Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ-ын чуулганд чинээлэг орнуудыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд илүү хичээхийг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулган Нью-Йорк хотноо ням гарагт /2024.09.22/ эхэлсэн. Тэгвэл даваа гарагт /2024.09.23/ хөгжиж буй орнууд чуулганы үеэр дэлхийн хамгийн чинээлэг орнуудыг цаг уурын өөрчлөлтийн улмаас үүсэж буй бэрхшээлийг даван туулахад туслахад илүү хүчин чармайлт гаргахыг хүссэн байна.

Жижиг арлын орнуудын удирдагчид чулуужмал түлш хамгийн их шатаадаг улсуудыг цаг уурын өөрчлөлтийн тал дээр зөвхөн ярих бус дорвитой арга хэмжээ авч эхлэхийг уриалсан байна. Далайн түвшин өсөхөд эрсдэлд орох магадлал хамгийн өндөр улсууд бол жижиг арлын орнууд юм.

Самоа улсын Байгалийн нөөц, байгаль орчны сайд Седрик Шустер “Улс орнууд ард түмнээ хамгаалахад шаардлагатай эв нэгдэл, ёс суртахуунаас улам бүр холдож байна уу гэж гайхаж байна” хэмээжээ. Тэрбээр Арлын жижиг улсуудын холбооны (AOSIS) тэргүүнээр ажилладаг байна.

“AOSIS”-ийн орнууд Ерөнхий Ассамблейн цаг уурын асуудлаарх хэлэлцээнд хүчтэй дуу хоолой болж оролцжээ. Шустер “Бүх улс орон, ялангуяа Их 20 орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг манлайлж, санхүүжүүлэх хэрэгтэй. Манай дэлхийн эмзэг бүлгийн хүмүүс зөвхөн ярианаас залхаж байна” гэсэн юм. Их 20 орон нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 80 гаруй хувийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button