Нийгэм мэдээ

"Яармагийг I хороололтой холбосон гүүр бус ажилчдын гэр усанд автсан"

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн онуудад найман төслийг хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, Толгойт, Дундгол, Наадамчдын авто зам, Зайсангийн гүүр, Чингисийн өргөн чөлөө Ээрмэлийн гудамжийг Туул голтой холбосон ажил зэрэг автозамын ажлыг хийж буй. 

Үүний төвлөрөлийг бууруулах нэг ажил бол Наадамчдын автозамаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто гүүрний ажил байсан. 

Энэ гүүр өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас гүүрний урт талын тэр чигтээ усанд автчихсан мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилчдын амьдарч байгаа байр, техник хэрэгслүүд нь усанд автсан нөхцөл байдалтай дүр зураг харагдаж байна. 

Мотор сервис компани нь 2022 онд тендерт шалгарч 2023 оноос ажлаа эхэлсэн байдаг. Гэрээний үүргийн дагуу 2024 оны дөрөвдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан ч шар усны үерийх улмаас ажил нь түр хугацаанд хойшилсон аж. 

Бид энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсээс тодруулсан юм. 

Тэрбээр "Яармагийн замыг I хороололтой холбох ажил өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш эхэлсэн. Гүүрийг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэх гурван компани, авто замыг “Тотал инж” ХХК барьж байна.  

Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр барих аж. Эхний гүүр нь 36.7 метр урт. Үүнийг Туул голын салаан дээр барих бол дараагийнх нь 391.5 метр, гурав дахь нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж байгаа юм. 

Гүүрний их бие үерийн усанд автаагүй ч төгсөл хэсэг, ажилчдын байрлаж байгаа гэр усанд автсан. Гүүр лүү хүрч очих боломжгүй байсан ба гүүрний их бие хэсэгт авто замын ажил явагдаж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-24 14:46

ЗА БИТИЙ ШААГААД БАЙГААРАЙ ЦАЙРЧИХСАН ПЯСДА НАР

ЗЗочин
ЗЗочин
2024-06-24 16:58
Reply to  Зочин

Юм хийлгэхгүй утсаа тэвэрч хамраа ухсан оркоо. Шүүмжлээд байх шаардлагагүй шүү.

Зочин
Зочин
2024-06-24 14:46

тийм их мундаг юм бол тээ нээчээч хн

Зочин
Зочин
2024-06-24 15:15

АТГ анхаар�##�даа авсан биздээ

Зочин
Зочин
2024-06-24 18:08

Za boliochee. Xudlaa solioroxoo boliochee.

Зочин
Зочин
2024-06-24 19:26

Чадахгүй хүмүүс ажил эхлүүлээд дуусгаж чаддаггүйшд

ЗочинҮнэнийг хэлэгч
ЗочинҮнэнийг хэлэгч
2024-06-25 00:23

Төгсгөл хэсэг нь тэгээд гүүр биш юму . Солиотой биеэ өмөөрөх юма.

Бөө
Бөө
2024-06-25 14:20

Юу бичиж буйг нь ойлгох чадвар дутмой...????

Холбоотой мэдээ

Back to top button