СПОРТ

Практик буудлагын тэмцээнээс 2 алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Филиппин улсад зохион байгуулагдсан практик буудлагын "1st Master Cup" олон улсын тэмцээнд оролцсон баг тамирчид тэмцээнээ амжилттай дуусгалаа. 

Стандарт ангилалд 3 улсын 33 тамирчин өрсөлдөж: Нэгдүгээр байрыг СМ У.Тэмүүлэн 100 хувь 

Продакшн ангилалд 3 улсын 29 тамирчин өрсөлдөж: Хоёрдугаар байрт С1 Э.Өнөрбаяр 85.23 хувь 

Продакшн ангиллын эмэгтэйчүүд дунд 2 улсын 5 тамирчин өрсөлдөж: Нэгдүгээр байрыг С1 Г.Эгшиглэн 100 хувь (Overall 67.39%) тус тус эзэлсэн байна.

Хийн гар бууны төрлөөр 2019 онд ОХУ Новосибирск хотод болсон олон улсын тэмцээнээс СМ А.Арслан анхны "IPSC President's Medal"-ийг эх орондоо авч ирж байсан бол 5 жилийн дараа СМ У.Тэмүүлэн, С1 Г.Эгшиглэн нар дахин авч ирлээ. Ийнхүү хийн гар бууны төрлөөр Монгол Улс гурван ерөнхийлөгчийн медальтай боллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button