Хавдрын шинэ эмнэлэг барина гэж ярьсаар тав дахь жилтэйгээ золгож байна
Манай улс хавдрын шинэ эмнэлэг барина гэж 2020 оноос ярьж эхэлсэн боловч ирэх оны төсөвт ч барих санхүүжилтийг нь суулгаж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хавдрын шинэ эмнэлэг барина гэж ярьсаар тав дахь жилтэйгээ золгож байна. Учир нь шинэ эмнэлгийн ТЭЗҮ-ийг бэлэн болгоогүй учраас ТЭЗҮ, зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар санхүүжилт тавих боломжгүй болжээ.
Өнгөрсөн жил эрүүл мэндийн сайд асан С.Чинзориг хэлэхдээ, Хавдрын эмнэлгийг барихад 10 тэрбум төгрөгийг 2024 оны төсөв тусгасан. Газар нэгэнт шийдэгдсэн учир дэд бүтцийг ажлыг эхлүүлье гэж байгаа. Хавдрын эмнэлгийг яагаад бүрэн төсөвд тусгаагүй вэ гэхээр 2021 онд барилгын сайдын багцад зураг төслийн мөнгө батлагдсан байсан. Тухайн үед барилгын яам тендер зарлаад барилгын зураг төслийг гүйцэтгэгч компанийг сонгосон. Анх 990 сая төгрөгөөр хавдрын шинэ эмнэлгийн зураг төслийг хийнэ гэсэн атал одоо 3.8 тэрбум төгрөгөөр нааш барилгын зураг төслийг хийхгүй гээд зураг төсөл нь бэлэн болоогүй байна. Одоо зөвхөн тэр компани хавдрын шинэ эмнэлгийн скиз зургийг л гаргасан байна. Үлдсэн 2.9 тэрбум төгрөгийн асуудлыг эдийн засаг, хөгжлийн яам шийдэж өгье гэж байна. Ямар ч байсан ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хавдрын эмнэлгийн зураг төсөл бэлэн болчихвол 2024 онд батлагдсан арван тэрбум төгрөгөөрөө хавдрын эмнэлгийн дэд бүтцийг хийж, 2025 онд шинээр барих асуудлыг эхлүүлнэ" гэж олон нийтэд мэдээлэл өгч байсан.
Гэвч 2024 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд хавдрын эмнэлгийг эхлүүлэх санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгах санал гаргаж дэмжигдсэн. Ингэснээр энэ оны төсөвт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хавдрын шинэ эмнэлэг барихад төсөвлөсөн юм. Тэгвэл тус эмнэлгийн ТЭЗҮ-ийг одоог хүртэл дуусгаагүй учраас ирэх оны төсөвт хавдрын шинэ эмнэлгийн төсөлд санхүүжилт тавиагүй байна. 2023 онд шинэ эмнэлгийн зураг төслийг хийгээд явж байгаа гэж 10 тэрбумыг энэ оны төсөвт суулгасан ч ажлаа дуусгаагүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмнэлэг барих хэрэггүй, зөв бодлого, хүний нөөцийг зөв хувиарлах шаардлага л байгаа болохоос биш байшин бариад асууд�##� шийдэгдэхгүй, төвлөрлийг тараах өөр эмнэлэгүүдэд бодлогоор дэмжих хавдрын эмч нарыг өөр эмнэлэгүүдэд тараан өрсөлдөөн үүсгэх хэрэгтэй, барилга бол одоогийн дарга нарын мөнгө идэх арга, яг зам засвар шиг зам заслаа гээд түгжрэл шийдэгдэхгүй шиг