Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

М.Нарантуяа-Нара: Мэдэхгүй, чадахгүй зүйл их байгааг хүлээн зөвшөөрнө. Учрыг нь олох гэж цагтай уралдаж байна

ИЗНН өнгөрөгч амралтын өдөр хуралдаж, М.Нарантуяа-Нараг намын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлсөн үйл явдал болов. Түүнийг чөлөөлөхөөс өмнө буюу өнгөрсөн баасан гарагт цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

Бичлэг:

-Ирцээ бүртгүүлчхээд иргэдээ мэхэлдэг арга заль надад байхгүй. Хууччуул нь биеэ тоогоод л, гараа халаасандаа шаагаад л, хамраа сөхөөд л, хурлаа таслаад л…-

-Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар та УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг хөндөж, хурцаар шүүмжилсэн. Картаа уншуулж, ирцээ бүртгүүлчхээд гараад явчихдаг, чуулганы хуралдаандаа суудаггүй үзэгдэл үе үеийн парламентад байсаар ирсэн муу жишиг. Яах аргагүй хөндөх асуудлын нэг?

-Ялангуяа хэд хэд сонгогдчихсон УИХ-ын гишүүд муу туршлагатай юм байна. Дуртай үедээ хуралдаанаа тасалчихдаг. Чөлөөт цагаараа орж ирээд үгээ хэлчхээд гараад явчихдаг. "Би" төвтэй юм. Бусдынхаа хэлж ярьж, хөндөж байгаа асуудлыг болоод холбогдох байгууллагуудын хариултыг үл ойшоож байна. Туршлага нь сайн, муу хоёр янз. Сайн туршлага бол сайн зүйл. Ахиц дэвшилтэй, илүү яаж сайжрах вэ гэдэгт анхаардаг. Харин муу туршлага бол "Өмнө нь бид нар ингэдэг л байсан" гэдэг хэнэггүйтсэн, үл ойшоосон, залилсан өнгө аястай байна. УИХ-д ийм зүйл байж болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ 30 жилийн түүхийн хуудсыг нээж байгаа 126 гишүүнтэй парламент.

Төр төвтэй байсан бол одоо иргэн төвтэй, хүний сайн сайхны төлөө ажиллах бодлого агуулж байгаа. Гэтэл хуучны муу туршлагатай гишүүд нь биеэ тоогоод л, гараа халаасандаа шаагаад л, хамраа сөхөөд л, хурлаа таслаад л. Бүрэн эрхийнхээ хүрээнд асууж байгаа бусдын асуултыг "Танин мэдэхүйнх" гэж тодорхойлж болохгүй гэж бодож байна.

-Өөрийн тань ирц ямар байгаа вэ. Хуралдаанаа тасалсан удаа бий юу?

-Ирцийн асуудлыг анхнаасаа гайхаж байсан. Миний хувьд нэг таслалттай, нэг хоцролттой. Манай ажлын албаныхан мэдэж байгаа. "Та чөлөө аваад явчих аа" гэсэн. "Хувийн ажлаар явж байж улсын ажлаар явж байгаа юм шиг чөлөө авах чинь ёс зүйн хувьд муухай. Ганц удаагийн таслалттай явчихъя" гээд тасалсан. Мөн цаг агаарын байдлаас нислэг хойшилсноор нэг удаа хоцорсон.

Дуртай үедээ тасалдаг, ирцээ бүртгүүлчхээд ард иргэдээ мэхэлдэг арга заль байхгүй нь миний давуу тал. Хуучны муу туршлагыг мэдэхгүй байгаагаараа бахархаж байна. Аливаа зүйлийг цаг хугацаа харуулдаг.

-Зарим гишүүд нь "Хаяагаа хадарлаа" л гэнэ. Гэтэл намын дарга нь намынхаа гишүүдтэй ч мэндэлдэггүй-

-Та мөн намын даргыгаа шүүмжилж харагдсан. Дарга тань болохгүй байгаа юм уу?

-Манай ИЗНН-д нэлээн олон асуудал өрнөж байгаа юм шиг байна лээ. "ИЗНН-ын буянаар УИХ-ын гишүүн болчхоод намаа хаялаа. Даргыгаа шүүмжиллээ. Хаяагаа хадарлаа" гэж байх шиг байна. Уучлаарай, энэ бол зөвхөн намын дарга Б.Батбаатарын тухай асуудал биш. "Бид сөрөг хүчин байна" гэж яаж амлаж гарч ирлээ. Зарим хүмүүс мартчихсан юм бол би санаж байгаа шүү. Дөрвөн жил мартахгүй.

Сүүлийн арван хэдэн жилийн турш алдсан ч, оносон ч уучилж, дэмжиж, шүүмжилж, хайрлаж ирсэн 470 гаруй мянган хүн бий. "Нарантуяа-Нара гэдэг нэр хаана ч бичигдэхгүй. Гэхдээ Нарантуяа-Нара гэдэг нэр ИЗНН болсон гээд л ойлгочих. Тийм учраас та бүхэн минь дээрээсээ дөрөвт бичигдэж байгаа ИЗНН-ыг дугуйлах юм бол Нарагаа дэмжиж байна гэсэн үг. Нара нь хүүхэд, эмэгтэйчүүдийн ахуй амьдралыг өөрчилье. Хууль, эрхзүйн орчныг нь сайжруулъя. Сөрөг хүчин болж ажиллаж чадаагүй АН-ын найман жилийн түүхийг давтахгүй" гэдэг амлалт өгч байж, ИЗНН гарч ирсэн. Тэгээд одоо хуралдаа суухгүй юм.

-Ирцийг нь л хөндсөн байх нь?

-УИХ-ын чуулганы хуралдаандаа суух чинь уг нь хамгийн наад захын үүрэг, хариуцлага. Тийм биз дээ. Чуулган долоо хоног завсаргүй хуралдаад байдаг юм биш. Би ч гэсэн мэддэггүй байлаа. Долоо хоногийн эхний гурав хоног бүх байнгын хороод хуралдана. Байнгын хороодоор хэлэлцсэн хуулийн төслүүдээ пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж ирнэ. Энэ хоёрхон хоногт заавал ард иргэдтэй уулзаад, хувь хувьсгалын ажлаа хөөцөлдөөд явах шаардлагагүй. Ард иргэдтэй уулзах бүтэн тав хоног байна шүү дээ, цаана нь. Үнэхээр ард иргэдийнхээ төлөө юм бол амралтын өдөр уулз л даа. УИХ-ын гишүүний өөрийнх нь хувийн зохион байгуулалтын асуудал.

-Намын даргадаа зарчмын асуудлыг л сануулсанаас биш муудалцсан, хагаралдсан зүйл байхгүй гэж ойлголоо?

-Яаж муудалцах вэ. Ямар эрх ашиг зөрчигдөхөөр муудалцах уу? Би дандаа л зарчмын асуудал хөндөж байгаа. Энэ нам иргэдээс их ч бай, бага ч бай хандив авсан бол тайлагнах нь наад захын асуудал. Хүнээс мөнгө авсан бол юунд үрснээ хэлэх ёстой. Нам байтугай гэр бүлийн гишүүн мөнгө авч гарчхаад ямар хүнс цуглуулснаа хэлдэг биз дээ.

Зарим гишүүд нь "Хаяагаа хадарлаа" л гэнэ. Гэтэл намын дарга нь намынхаа гишүүдтэй ч мэндэлдэггүй. Наад захын харилцаа холбоо байхгүй. Зөвхөн нам дээр хийж буй улс төрөө намын ажил гэж бодоод бусдын ажлыг үгүйсгэдэг байж болохгүй. Энэ үүднээс намын үйл ажиллагаанд нэхэл хатуутай хандаж байгаа юм.

-Олонд танигдсан байдлыг тань ашиглаад нэр дэвшүүлээд УИХ-д суудал авчхаад одоо голоод байгаа юм шиг харагдаж байна л даа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Намын даргадаа тоогдсоноороо, өдөр тутам харилцаа холбоотой байснаараа миний УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжих давуу талтай гэж бодохгүй байна. Бид нэг нам боловч, төдийгөөс өдий хүртэл иргэдийг төлөөлж ирсэн миний хамгийн гол сегмент нь хүүхэд эмэгтэйчүүд, гэр бүл. Үүн дээрээ баттай зогсож, яавал төсөв мөнгө, төр засгийн боломжийг хандуулах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

Судалгаа шинжилгээ хийж, хуулийн зөвлөхүүдтэй уулзаж, өмнөх хуулиудыг уншиж байгаа. Олон ажил бий. Уншиж, судалж байгаагаа заавал намынхаа даргадаа хэлж танилцуулна, өнөөх маань батална гэж юу байхав. Ажил ингэж ч явагддаггүй. Бид тус тусдаа бүрэн эрхтэй гишүүд. Намын даргын дэмжлэггүй бол би бүрэн эрхгүй болчих юм шиг, зарчмын асуудал хөндөхөөр хувийн өс хонзонтой юм шиг болчихгүй гэж бодож байна. Аливааг эрүүлээр сэтгэж, зарчмаа баримталдаг, хариуцлагыг эрхэмлэдэг хүмүүс үүнийг зөвөөр ойлгож байгаа. Харин буруугаар ойлгож байгаа хүмүүс хаана, юу ярих нь надад бас сонин биш.

Үг хөөх зав надад алга. Хүн бүртэй арцалдаад явах боломж ч алга. Таньж мэдэх, судлах, унших асуудал их байна. Илүү их бичиг цаасанд дарагдаж байна. Эцсийн эцэст цаг хугацаа бүх зүйлийг ус, тосоор нь ялгадаг.

-Нара гэдэг хүний үндсэн зан чанар, хандлага ерөөсөө өөрчлөгдөхгүй-

-Таныг "Танин мэдэхүйн хэмжээний асуулт асуудаг" хэмээх шүүмжлэл дагаж байгаа. Хуулийн төслүүдээ хэр уншиж, цаас хэр нухаж ажиллаж байна вэ?

-Бүрэн эрхийнхээ хүрээнд танин мэдэхүйн асуулт асуусан ч болно шүү дээ. Иргэдээ төлөөлөх, лавлах, мэдэхгүй зүйлийг тодруулж өгөх нь чөлөөтэй. Миний хувьд ямар нэгэн байдлаар танин мэдэхүйн асуулт асуусан удаа байхгүй. Иргэдийнхээ эрх ашгийг төлөөлж асуусан бүх асуултуудаа тэмдэглэнэ.

Надад мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө байна. Хүлээн зөвшөөрнө. Гэхдээ мэдэх, ойлгох, учрыг нь олох, чанартай ажиллахын төлөө цаг нартай уралдаж байна. Туршлагатай хүмүүстэй уулзаж, зөвлөгөө, мэдээлэл авч байна. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг дүр эсгэх, мэдэхгүй байхаасаа ичдэггүй, мэдэхгүй чигээрээ байхыг хүсэх нь хамгийн том алдаа гэж боддог.

-Дотор нь ороод ирж ирээд суусан чинь шударга бус зүйл хэр ажиглагдаж, мэдрэгдэж байна вэ?

-Хоёр том нам бүлэгтэй. Харин ИЗНН, "Үндэсний эвсэл" бүлэггүй. Засаг төрөөр хэлэлцэж байгаа асуудлын талаар бүлгээрээ дамжуулан мэдээлэл авахаас эхлээд зөрүүтэй. Парламентад хүссэн хүсээгүй ялгаатай байдал үүсдэг юм байна.

-Байнгын хорооны хуралдаан ихэвчлэн олон нийтэд хаалттай байж ирсэн. Та лайв хийж, олон нийтэд хүргэх болсон. Нэг талаар сайшааж буй ч шүүмжлэх хүмүүс ч байна лээ?

-Байнгын хорооны хуралдаан дандаа нээлттэй явагдаж байгаа. Хаалттайгаар хэлэлцэх асуудал гарвал утасны сүлжээг хүртэл унагаж байгаад явуулдаг. Нээлттэй явагдаж буй хуралдаан дээр өөрийн дэвшүүлж буй асуудлаа хөнддөг.

Иргэд ч өөрсдийгөө боомилдог, мэдэх эрхээ хязгаарлуулж байгаадаа эмзэглэдэггүй. Төр засгийн хаалттай байдлыг хүлээн зөвшөөрөөд байна. Өөрсдийнх нь мэдэх эрхийн төлөө мэдээлэл дамжуулж байхад дургүйцдэг. "Бид ер нь ямар байна вэ" гээд нэг өнгийгөөсэй. Төс засаг гэхээрээ хүршгүй, дээд оргил, баян тансаг хүмүүс суудаг гэсэн үг биш. Энэ ойлголтоосоо салах хэрэгтэй.

Өнгөрсөн парламентуудаар боссон хана хэрмийг нураах биш тоосго нэмээд давхарлаад байгаа нь харамсалтай. Хэн юу хэлж байна, хэн бүртгүүлчхээд суухгүй байна, ямар асуудал хөндөв, ямар хариулт авав гэдгийг маш сайн хянах хэрэгтэй. Өөрсдийнх нь төлөө нээлттэй байгаа хүний "Энэ бүтэхгүй, үүнээс өөр юм чадахгүй" гэдэг.

Өөрийгөө айхтар өөрчлөхгүй. Харин маш хурдан унших, судлах, танилцах гэхээс биш Нара гэдэг хүний үндсэн зан чанар, хандлага ерөөсөө өөрчлөгдөхгүй.

-УИХ-ын гишүүний төсөвөө батлуулсан уу. Юунд зарцуулах төлөвлөгөөтэй байна вэ?

-Уулзалтууд хийж байна. Судалгааны ажлууд барьж авч байна. Хуулийн зөвлөхүүд ажиллуулж байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинhn
Зочинhn
10 сар 21, 2024 09:22

Ih hurdan surch bolovsorch bga yum baina ug yaria onovchtoi tsegtstei boljee ugaasaa shudarga zov bair suuritai hun yum baina. Amjilt husie

Зочин
Зочин
10 сар 21, 2024 16:44
Reply to  Зочинhn

энүүний цэгцрэхийг хүлээх ёстой юу цэгцэрсэн хүн байх газаршт согтуу г�##�зуу их эвдэрсэн авгайг дэмжээд байгаа оркууд энийгээ аваад �######� даа

Зочин
Зочин
10 сар 21, 2024 10:00

Боловсрол мэдлэг ёс зүй гэх юм тааруу шезо өвчтөй юм шиг иймэрхүү хүмүүсийг төрд сонгож болохгүй гэдгийн яруу тод жишээ дээ, ээжээс нь эгч байж хүний нялх хүүхэдийг аваад суучихна гэдэг арай л ёс зүйгүй юм даа. Ер нь гудамжны тэмцэгч гэх элдэв лайвчин, орилдог чар�##�даг хүмүүс монгол төрд яав ч хэрэггүй

Өндөр настанд тун сайн үйлчилгээтэй
Өндөр настанд тун сайн үйлчилгээтэй
10 сар 21, 2024 10:26

ИЗНогоон нам боловсон хүчингүй газар юм эхнээсээ мэдсээр байж Намын дэд дарга болгодог тэгээд овоо сур�##�цаж байхад х�##�ж л байдаг олон хүмүүс ирцын т�##�аар шүүмжилж л бгаа шүү дээ дуугай суусан дорвол намаа төлөөлөөл дуугарч баймаар..Намын асуудоыг дарга л мэдэж дээ эмэгтэй болохоор дэмжиж байсан юм энэ нарааг танихгүй юм дөа. Намын жагса�##�таар орсон болохоор нам л мэддэг бололтой

Зочин
Зочин
10 сар 21, 2024 10:36

Нара чи баран сөрөг хүчин шүү намаа бас сайн ажиллуулаарай болохгүй юмыг ард олондоо түгээгээрэй тэмцээрэй

Зоч
Зоч
10 сар 21, 2024 11:14

Наад б�##�ай нам нэртэй айлаасаа гар2.. ШУДРАГА АМЬДАРСАН НЬ ДЭЭР.

гутамшиг
гутамшиг
10 сар 21, 2024 11:21

энэ сэжгийн авгайгаа �######�уулаа. гудамжинд нь гаргаж хая

ИЗНН зөв
ИЗНН зөв
10 сар 21, 2024 11:55

ИЗНН-ыг УИХ-д сууд�##�тай болгоход Баянөлгийн сонгогчид Замираагаа дэмжиж маш сан�##� өгсөн шүү. Юун Нара битгий андуураад бай. Нара бол байдаг л нэг лайвчин. Мөнгө л амлав�##� юу ч байсан лайвдана.

Зочин
Зочин
10 сар 21, 2024 12:06

�######� заваан лагаа мин гаж лл�##�ар

Зочин
Зочин
10 сар 21, 2024 12:22

Төрийн эрх барих дээд байгууллага ямар туршилтын газар уу. Мэддэг чаддаг нь дээд хэмжээндээ оччихсон хүмүүс очих ёстой газар биз дээ

УТСАН
УТСАН
10 сар 21, 2024 13:20

АУГАА ИХ ЖАННА Д АРК ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ АНУ ХАТНЫ ДҮР ИМИДЖИЙГ БҮРЭН БҮРДҮҮЛСЭН ЭНЭ САЙХАН ТАРГАН ЦАТГАЛАН ЭМЭГТЭЙГЭЭ ЗҮЙЛ БҮРЭЭР ДЭМЖИЖ ИХ МОНГОЛЫН АУГАА ИХ ХАТДЫН ХЭМЖЭЭНД АВААЧМОЙ.ИЗНН н ДАРГЫГ ХЭМХ МӨРГӨЖ СУУДЛЫГ НЬ АВААД НЭГМӨСӨН ДАМПУУРУУЛМОЙ.БҮҮ АЙ ЭНЭ ЭМЭГТЭЙ МАШ ИХ ХОЛ ЯВНА ИРЭЭДҮЙД ТӨЛӨВШИНӨ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЭМЭГЧИН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛДВЭЭРЭЭ ХЭЛЭГДЭЭД СУУЖААГААЧ ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ ЗҮТГЭЭД БАЙ АМЖИЛТ БОНДГОРОО КӨӨРКӨН ЮМАА ЗОЛИГ ГЭЖ.

Зочин
Зочин
10 сар 21, 2024 13:38

Гутам шигуудч ихдээ нам дагасан өлөн хулгаачууд

Зочин
Зочин
10 сар 21, 2024 15:42

ИЗНН гэж дампуу нам. Гудамжны хог шаарнууд цугласан газар. Намын Генсек нь гэж ЗАЛИЛАН-гийн гар. Өдөр шөнөгүй долоочих шахаж гуйсаар бгаад хүүхдийн хавг�##�амжийн мөнгө 7-хон хоног гэж гуйж аваад ЗУГАТЧИХСАН. Барьцаанд тавина гэж гэрээ хийсэн машин нь ББСБ-д байсан болж таарсан. Генсек Р.Батболд гэж төрийн битгий хэл томоохон хувийн компанид ч ажиллаж үзээгүй хүн төр барилцаж, түмний амьдр�##� сайжруулна гэж юу байхав дээ. Бие нь муу. Төрийн мөнгөөр эмчилгээнд явах гэж гишүүн болсон гэж наасан. Хүүхдийнхээ мөнгийг авьяа ЗАЛИЛАНГИЙН ГАРАА.

bat
bat
10 сар 21, 2024 16:09

ergu har m#l ud min ursdu im heruöbugsni bizar bolson shireni y####n bsan awgaig songochihod dugui bai l da mongolos ur ulsad im live setgetsinnuwchtei m#lnudig toj harah ch ugui chawas da yu helhew de hugshin awgai yuga ch medehgui johon bandias huhedtei bolno domog tsashaa hoshin shig

Зочин
Зочин
10 сар 21, 2024 16:42

энэ авгай их хур�##�д гараад юу бүтээж чадах вэ оронд нь чаддаг мэддэг нь гарв�##� хэрэгтэйсэн, г�##�зуу хүн солиорч хашгирахыг шударга үнэн гэж ойлгодог оркууд яасан олширч байна вэ ёс суртахууны эрх энэ авгайд байхгүйшт

Зочин
Зочин
10 сар 21, 2024 19:17

их хурлын танхимд гудамж т�##�байд хэрэлдэж зодолддог шигээ авирлаж болохгүй шүү

Зочин
Зочин
10 сар 21, 2024 20:09

Мэдэхгүй байж дугуй суух юмуу эсвэл мэдэмхийрч дэмийрч байсан дорвол Нара шиг ийм гишүүд олон байв�##� дээргүй юу. Ард түмэн болон юм мэддэг хүмүүс хэлсэн ярьсанд нь цочирдож маш их үнэлэмжтэй байгаа шүү. Удах тусмаа чангарч даруухан байхыг хичээгээрэй. Амжилт.

Зочин
Зочин
10 сар 21, 2024 21:41

батын батбаатар чинь үг ч хэлж чаддаггүй хүн гэдэгийг ард түмэн мэднэ

Зочид
Зочид
10 сар 22, 2024 05:38

М.Нарантуяа шиг ард түмэндээ бүгдийг хэлдэг олон УИХ-ын гишүүд байгаасай гэж настай бид нар бодож байна. Нара бол бүгдийг үнэн зөв шударгаар хэлсэн тул түүнийг бид дэмждэг ба сөрөг хүчин тул маш сайн хичээгээрэй гэж дэмжиж байна. Эмэгтэй хүний амьдр�##� санаснаар болдоггүй хорвоо тул НАРАГИЙН амьдр�##�ыг битгий буруугаар бодож үр хүүхдийг нь сайхан сэтгэлээр хандахыг настан би хүсэж байна.

Дэл
Дэл
10 сар 22, 2024 06:38

Hog

Шударга үнэнд дургүй Монголчууд яана даа.Нарагийн
Шударга үнэнд дургүй Монголчууд яана даа.Нарагийн
10 сар 22, 2024 09:04

\

Шударга үнэнд дургүй Монголчууд яана даа.Нарагийн
Шударга үнэнд дургүй Монголчууд яана даа.Нарагийн
10 сар 22, 2024 09:07

Шударга үнэнд дургүй Монголчууд яана даа.Нарагийн хэн байсан нь биш хэрхэн хийж ярьж байгаа нь чух�##�.М�##�луулаад хулгайлуулаад сууж бахйдаа таарсан атаархагчдаар ихэвчлэн дүүрсэн.

Зочин
Зочин
10 сар 22, 2024 11:56

Ер нь нэг хүнийг дахин дахин сонгодогийг анхаарах !худ�##� хуучирхаад муу нөлөөтэй ажилд саад

Зочин
Зочин
10 сар 22, 2024 20:04

Батбаатар гэж хөгийн амьтан гэдгийг сая л мэдлээ. Яасан ичдэггүй хужаа вэ? Өөрийг нь сануулж үг хэлсний төлөө хонзон санаж үйлээ барж нулмисаа унагаж байдаг. Ичсэн хүн хүн �##�ахын үлгэрээр яасан их зуумтгай банхарцаг вэ. Болиорой чи. Монголчууд бүгээрээ чамайг харж л байгаа шүү. Наараагаар битгий оролдоорой. Тэр чинь өнөөдөртөө танай намын туг эмблем юм юм ньл болж байна шдээ. Тэгэхэд чи хаана байна. Алга л байна шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button