Энтертайнмент

Монголд ирсэн "Т-Ара"-ийн Хё Мин тэргүүтэй алдартнууд өчигдөр эх орон руугаа буцжээ

Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дэлхийн улс орнуудаас олон алдартай дуучин, жүжигчин, инфлюнсерүүд Монголыг зорин ирсээр буй.

Тэгвэл энэ удаад БНСУ-ын T-Ара хамтлагийн дуучин Хё Мин, Солонгосын мисс Шин А Ра, инфлүүсер Жин Ий Ёон нар энэ сарын 19 -нд Улаанбаатар хотноо ирээд гоо сайхны брэндийн V.I.P үйл ажиллагаанд оролцоод өчигдөр /2024.06.19/ эх орон руугаа буцжээ.

Тэдний хувьд хамтран ажилладаг “MAKE9” гоо сайхны брэндийнхээ V.I.P үйл ажиллагаанд оролцохоор ирсэн бөгөөд өнгөрсөн орой тус арга хэмжээнд оролцоод эх орон руугаа буцсан байна.

Манай улсад ирсэн Хё Мин хамтлагийнхаа уран бүтээлээс гадна “Миний найз охин есөн сүүлт үнэг”, “Гибек”, “1000 дахь хүн”, “Гисаен Рюнг” зэрэг телевизийн олон ангит кинонд дүрээ мөнхөлсөн бөгөөд одоогоор том брэндүүдийн нүүр царайгаар ажиллахын зэрэгцээ хамтлагийнхаа 15 жилийн ойд бэлдэж байгаа аж.

Харин мисс Шин А Ра нь 2016 онд Солонгосын миссээр тодорж улсаа төлөөлөн Дэлхийн мисс тэмцээд оролцож байсан бол  инфлүүсер Жин Ий Ёон нь инстаграмдаа 681 мянган дагагчтай нөлөө бүхий хүмүүс байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2024 11:56

монгол эмэгтэйн хувцас солонгос хүүхэнд ёстой зохисонгүй дээ

Цогягү
Цогягү
6 сар 20, 2024 13:58

Энэ сүгнүүд юу хийж явдаг юм Сангасваа царайлчихаад амь нь хаана байна гэж гайхмаар шүднүүд

Цогягү
Цогягү
6 сар 20, 2024 14:00

Лүднүүд гээд уншина уу
Б

Д.Ариунболд.
Д.Ариунболд.
6 сар 22, 2024 15:36

өглөө ирээд орой нь буцаад явжээ.их л яаруу явж дээ.

solongos zail
solongos zail
6 сар 24, 2024 07:16

solongos aldartan gej yu bdag yum mongold tanih hun bhgui.huuj yvuul

Зочин
Зочин
6 сар 25, 2024 00:06

Hvnn bish ishgen huuehun bhvyd

Back to top button