг эх хэл дээрээ түлхүү уншдаг

Made with Flourish

ТАВ. Мэдээллийг бичвэр хэлбэрээр түлхүү хүлээн авдаг

Made with Flourish

ЗУРГАА. Мэдээллийн үнэн бодит эсэхийг албаны эх сурвалжаар нягталдаг

Иргэд хүлээн авч буй мэдээллийнхээ үнэн бодит эсэхийг нягтлахдаа албаны эх сурвалжаас түлхүү нягталдаг байна. Судалгаанд оролцогчдын 49.5 хувь нь дээрх байдлаар эх сурвалжаа нягталдаг ажээ.

Харин хүлээн авч буй мэдээллээ нягталдаггүй иргэд судалгаанд хамрагсдын 7.1 хувийг бүрдүүлж байв.

Made with Flourish

ДОЛОО. 40.4 хувь нь мэдээллийн агентлагийн захирал, мэргэжлийн шинжээчийн хувь хаягаас мэдээлэл авахыг илүүд үздэг

Судалгаанд оролцсон иргэдийн 68.7 хувь нь мэдээллийн хэрэгслүүдээс авсан мэдээлэлд итгэдэг хэмээжээ. Харин 40.4 хувь нь мэдээллийн агентлагийн захирал, сэтгүүлч, судлаач, шинжээчийн хувь цахим хаягийг дагаж, мэдээлэл авдаг аж. Мөн судалгаанд оролцогсдын 20.2 хувь нь сошиал инфлюнсерийг дагаж, мэдээлэл авдаг байна. 12.1 хувь нь шар сайтуудаас мэдээлэл авдаг ажээ.

Made with Flourish

НАЙМ. Олон нийт анализ, тоймлосон, харьцуулсан материал уншихыг хүсдэг

Судалгаанд оролцсон нийт хүний 62.6 хувь нь анализад суурилсан, тоймлосон, харьцуулсан буюу илүү мэдээлэлтэй сэтгүүл зүйг хүсдэг байна.

Made with Flourish

Редакцаас авсан дээрх судалгааны үр дүнд олон нийт анализ бүхий мэдээ мэдээллийг уншихыг хүсдэг байна. Мэдээ мэдээллийг цахим платформуудаар, тэр дундаа Фейсбүүкээс авч байна. Уг дүн нь бидний өнгөрсөн жилийн авсан судалгааны үр дүнд залуучууд инстаграмаас мэдээ, мэдээллүүдийг авах нь 32.3 хувь болтлоо өссөн үзүүлэлттэй байна. Мөн цахим платформоос хуурамч, чанаргүй мэдээлэлэл бүрт итгэхгүй албан эх сурвалжаас мэдээлэл авах нь ихэссэн байна. Цаашлаад ямар нэгэн байдлаар бичвэр хэлбэрийн мэдээлэллийг уншихаас гадна подкаст сонсох нь илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдаг талаар судалгаанд дурдсан байна.

Та манай агентлагийн өнгөрсөн жил бэлдсэн судалгааг сонирхохыг үзвэл ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button