Нийгэм мэдээ

Тарвага гэж андууран, дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг буудаж хөнөөсөн хэргийг шалгаж байна

Дэрсэн дунд хэвтэж байсан эрэгтэйг тарвага гэж андууран буудан амь насыг нь хохироосон байна.

Тодруулбал, баяр наадмын өдүүдээр Төв аймгийн Заамар сумын нэгдүгээр багийн нутагт хүн буудуулж нас барсан байна гэх харамсалтай хэргийн дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт 2024.07.13-ны өдрийн 16:40 цагт ирсэн ажээ.

Хэргийн шалгалт явцын үед Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай "М" нь өөрийн эзэмшлийн Портер маркийн автомашинаас Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэн "Б.Ө" /45 настай, эрэгтэй/-г дэрсэн дунд хэвтэж байх үед нь тарвага гэж андуурч Тоз-8 маркийн буугаар зүүн нүдэнд нь нэг удаа буудаж амь насыг нь хохироосон гэж мэдүүлжээ.

Энэхүү хэргийн  шалгалтын үйл ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газар явуулж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Андуураагүй байхаа

Зочин
Зочин

Өөр л дөө, андуурмааргүй л юм

Зочин.
Зочин.

Хүн амины хэрэг бх.

Зочин
Зочин

андуураагүй бхоо

batka
batka

merge bgan bishuu nvdend ni zoogood

Зочин
Зочин

Хүн тарвага 2 өөр биз дээ.Гэмт хэрэг байна

Лол
Лол

Зээрэн дээлтэй дүүгээ
Зэрвэс хараад эндүүрлээ гээд хуучны шүлэг билүү домог билүү.

Уран зохиолч
Уран зохиолч
Reply to  Лол

Ш�##�зат баахан шарга

Зочин
Зочин

Хүнийг ан амьтантай андуурч буудах тохиолдол дээр үед гардаг л байсан байхаа манай нутагт авга ах нь дүүгээ андуурч завьжийг нь нэвт цоо буудаж байсан азаар харин амь гарсан тохиолдол байдаг.

Цогягү
Цогягү

Сайн бууджээ

Зочин
Зочин

Тарвагаар юу хийнэ ээ, тарваганаас болж хүн хөнөөчихдөг... Дурангүй явсан юм байх даа? Тарвагыг өдрийн цагаар агнадаг биз дээ? Тэгээд хүн тарвага 2-г андуурмааргүй? Шөнө бол хэцүү гэсэн. Олон жилийн өмнө шөнийн цагаар гэрэлтүүлж ан хийж яваад хүн буудаж хөнөөсөн тохиолдол Булганд гарсан гэсэн.

Зочин
Зочин

Хүн үү, тарвага уу ?ялгаж харж чадаагүй байж бууддаг овоо анчин юм аа.

Зочин
Зочин

Захи�##�гат �##�лага юм бишүү нүдийг нь онилж буудсан бна сайн ш�##�га над хулгайчаа хүн амьны хэргээр ялыг нь өгдөө

Зочин
Зочин

САНААТАЙ АЛЛАГА

Зочин
Зочин

Трампыг буудсан бол онох байж

Зочин
Зочин

Zaamariinhan ih sonin humuus bdag ym bilee albaar buudaj uzsen bho

Зочин
Зочин

За андуурах нь ч юу юм бэ, хүн амины хэрэг юм биш үү

Зочин
Зочин

Санаатай л боловуу даа. Бүхэл бүтэн хүн шүү дээ...

Зочин
Зочин

Ene bol anduural bish zugeer l allaga

Холбоотой мэдээ

Back to top button