Нийгэм мэдээ

Олон улсын химийн олимпиадад манай улсаас дөрвөн сурагч оролцоно

Монгол Улсын баг олон улсын химийн 56 дугаар олимпиадад оролцохоор өчигдөр /2024.07.20/ Саудын Арабын Рияд хот руу хөөрлөө.

Олимпиадад оролцох багт:

Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 11-р анги)

Батсуурийн Номин-Ундрах (Орчлон сургууль, 11-р анги)

Болдын Эрмүүнболд (Шинэ Монгол Харүмафүжи, 12-р анги)

Мөнхбаатарын Одгэрэл (Бага Тэнгэр, 10-р анги) нар оролцоно.

Дасгалжуулагчдын багт:

Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС) Д.Бамбар (АХШУТИС) нар оролцож байна.

Энэ удаагийн олимпиадын онцлог нь шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу 8-12 хувь алтан медаль, 18-22 хувьмөнгөн медаль, 28-32 хувь хүрэл медаль тус тус эзлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button