ДЭЛХИЙ

Хятадад тархаж буй үхлийн аюултай "wetland" вирус бусад улс руу зөөвөрлөгдөх аюултай

Зарим тохиолдолд мэдрэлийн өвчин үүсгэдэг "WELV" нэртэй вирус Хятадад гарч цааш тархах вий гэсэн айдас хөрш зэргэлдээх улсуудад түгшүүр болоод байна.

"Wetland" вирусийн шинж тэмдэг анх 2019 онд Өвөрмонголоос Хятадад очсон 61 настай өвчтөнөөс анх илэрч байжээ. Тухайн өвчтөн хачигт хазуулсан байсан бөгөөд хазуулснаас хойш тав хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнд халуурах, толгой өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч байсныг Reuters мэдээллээ. Тархи, нугасны шингэн дэх лейкоцитийн хэмжээ ихэссэнээс болж нэг өвчтөн комд орсон тохиолдол мөн гарч байсан.

Анхны тохиолдлын дараа судлаачид Хятадын хойд хэсэг нарийн судалгаа хийж, янз бүрийн газраас 14600 хачиг цуглуулсан байна. Тус вирус нь хонь, адуу, гахай болон мэрэгч амьтдаас олджээ.

Эмчилгээний дараа бүх өвчтөн эдгэрсэн ч хулганууд дээр хийсэн лабораторийн туршилтуудаас харвал "WELV" нь үхлийн аюултай халдвар үүсгэж, мэдрэлийн системд нөлөөлж болзошгүй аж.

Хятадад тархаж буй үхлийн аюултай wetland вирусээр ӨМӨЗО-ны 17 хүн халдварлаад байгаа юм.

Уг вирусын шинж тэмдэг:

Хачгаар дамжин вирусын халдвар авснаас хойш 7-14 хоногийн туршид ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд үүнийг нууц үеийн хугацаа гэнэ. Сүүгээр дамжсан халдварын үед нууц үеийн хугацаа илүү богино байдгийг тэмдэглэсэн байдаг.

  • Халуурах
  • Толгой эргэх
  • Бие сулрах
  • Булчин сулрах
  • Үе мөч, нуруугаар өвдөх зэргээр илрэх юм.

Харин Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм.

Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Хоол боловсруулах замаар малын түүхий сүү, мал амьтан, гөрөөсний түүхий цус уухад хачигт халдвар авах боломж байдаг. Ноос ноолуур бэлтгэх, эмийн ургамал, жимс түүх, ой модоор зугаалах, мод бэлтгэх үед хачиг хүний биед шилжин орж, хазахад цусанд вирус орсноор хүн өвчилдөг байна.


Тэгэхээр Wetland вирус нь одоогоор зөвхөн Хятад улсад тархаад байгаа бөгөөд ойрх улсууд руу зөөвөрлөгдөн тархах эрсдэл үүсээд байгааг тус улсын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулга гаргасан байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-10 16:26

Ийм эх сурв�##�жгүй айлгах тактикаа больмоор юм

Зочин
Зочин
2024-09-10 19:13

Хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй юмөа. Тухайн хүний бмеийн онцлогоос хамаардаг. Иймд wetland гэх вирусээс айх хэрэггүй.

Зочин
Зочин
2024-09-10 19:33

хажуугийн өвөрмонголд гардаг нь ч юув дээ

Зочин
Зочин
2024-09-10 21:11

Taiwan amidarchih yumsnda

Ганбат
Ганбат
2024-09-11 08:06

хятадаас вирус гарах юм.

Холбоотой мэдээ

Back to top button