Гадаад мэдээ

Аргентины цагдаа нар Лиам Пэйн нас барсан зочид буудлыг нэгжлээ

Аргентин улсын цагдаа нар One Direction хамтлагийн гишүүн агсан Лиан Пэйн нас барахаасаа өмнө байсан зочид буудалд нэгжлэг хийсэн гэж тус улсын засгийн газрын албан тушаалтан пүрэв гарагт /20243.10.24/ мэдэгджээ.

Прокурорын газрын тушаалаар цагдаагийн тусгай мөрдөн байцаах алба Casa Sur зочид буудалд нэгжлэг хийсэн байна. Офицерууд компьютерын хатуу диск, камерын бичлэг зэрэг эд зүйлсийг хураан авчээ. Пэйн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.10.16/ тус зочид буудлын гурван давхраас унаж нас барсан. Задлан шинжилгээгээр Пэйн унасны улмаас авсан бэртлүүд болон гадаад, дотоод цус алдаж нас барсан гэх дүгнэлт гарсан юм.

Анхан шатны мөрдөн байцаалтаар бол дуучин нас барахаасаа өмнө зочид буудлын өрөөнд ганцаараа байжээ. Тэр хараахан тогтоогдоогүй байгаа бодис хэрэглэсний улмаас сэтгэл зүйн хямралд орсон байсан гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа юм. Пэйн нас барсны дараа цагдаа нар түүний өрөөнөөс сэтгэцэд нөлөөлөх бодис, хэд хэдэн эвдэрсэн эд зүйл, тавилга илрүүлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button