Нийгэм мэдээ

ТЦА: Айлчлалтай холбогдуулан богино хугацаанд замын хөдөлгөөн хязгаарлана

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна.

Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тонглун Сисүлитийг угтах ёслолын ажиллагаа 15.30 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Jariga.mn
Jariga.mn
6 сар 13, 2024 21:28

Иргэд хөдөлмөрчид тээвэрчид ард иргэд энэ цаг үе ээр нь хүлээцтэй соёлтой хандаж бусдын үгэн турхиртад автагдах үгүйгээр замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь улс орны нэр хүндэд сайнаар нөлөөл нь.Харанхуй хэнэггүй хэгжүүн хийрхсэн Бүдүүлэг байх нь гайхам шиг биш тэнэгрэл.

Холбоотой мэдээ

Back to top button