Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос гурван өдөр дараалж Өмнөд Солонгос руу хогтой агаарын бөмбөлөг нисгэжээ

Хойд Солонгос даваа гарагаас /2024.06.24/ эхлэн Өмнөд Солонгос руу хог тээвэрлэсэн агаарын бөмбөлөг нисгэсэн байна.

БНСУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын хороо мэдэгдсэнээр лхагва гарагт хөөргөсөн бөмбөлгүүд Сөүл хот оршдог Кёнги мужийн хойд хэсгээс зүүн өмнөд чиглэл рүү нисэж байсан аж.

Тус хороо иргэдэд газарт унасан бөмбөлөг олдвол гар хүрэлгүй цагдаа болон цэргийн албаныханд мэдэгдэхийг зөвлөсөн байна.

Лхагва гарагийн бөмбөлгүүдийг нийлүүлбэл Хойд Солонгос тавдугаар сарын 28-ноос хойш нийтдээ долоон удаа 2 мянга гаруй хогтой бөмбөлөг хөөргөжээ.

Өчигдөр хөөргөсөн бөмбөлгүүдтэй зэрэгцэн БНАСАУ пуужин туршиж үзсэн байна. Мэргэжилтнүүд Пёнян дуунаас хурдан пуужингийн туршилт явуулсан байж магадгүй үзэж байгаа юм.

Хойд Солонгос тэрхүү пуужинг АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч USS Theodore Roosevelt БНСУ-д хүрэлцэн ирсний дараа хөөргөжээ. Тус хөлөг Өмнөд Солонгост ирснийг Хойд Солонгос өдөөн хатгасан үйлдэл гэсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ffhhjjjrgghhjjhj
ffhhjjjrgghhjjhj
6 сар 28, 2024 13:31

zolbin hoid solongos

Холбоотой мэдээ

Back to top button