Нийгэм мэдээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 4.0 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн  үзүүлэлтээс харахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.

2024 оны  тавдугаар сард хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.1 хувь, баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувь, хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 8.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь(согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.5 хувь ), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь,хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.4, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-15 13:42

Төр засаг байдаг л бол хичнээн зах зээл ч гэлээ бүх зах, сүпер МАРКЕТ зэрэг газруудад хамгийн дээд үнийг хуульчлах хэрэгтэй хэрэгтэй жишээ нь зах, худ�##�дааны байгууллагууд үхрийн мах 8000,хоньны мах 6500 гэх жишээний үүнээс дээш зарж болохгүй гээд л тогтоочиход болно шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button