Нийгэм мэдээ

Хөвсгөл, Сүхбаатар аймагт түймэр гарчээ

Хөвсгөл, Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Дунд Харганы-Эх” гэдэг газарт 2024.06.09-ний 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн гал түймрийг мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулсан, бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан байна.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Кабинт-Ухаа” гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан байна. Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гал түймрийг цурамд оруулж, өчигдөр 21:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button