Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хохироосон жолооч гадагшаа эмнэлэгт хэвтэх тул шүүх хурал хойшлов
СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.10.24/ товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшиллоо.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хуралдааныг 2024 оны 10 сарын 17-ны өдөр хийж, прокурорт буцаах үндэслэл тогтоогдоогүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тогтоосон боловч шүүгдэгч Р.И-ын өмгөөлөгч Б.Б “БНХАУ-ын Бээжин хотод яаралтай эмнэлэгт үзүүлэхээр зорчих шаардлагатай болж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн нислэгээр явсан тул Р.И-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлжээ.
Шүүгдэгч Р.И-н өмгөөлөгч Э.А нь “хэргийн материалтай танилцах боломжтой хугацаагаар хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг, Шүүгдэгч И нь “өөрийн сонгон авсан дээрх нэр бүхий өмгөөлөгч нартайгаа шүүх хуралдаанд оролцож боломжоор хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан тул шүүгдэгч Р.И-г хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдлэх хүсэлтийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ.
Үндэслэл нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2-т “хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд оролцогч, бусад оролцогч, прокурор нарыг бүрэн хамруулан оролцуулах нь мэтгэлцэх зарчмыг хангах чухал ач холбогдолтой, энэ үүргийг шүүхэд оногдуулсан тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. ...Өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Хэргийг сануулахад, Тээврийн прокуророос Р.И-г согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт явах замын “Sodon Car Wash” авто угаалгын урд талын замд 2024 оны 07 дугаар сарын 08-ний шөнийн 04 цаг 10 минутын орчимд “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг унадаг дугуйтай зорчиж явсан Э.Г-г дайрч амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эзэн холбогдогч нь тодорхой ийм хэргийг дахин дахин буцаагаад байгаа нь нэг л учиртай байна! Ял завших гээд байдаг юм болов уу? Үхсэний хохь амьдын зол болох вий дээ! Шударга л шийдээсэй!
Баяртай гээд үдэж явуулах юм байна.
Сайн эмчлүүлээд ирээрэй гэх юм уу хайшаа юм хүн �##�чаад сувилуулаад явжайдаг
БЭЭЖИНГЭЭР ДАМЖААД АВСТРАЛИ ЯВАХ ТИЙЗ ЗАХИАЛСАН БАЙНА ЛЭ ЭНЭ НӨХӨР ЗУГАТААГААД ЯВЧИХЛАА ДАА ХИЛЭЭР ГАРАХЫГ НЬ ХОРИГЛООГҮЙ ДЭЛХИЙД ГАНЦХАН БАЙДАГ МОНГОЛЫН ЭНЭРЭНГҮЙ ШҮҮХ МАНДАН БАДРАГ ӨЧНӨӨН ОЛОН ГЭМТ ХЭРЭГТНИЙ ЖИНХЭНЭ СУПЕР НЬ САЙХАНБИЛЭГ ШҮҮ ХАА БАЙСАН АМЕРИК УЛСААС НААШ НЬ ДУНД ХУРУУГАА ГОЗОЙЛГООД ВИСКИ ШИМЭЭД МАНАЙ ХУУЛЬ ШҮҮХИЙХНИЙГ ДОРОМЖЛООД НАМАЙГ АМЕРИКААС АВЧИРЧ АЛАВАА ГЭЭД СУУЖААГААШТ.ЭНЭ АЛААЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ ГҮҮД ХИЛ ДАВУУЛАН ЗУГАТААЛГАЖЭЭ БАРГЫН ХУЛГАЙЧ БЭЭЖИНД ОЧИЖ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХГҮЙ ШҮҮ БАЯРТАЙ НАЙЗАА ШОРОНГОО ГАДААДААР СОЛЬСОН СЭРЭГЛЭН АЛААЧ БАЙНА ГОСТУУГААР МАШААНАА ЖОЛООДООД МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ САНЖИГНУУЛААД ЯВЖИЙСАН ХӨӨРХИЙ ЭМЭГТЭЙГ ЯАЖААГААН ЧИ МУУ
hun alchihaad yun erhee gamgaalyulah ve
Гэмт хэрэгтэнт хариуцлаг тооцох чадвартай, буруу зөвийг ялгах ухаан монголын үхээц, ялзарсан төрд байна уу, монголд төр, засаг байна уу, ялтангуудыг яллах хууль цааз гэж байна уу, ялтангууд ингээд жаргаад л байгаад байх уу,
Erheltsen bsta ve
Өмгөөлөгч нь явж баынм
Элэнцэг б�##�анцагийн хууль.... Монгол шиг дампуу төр хуультай улс бөмбөрцөгт байхгүй
.
Хэрэг олон ш�##�тагаан хэлж буццадаг зүйл за�##�тыг эргэж харах хэрэгтэй болжээ!!!Хэрэг хэрэгсэхгүй болгох,зүйл анги өөрчлөх хоргыг юуч биш болгох замхруулан ажил явагдах хугацаа хожих байд�##�руу орж Хэрэг мартагдуулж дуу�####�г болсон байна!!!!!