Энтертайнмент

Монголд зураг авалтаа хийсэн “Harbin” кино Торонтогийн наадамд нээлтээ хийнэ

БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчид болох Хёнбин, И Дон Ук нарын тоглосон “Harbin” кино ирэх есдүгээр сард болох Торонтогийн олон улсын кино наадамд гарахаар боллоо.

Тодруулбал, дэлхий дахинаа 2019 онд үзэгчдийг байлдан дагуулсан “Crush landing on you” киноны гол дүрийн жүжигчин Хёнбин болон “Есөн сүүлт кино”-ны гол дүр И Дон Ук нарын хамтран тоглох “Harbin” гэх түүхэн драмын зураг авалтыг Өмнөд Солонгос, Латви, Монгол улсад зураг авалтаа хийсэн байдаг.

Тэд 2022 оны 11 дүгээр сард Монголд ирж Өмнөговь аймагт хийсэн юм.

Торонтогийн олон улсын кино наадмын гол зорилго нь кино урлагийн талаарх мэдлэг, үнэлэлт, ойлголтыг сурталчлах, дэмжих явдал бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд бүтээгдсэн хамгийн шилдэг кинонуудыг үзүүлэх байдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button