СПОРТ

Зэвсэгт хүчнийхэн олон улсын олс таталтын тэмцээнд амжилттай оролцлоо

Монголын зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон "Цагаан шөнө-2024" олон улсын тэмцээний олс таталтын төрөлд амжилттай оролцлоо.

Тэмцээнд Монгол, ОХУ, Нигери, Мали, Киргизстан, Тажекстан, Казахстан, Беларусь зэрэг улсын 23 багийн 253 тамирчин өрсөлдөв. Манай тамирчид эрэгтэй багийн нийт дүнгээрээ 640 кг-ын жинд мөнгө, 680 кг-ын жинд хүрэл медаль авлаа.

Мөн холимог ангилалд нэгдүгээр баг хүрэл медаль, хоёрдугаар баг тусгай байранд шалгарсан байна. Харин эмэгтэйчүүд 560 кг-ын багийн төрөлд тусгай байр эзэлжээ. Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас голчлон бүрдсэн эрэгтэй баг тамирчид дээр ОХУ-д суралцаж байгаа туухай өргөлтийн дэлхийн хошой аварга Э.Буджав нэмэгдэж оролцсон бол "Аварга" дээд сургуулийн шилдэг тамирчид эмэгтэй багийг бүрдүүлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button