Нийгэм мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-500 мянган төгрөг байна

Ерөнхий боловсролын сургуулийн амралтын хуваарьтай зэрэгцэн хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарч эхэлжээ.

-Энэ жил нийслэлд 17 зуслан үйл ажиллагаа явуулна-

Энэ жил нийслэлд бүртгэлтэй 17 зуслан үйл ажиллагаа явуулна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр нь дунджаар 350-500 мянган төгрөгийн хооронд байна. Харин үүний дараа улсын хэмжээнд нийт 56 зуслан энэ жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ.

Тухайлбал, 1978 онд нээлтээ хийж байсан олон улсын “Найрамдал” төв энэ жил 10 ээлжтэй байхаар төлөвлөсөн байна. Эхний ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 3-нд хүлээн авах бөгөөд 6-10 насныханд хамааралтай аж. Тус зуслангийн бүртгэл энэ сарын 13-наас эхлэх юм байна. Тэгвэл интернэт болон гар утасны хэрэглээг хязгаарлаж, англи хэлний ярианы клуб хичээллүүлдэг "Янзага" зуслан мөн ирэх сарын 3-наас хүүхдүүдээ авч эхлэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button