Нийгэм мэдээ

Эрчүүдийг зөв дадалд сургаж, зуурдын нас баралтаас сэргийлж дундаж наслалтын зөрүүг арилгана

Жендэрийн үндэсний хорооноос “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцуулах сургалтыг Биеийн тамир, спортын улсын хороо, аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын хороо, газрын ажилтан албан хаагчдад танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтаар тус төлөвлөгөөний талаар болон эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гарц, шийдэл, зорилтыг танилцууллаа.

Дөрвөн зорилтыг тодруулбал,

  • Хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих,
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах,
  • Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах,
  • Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендэрийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талалт хамтрын ажиллагааг дэмжих зэргийг тусгажээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 16, 2024 14:39

ХӨӨШ ЭД НАР ЭРҮҮЛ ҮҮ? НЭГМӨСӨН МӨНХИЙН РАШААН УУЛГАЧИХААЧ ХАМААГҮЙ ИНГЭЖ БҮЛТЭРЧ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ? ХҮН ӨӨРИЙГӨӨ Л МЭДНЭ

Холбоотой мэдээ

Back to top button