Нийгэм мэдээ

ОБЕГ: Улсын хэмжээнд 90 гаруй ой, хээрийн түймэр гарсан

Улсын хэмжээнд 2024 оны долдугаар сарын 17-ны байдлаар өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Дээрх ой, хээрийн гал түймэрт ойн 583 га, хээрийн 684,737 га нийт 685,521 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 265.7 сая төгрөг, эд материалын 73.9сая төгрөг, гал түймрийг унтраахад 13 сая төгрөг зарцуулж, нийт 353 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрээс нэг байшин, 15 гэр, долоон хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалав.

Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, цагдаагийн байгууллагын алба есөн хаагч, орон нутгаас 1527 иргэн нийт 2390 хүн ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 20, 2024 15:13

Хайран ой хайран байг�##� ан амьтад анхаар�##� болгоомж �##�хам тутамдаа өөрсдөө хян�##�ттай байх хэрэгтэй шүү

Цогягү
Цогягү
7 сар 20, 2024 18:40

Шатаг.шатаг Дараа нь унтраахгүй амар.амар

Холбоотой мэдээ

Back to top button