П.Хүрэлбаатар: Улсын цолонд хүрэх зорилготой байсан. Хүссэн мэхээ хийж, сайхан барилдлаа

Үндэсний бөхийн спортод царай төрх, уран барилдаан, амжилтаараа бөх сонирхогчдын хайр, хүндлэлийг хүлээсэн “Z” үеийн бөхчүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан П.Хүрэлбаатар.
Тэрбээр, энэ жилийн баяр наадмаас улсын цол авахад ганцхан даваа л дутав. Гэхдээ түүний хувьд "Нас залуу байна. Дараа жил хичээж, дутуугаа гүйцээж барилдана" хэмээн ярьсан юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Энэ жилийн баяр наадмаар олон хүний найдвар тээсэн бөхчүүдийн нэг байлаа. Даваануудаа юу гэж дүгнэж байна вэ?
-Энэ жилийн баяр наадмаар өөрийнхөө санаснаар шийдсэн мэх хийгээд сайхан барилдлаа. Эхний дөрвөн даваанд амжилттай барилдсан ч тавын даваанд хүчтэй начин Э.Ууганбаяр ахтайгаа таараад уналаа.
-Бэлтгэлээ хэний удирдлага дор хаана базаасан бэ, бэлтгэл хэр байв?
- Бэлтгэл ер нь дажгүй сайн байсан. Хөвсгөл аймгийн Их-уул сумын харьяат улсын начин Б.Даваа-очир ахынхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа базаасан даа.
- Бөхийн спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ? Анх яаж энэ спортод хөл тавьсан бэ?
-Багаасаа хичээллэж байна. Анх 13 настайгаасаа аав ээж минь жүдо бөхийн секцэд оруулаад тэрнээс хойш тасралтгүй хичээллээд явж байна даа.
-Та жүдо суурьтай. Энэ нь үндэсний бөхөөр хичээллэхэд давуу тал болсон уу?
-Би 2014 оноос жүдо бөхөөр хичээллэсэн. Үүнээс гурван жилийн дараа Япон улс руу суралцахаар явсан юм. Гурван жил тэнд сурахдаа хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ орхиогүй. 2019 онд Японоос зуны амралтаараа ирээд сумынхаа наадамд түрүүлсэн. Дараа нь 2021 онд цар тахлаас болоод наадам болоогүй өнжсөн.
Харин өвөл нь суманд цол олгох барилдаанд түрүүлснээр заан цолоо баталж байлаа. Ингээд 2021 онд эх орондоо суурьшсан. Тухайн жилийнхээ 12 дугаар сар хүртэл жүдогийн бэлтгэлээ хийгээд, он гарсны дараа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй. Энэ үед өмнө нь жүдогоор барилдаж байсан учир үеийнхнээсээ хөл мэх болоод хөмрөх, хутгах тал дээр илүү байсан.
Үүнээсээ их урам авч үндэсний бөх рүү эргэлт буцалтгүй орсон. Өнгөрсөн хугацаанд заал танхимын сумын заан, залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол барилдлаа. Ихэвчлэн таваас дээш даваа авч, олон удаа шөвгөрсөн байна.
-Энэ жилийн баяр наадмаар Улсын цолонд хүрэх зорилготой байсан-

-Таны энэ жилийн зорилго яг юу байсан бэ?
- Энэ жил яах вэ улсынхаа баяр наадамд ямар ч байсан дээшээ сайхан барилдана гэсэн зорилготой байсан. “Жаахан хичээдэг байж дээ” гэсэн бодол орж ирж байна. Гэхдээ зүгээр ээ. Нас залуу байна. Дараа жил дутуугаа гүйцээнэ.
- Бөхийн спорттой амьдралаа холбосноор ер нь ямар зан чанаруудыг өөртөө суулгасан бэ?
-Ямар ч спорт хүнийг ерөнхийд нь төлөвшүүлж, хэрсүү болгодог. Үүний адил бөхийн спорт хатуужил, амьдрах ухаан сургаж байна даа.
-Үеийн бөхчүүдтэйгээ хэр ойр дотно нөхөрлөж байна?
-Өмнө жил харцага болсон С.Сүхбат, аймгийн заан н.Баянсүх, сумын заан н.Сумьяабазар, сумын заан Ж.Мягмардэмбэрэл, сумын заан М.Цогт-Эрдэнэ, сумын заан н.Балжинням, сумын заан Б.Сундуйжадамба, сумын заан н.Түмэнжаргал, сумын заан н.Ган-Эрдэнэ бид хэд анх бөхөөр хичээллэж эхлэхдээ л нөхөрлөсөн.
Барилдааны давуу тал, алдаа оноогоо хоорондоо ярилцаж, зөвлөлдөж, нэгнийхээ амжилтаар бахархаж чаддаг. Хэзээ ч нэгнээ орхихгүй тийм сайхан нөхөрлөлийг бий болгож чадсан. Найзууд минь их шударга зантай. Мөн хамт байхад уйдахгүй, хөгжилтэй байж чаддаг. Миний хувьд зарим үед санасандаа хүрч барилдаагүйдээ харамсдаг. Тэр үед найзууд “Зүгээрээ, бэлтгэлээ сайн хий” гэж хурцалдаг.
-Цол бүхэн сайхан л байх. Гэхдээ сэтгэлд илүү ойр гэвэл ямар цолыг онцлох вэ?
-Том цолтой ах нарыгаа хүндэлж байж тэр цолонд нь хүрнэ гэж ярьдаг. Энэ нь ч үнэн юм шиг санагддаг юм. Үндэсний бөхийн цол бүр хүндлэлтэй. Түүнээс миний хувьд улс болон аймгийн арслан цол сайхан санагддаг. Арслан гэхээр цаанаасаа л хийморьтой, золбоолог шүү дээ.
-Аав, ээж хоёрынхоо аль алиных нь талаас бөхийн удамтай-

-Та ямар бөхөөс суралцаж, үлгэр дууриалал авдаг вэ?
-Нутгийнхаа бөх ах нараас бүгдээс нь суралцдаг. Манай хамаатны ах нар үндэсний бөхөөр хичээллэдэг, барилддаг. Би аав, ээжийн хоёулангийнх нь талаас бөхийн удамтай. Эмээгийн аав аймгийн арслан н.Лхам-Янжин гэж бөх байсан. Харин ээжийн төрсөн дүү нь аймгийн харцага Л.Цолмонбаатар ах юм. Манай аав, улсын арслан Ц.Содномдорж ахтай төрсөн ах дүүсийн хүүхдүүд билээ.
Мөн аймгийн харцага Э.Ширнэн, аймгийн начин Э.Өлзийсайхан гээд ах нар бий. Бага байхаасаа л тэднийхээ барилдааныг үздэг байсан. Тиймдээ ч бөх болох хүсэлд хөтлөгдсөн. Энэ үеэс ёс жудагтай, олны хайр хүндлэлийг хүлээсэн бөх болно гэж шийдэж байлаа. Харин хамгийн их үлгэр дууриалал авдаг хүн бол Л.Цолмонбаатар ах. Намайг бүхий л зүйл дээр дэмжиж, зөвлөдөг. Ааваас минь ялгаагүй түшигтэй хүн дээ.
-Танай нутгийн бөх Ц.Содномдоржийг найраа хийж танд цол авч өгөх гэж байна гэх яриа, хардлага нэлээдгүй гарлаа?
- Энэ тал дээр мэдэхгүй ээ. Хүн, хүн л өөр өөрөөр ярьсан байх. Содном ах маань сайхан барилдсан боловч дөрвийн даваан дээр хасагдчихлаа. Бидэн дунд цол өгөх энэ тэр яриа огт гараагүй. Тэгээд л болоо.
-Найз охинтой юу, нэлээн олон хүний краш болж “Хөөрхөн Хүрлээ” гэдэг нэртэй ч болсон байна?
- Энэ талаар нууцалж байгаа. /Инээв.сурв/
- Одоо улсын наадам өнгөрчихлөө. Тэгэхээр дараагийн зорилго тань юу вэ?
- Одоо сумдын 100 жилүүдээр барилдчихаад, Орхон аймгийнхаа баяр наадмаар дахиж очиж барилдана даа. Тийшээ л хамаг юмаа зориулаад очих зорилготой байна.
-Бөхчүүдийн гол зорилго Улсын наадамд зодоглож, амжилт гаргах байх. Дараа жил таныг төрийн наадмын зүлэг ногоон дэвжээн дээр хармаар байна?
-Тууштай байж, сайн хөдөлмөрлөсөн хүн зорилгодоо хүрдэг. Үүнээс гадна амжилт гаргахад сахилга бат их чухал. Зорилго тавиад түүнийхээ төлөө хичээхэд бүх зүйл боломжтой. Төрийн наадам их хариуцлагатай. Илүү хөдөлмөрлөсөн, аз ёндоо нь гийсэн хүнийг ивээдэг дэвжээ. Бөхчүүд бүтэн жилийн хөлс хөдөлмөрөө үнэлүүлж, шалгалт өгдөг. Тийм учраас улам их хичээнэ ээ.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hachin har g###g l bna.huduuni hun l bol huduuniih l bdag.yria maria ni mangar
Амжилт хүсье.
Даруухан сайн з�##�уу бна. Амжилт хүсье
Өдий багаасаа хэвлэлээр үг дайгаад, их амбицтай гар байх нь ээ, жаахан даруухан баймаар юм даа
Өдий болсон хархүү найз хүүхэнгүй байлаа юу бас айлгүй ш�##�иг нөхөр байх нээ
zaaland tegj muu barildaj bsan hun ulsiin naadamd byambaotgon, jargalbayriig davna gedeg no toil sanagdaj bna