Нийгэм мэдээ

Инфографик: Монголын чадвартай хүний нөөц эх орондоо ажиллаж байна

Дэлхийн эдийн засгийг сонирхогчдод зориулсан "Theglobaleconomy" сайтаас өнгөрсөн есдүгээр сарын 4-нд улс орнуудын ур чадвартай хүний нөөц улс орондоо ажиллаж буй эсэх тухай тайланг танилцуулсан байна.

Олон улсын “Human flight and brain drain index” нь тухайн улсын ур чадвартай хүний нөөцийн гадагш гарч ажиллаж, амьдарч байгаа урсгалыг хэмждэг индекс юм. 1-10 оноогоор индексийг гаргадаг. Тэгэхээр оноо өсгөх тусам ур чадвартай ажилтнуудаа тэр хэмжээгээр алдаад байна гэсэн үг.

Уг индексээр дэлхийн 175 орныг жагсааснаас Монгол улс 125 дугаарт 3.9 оноотой жагссан байгаа нь ур чадвартай иргэд маань харьцангуй эх орондоо ажиллаж, амьдарч буйг илтгэж байгаа юм. Учир нь, 175 орны дундаж 4.98 байна.

Монгол улсын тухайд өнгөрсөн жилүүдэд 2022 оноос эхлэн буурч эхэлсэн үзэлттэй явж байгаа аж.

Тэгвэл сайн боловсон хүчин нь гадаадад олноор ажилладаг орноор Самоа (10), Палестин (9,4), Ямайка (9.2) тодорчээ. Харин Австрали, Норвеги, Швед, Дани, Швейцар, Катар, Канадын иргэд эх орондоо түлхүү ажиллаж амьдарч байгаа буюу “Human flight and brain drain index” нь нэгээс бага гарсан байна. Иргэд эх орондоо ажиллаж, амьдрахаас илүү гадаадад хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэх нь тухайн улсын эдийн засаг, хөгжлийн түвшин ямар байгаатай холбоотой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button