Энтертайнмент

BIGHIT: Жин маргааш цэргээс халагдана

БНСУ төдийгүй дэлхийд алдартай BTS хамтлагийн гишүүд 2022 оноос цэргийн алба хааж эхэлсэн. Тэгвэл хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Жин маргааш цэргээс халагдах болсныг BIGHIT агентлагаас мэдээллээ.

Жин нь BTS-ын хамгийн анх цэрэгт татагдсан гишүүн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 13-нд элссэн билээ. Тэрээр алба хааж байх хугацаандаа бие бялдар, оюун санаа, тэсвэр хатуужил, хандлагаараа бусдадаа үлгэрлэж “Тусгай дайчин” цол хүртэн Ахлах түрүүч болсон билээ.

BIGHIT: Бид та бүхэнд BTS-ийн Жин удахгүй халагдах гэж байгаа баярт мэдээг хүргэх гэж байна.

Жин алба хааж дуусгахад ойрхон байгаа бөгөөд удахгүй халагдах болно. Түүнийг цэргээс халагдсан өдөр бол зөвхөн цэргийн албан хаагчдад зориулагдсан баяр тул шүтэн бишрэгчдээс нь очихгүй байхыг хүсэж байна. Жинийг хайрлаж, дэмжиж байдагт бид үргэлж талархаж байна. Манай компани уран бүтээлчдээ дэмжихийн тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно.

BTS-ийг үргэлж хайрлаж, дэмжиж байгаад дахин талархлаа илэрхийлж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button