Нийгэм мэдээ
“Цонжинболдогт онгоцоор осолдсон иргэний биеийн байдал хэвийн”
Цонжинболдогт хоёр хүний суудалтай аяллын онгоц осолдсон гэх мэдээлэл олон нийтэд түгээд буй. Бид уг асуудалтай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын албаны эх сурвалжаас тодруулахад дараах хариултыг өгөв.
Тэрбээр, “Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг, Цонжинболдогоос зүүн тийш хоёр хүний суудалтай аяллын онгоц унасан гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2024.06.30/ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус онгоцонд зорчиж явсан хоёр хүн эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан. Одоо эмнэлэгт байгаа эсэхийг тодруулаагүй байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баячууд яахав луувангаа иднэ үү лаагаа иднүү
Аял�##�ын онгоц их явдаг болжээ. Монгол шилгээний хажуугаас Яг толгой дээгүүр л дүнгэнээд нисээд байх юм. Айж байна шүү.
Гудамж замаар явахад осолтой байхад одоо бас чадах чадахгүй хүмүүс жолоодоод дээрээс унаад ирэх вий дээ гэж боддог шүү. Сайн шаардлага хангасан онгоцоор хариуцлагатай жолоочтой нисгээрэй дээ.
Өөр бүүр онгоцоор явдаг болж амар барьж чадахгүй бол амар л үхэх бх даа хө