Монголд анх удаа холын зайн морин тойруулгын уралдаан болно

Монголын анхны холын зайн морин тойруулгын “Хайпэй кап 24“ уралдаан энэ сарын 11, 12-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болох гэж байна.
Тус уралдаан монгол, сонгомол төрлөөр болох юм. Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их насны морь уралдах юм. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдуулах тов гарчээ.
Сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр Prius 30 автомашинаар байлна. Харин их нас, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн Фотон ачааны машинаар байлах аж. Морин уралдааны бүртгэлийн хураамж нь нэг сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв шүү одоо л горимондоо орох нь