Top StoriesСурвалжилга

Express Laundry: ЭЕШ өгөх сурагчид VII сар хүртэл пүүзээ үнэгүй угаалгах боломжтой

Одоогоос сар хүрэхгүй хоногийн дараа  ЭЕШ болох гэж байна. Эдгээр өдрүүдэд шалгалтдаа бэлдэж байгаа хүүхдүүдийн тухайд илүү дутуу зүйлд анхаарал хандуулахаас илүүтэйгээр зөвхөн хичээл, шалгалтдаа бэлдэх цаг хугацаа хамгийн чухал.

Тийм ч учраас “Express Laundry” буюу өөртөө үйлчлэх угаалгын төв ЭЕШ өгөх гэж байгаа бүх сурагчдын пүүзийг долоодугаар сарын 01-н хүртэл үнэгүй угааж өгөхөөр болжээ. Энэ газар нь өөртөө үйлчлэхээс гадна том овор хэмжээтэй эд зүйлсээ угаахад бүрэн тохирсон цахилгаан бараатай уг газрыг ёстой л нүдээ олсон бизнес гэхэд хилсдэхгүй.

Eguur.mn агентлаг үйлчилгээний шинэ соёлыг Монголдоо нэвтрүүлсэн "Express Laundry"-г сурвалжиллаа.

-Том овор хэмжээтэй зүйлс болон гутлыг нэг цагийн дотор бүрэн угааж, хатаагаад гарах боломжтой-

Өдрийн 14:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Express Laundry” өөртөө үйлчлэх угаалгын газарт биднийг очиход хүн цөөхөн байсан ч, сонирхон орж ирсэн үйлчлүүлэгчид ихэд олзуурхан хүлээж  авч байлаа.

Тус салбарт ажиллаж буй ажилтны хэлж буйгаар “Хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй. Хүмүүст энэ төрлийн үйлчилгээ хэрэгтэй байгаа нь энэ ажилдаа орсноос хойш л мэдэгдлээ. Мөн хүмүүс сэтгэл хангалуун хүлээж авч байгаа. Чухамдаа манай угаалгын газар гэрт байдаг угаалгын машиныг томруулчихсан гэхэд л болно. Үйлчлүүлэгчид том овор хэмжээтэй хөнжил, бүтээлэг, хөшиг, гутал гэх мэт зүйлсээ авч ирж, угааж байна. Манайд ирсэн үйлчлүүлэгчид том  овор хэмжээтэй зүйлс болон гутлыг нэг цагийн дотор бүрэн угааж, хатаагаад гарах боломжтой” гэлээ.

Хөнжил, бүтээлэг, хөшиг, гутал зэрэг томоохон овор хэмжээтэй зүйлийг гэртээ угаах тийм ч амар биш байдаг. Тэгвэл  нэгэн зэрэг 3-4 хөнжил, 5-6 гутлыг 15000 төгрөгөөр нэг цагийн дотор бүрэн угааж, хатаах боломжтой угаалгын бизнесийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж байгаа “Express Laundry”-ийн захирал Баярмаатай тус байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцсан юм.

-Ирэх сард болох ЭЕШ өгөх гэж байгаа бүх сурагчид үнэгүй гутлаа угаалгах боломжтой урамшуулал зарласан-

-Өөртөө үйлчлэх угаалгын газар нээе гэсэн санаагаа хаанаас, хэрхэн олж байв?

-Анх гэртээ сууж байгаад ажилдаа ороод их завгүй байж байхдаа кинон дээрээс хараад “Энэ үйлчилгээ манайд орж ирэх боломжтой юм байна” гэдгийг олж хараад оруулж ирж байлаа.

Тухайн үед ковидын хүн нөхцөлтэй үе буюу хил гааль хаачихсан, юмны үнэ тэнгэрт хадчихсан, тээврийн үнэ хүртэл хоёр, гурав дахин үнэд орчихсон үед нээж байсан. Анх иргэдэд үнэхээр хэрэгтэй үйлчилгээ байсан учраас Нээлтийн постоо оруулаад 2 цагийн дотор маш олон хүнд хүрч, цааш нь түгээгдэж байсан.

Монголд том оврын угаах үйлчилгээ байдаггүй, тоос шороо ихтэй байсан болохоор хүмүүсийн эрэлт хэрэгцээ нэлээн сайн хангагдсан нь маш том давуу талтай байсан. Ялангуяа зориулалтын угаалгын машинаар пүүз угаана гэдэг бол хүн болгонд хэрэгтэй, давуу талтай үйлчилгээ байсан.

Одоохондоо манайх жижиг газар байрлаж байгаа ч гэсэн нийгмийн хариуцлагаа алдахгүйн тулд олон нийтэд тустай зүйлүүдийг өрнүүлж байгаа. Хамгийн наад захын жишээ дурдахад “Өнгөрсөн жил болсон үерийн гамшгийн үед ажиллаж байсан ОБЕГ-ын алба хаагчид болон бусад хүнд нөхцөлд ажилласан хүмүүст зориулж хувцсаа үнэ төлбөргүй угаалгаарай” гэсэн пост оруулж байсан. Тухайн үед цөөнгүй хэдэн хүн ирээд, үнэгүй хувцсаа угаалгаад, талархсанаа илэрхийлээд л буцаж байсан.

Харин энэ удаад бол ЭЕШ-аа өгөх гэж байгаа бяцхан дүү нартаа Юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг өөрийн чадах зүйлээрээ туслахын хүссэн учраас ирэх долоодугаар сарын 01 хүртэл пүүзээ үнэгүй угаалгах эрхийг өгч байгаа. Бидний зүгээс тухайн хүүхдээс ЭЕШ-д бүртгүүлсэн хуудас болон иргэний үнэмлэх авч ирэхийг л хүсэж байгаа.

-Хувцсыг ширхгээр биш килограммаар угаана-

-Өөртөө үйлчлэх угаалгын газрынхаа онцлог, давуу талаас нь та танилцуулахгүй юу?

-Угаалгын газар байгуулъя гэж бодоод хувиараа янз бүрийн судалгаа, туршилт хийж үзсэн. Тухайлбал, манай цахилгаан барааны дэлгүүрүүд хамгийн ихдээ 9 кг-ийн угаалгын машин зардаг. Дунджаар айл бүр 5-7 килограммын  угаалгын машинтай.

Яах вэ, гадаадад амьдарч байсан хүмүүс бол том хэмжээний угаалгын машин захиад авчирсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт хүн амын 70, 80 хувь нь хагас автомат юм уу, эсвэл жижиг оврын 5-9 килограммын угаалгын машин ашигладаг.

Тэгэхээр гэртээ том оврын хөшиг, хөнжил зэргийг угаахад хүндрэлтэй. Мөн хими цэвэрлэгээний газраа явж үнийг нь судлахад, нэг хөнжлийг  20000-25000 төгрөгөөр угаадаг юм билээ. Ингээд аваад үзвэл, хүн бүр хими цэвэрлэгээгээр үйлчлүүлэхэд хэцүү. Угаалгах давтамж нь ч цөөн гэсэн үг. Том угаалгын машин Монголд ороод ирэхээр сардаа нэг удаа хөнжлөө угаадаг байсан бол хоёр долоо хоногтоо нэг удаа  ч юм уу, илүү ойр давтамжтай угаах боломжтой болно. Хүмүүсийн амьдралын чанар дээшилнэ гэж үзэж байгаа юм. 

Монголдоо нутагшуулаад, хүмүүсийг хэрэглэж суртал мэдээлэл өгөх хүн дэргэд нь байх хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс одоогоор хүмүүст яаж хэрэглэхийг,  картаа хэрхэн цэнэглэх зэрэгт нь зөвлөгөө өгөх ажилтантай байна. Монголчууд юмыг их хурдан сурдаг. Тэгэхээр ойрын нэг жилдээ хэрэглээд, өөртөө үйлчлэх угаалгын газраар үйлчлүүлээд сурах байх аа.

Мөн бусад laundry үйлчилгээнээс давуу тал нь өөрөө угаалга хийхгүйгээр тус газарт ажиллаж байгаа хүнээр угаалгаад, хатсаны дараа гар дээрээ авах боломжтой гэдгийг онцоллоо. Мөн үйлчлүүлэгчид гэрээсээ өөр газар хувцсаа угаалгаж буй тул ариун цэврийн асуудлыг сонирхдог.

Хэрэв үйлчлүүлэгч хүсвэл угаалга эхлэхээс өмнө сонгосон угаалгын машинаа 1500 төгрөг төлөөд тусгай бодисоор цэвэрлүүлэх боломжтой аж. Мөн Express Launry-ийн угаалгын нунтгийг угаалгадаа ашиглахгүй бол өөрөө угаалгын нунтгаа авчрах сонголт ч бий.

-12 төрлийн угаалгын машин, хатаагч байна гэсэн. Эдгээр нь хэмжээний хувьд ялгаатай юу?

-12 төрлийн машины зургаа нь угаалгын машин, зургаа нь хатаагч юм. Хэмжээний хувьд 30 кг, 20 кг, 17 кг гэсэн гурван төрөл байна. Үнийн хувьд ч 9000-15000 төгрөгийн хооронд  байна.

Жишээлбэл, хамгийн том угаалгын  машинд нь 3-4 хөнжлийг 15000 төгрөгөөр угаах боломжтой. Энэ нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй. Хатаагчийн үнэ нь мөн угаалгын үнэтэйгээ ижил. Гэхдээ хүмүүст сонголт өгч байгаа. Чийгтэйгээр нь авч яваад гэртээ хатаасан ч болно, манай дээр 30 минутын дотор дөрвүүлэнг нь хатаасан ч болно. Мөн хүмүүсийн их сонирхож зүйл нь пүүзний угаалгын машин.

Зах зээлийн судалгаагаар 7000-12000 төгрөгөөр нэг пүүзийг цэвэрлэдэг. Өөртөө үйлчлэх угаалгын газарт  зургаан пүүзийг 13000 төгрөгөнд угаах боломжтой. Хатаах нь бас ижил үнэтэй. Олныг угааж байж эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Мөн цаг маш их  хэмнэнэ. Бусад хими цэвэрлэгээнд угаах зүйлээ аваачиж өгөөд 2-3 хонодог.

Харин манайхаар үйлчлүүлээд нэг цагийн дотор цэвэрлээд угаагаад, өмсөөд явж болно. Хатаагчийн хувьд тусгайлан пүүз хатаахад зориулагдсан ба хэт ягаан туяагаар шарж, бактери устгах зориулалттай.

-Өөртөө үйлчлэх угаалгын газрыг одоогоор хэр их хүн зорьж ирж байна вэ. Цаашдаа салбараа хэрхэн байгуулах вэ?

-Ер нь БНСУ-д энэ төрлийн бизнесийг тогтсон ажилтай, хоёрдогч орлогын эх үүсвэр хайсан хүмүүс ихэвчлэн хийдэг. Тэр утгаараа бүх орлого, зарлагаа утаснаасаа хянадаг. Хэт их баригдаад байх шаардлагагүй. Асуудал гарвал утаснаасаа шийднэ. Тухайлбал, хэдэн машин ажиллаж байна, хэдэн машин зогсож байна, хэдэн төгрөгийн орлого орсон байна гэдгийг бүгдийг нь утаснаасаа хянах боломжтой. Цоо шинэ үйлчилгээ учраас зах ч бай, төв ч бай хэрэгцээ нь яг ижилхэн.  

Цаашдаа хэд хэдэн газар салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бизнесийг эхлүүлэх санхүүгийн чадвартай хүмүүс манайд хандаад, манай  бүх брэнд нэртэй нь аваад, салбар нээх боломжтой. Заавал том компаниуд  ийм зүйлийг хийдэг гэсэн ойлголт хүмүүст байдаг юм билээ. Шинэ юм хийе гэвэл заавал том компани гэхгүй, жижиг компани эсвэл хувь хүн ч хийж болно. Манайх тэр тал дээрээ жишээ болж магадгүй юм.


“Express Laundry” өөртөө үйлчлэх угаалгын газар нь оройны 23:00 цаг хүртэл ажилладаг хоёр ээлжээр ажилладаг. Тус үйлчилгээний газар нь хоёр салбартай бөгөөд нэг нь Хүннү-22 мөн Нисэхэд байршилтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Төлбөр тооцооны хувьд үйлчлүүлэгчийн карт авч 10, 20 мянгатын дэвсгэртээр цэнэглэн, угаалгын үйлчилгээг бүрэн авах боломжтой аж.

Харин угаалгын нунтаг болон хувцас зайлагчийн хувьд Солонгос улсын чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Үйлчлүүлэгчид ямар нэг угаалгын нунтаг авч ирвэл арай хямд тусдаг. Цаашдаа зарим харшилтай мэдрэг үйлчлүүлэгчид зориулан угаалгын нунтаггүй угаах, эсвэл өөрийн авч ирсэн бүтээгдэхүүнээр угаах боломжуудыг нээж өгнө хэмээн онцоллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-11 11:05

Ваааааа

Зочин
Зочин
2024-06-11 11:07

Баярл�##�аа

Зочин
Зочин
2024-06-11 11:07

Ymar goy ymbe hicheeeneee

Зочин
Зочин
2024-06-11 11:24

Сайхан мэдээ байна

Холбоотой мэдээ

Back to top button