Энтертайнмент

Монгол эмэгтэй Парисын загварын долоо хоногт уригджээ

Загвар зохион бүтээгч, фрийлансер, контент бүтээгч Д.Ганзул буюу Jezel Парисын загварын долоо хоногт уригдан оролцжээ.

Түүний хувьд Шанхай, Истанбул, Парист салбартай IFA Paris загварын сургуульд өнгөрсөн онд магистрын зэргээ хамгаалж, төгсөлтийн ажлаар “Luu7” нэртэй өөрийн брэндийг танилцуулаад байгаа юм. Мөн тэрбээр есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Парисын загварын долоо хоногт оролцсон байна.

Тэрбээр загварын долоо хоногт хэрхэн оролцсон талаар Unread-д өгсөн ярилцлагадаа “Ер нь бол олон янзын арга байдаг. Жишээ нь, загварын чиглэлээр сурдаг оюутан бол сурдаг мэргэжлийн чиглэлээрээ дадлага хийж болно. Үзэгчээр оролцъё гэвэл тухайн брэндийн өнгө төрхийг илэрхийлж чадах олны танил хүмүүс, нөлөөлөгч эсвэл контент бүтээгчээр оролцох боломжтой. Хамгийн гол оролцогч нь худалдан авагчид бөгөөд улс орнуудын их дэлгүүр болон концепт дэлгүүрээс хүрэлцэн ирдэг. Мэдээж хэвлэл мэдээллийн салбарынхан чухал үүрэгтэй. Харин миний хувьд загварын долоо хоногийн цаглаврыг харж байгаад хүссэн брэндүүд рүүгээ цахим шуудан бичсэн. Ингэхдээ шинээр гарч ирж байгаа, цаашид томрох нь тодорхой брэндүүдийг сонгосон гэж хэлж болно. Тэгээд тухайн шоунд оролцож, өөрийнхөө хүлээн авагчдад контент бүтээгчийнхээ зүгээс болон загвар зохион бүтээгчийн хувьд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Заримаас нь миний өмсөх хувцсыг хүртэл бэлдэж өгсөн нь сэтгэлд хүрсэн шүү” гэжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2024 13:49

Мундаг юм.

Back to top button