УЛС ТӨР

“Голомт”-ын Д.Баясгаланд ашигтай цахилгааны үнийн нэмэгдэл тохиолдол уу, тохироо юу

“Арваннэгдүгээр сарын 1-ээс эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэж Шадар сайд зарласан. Улмаар өнгөрсөн хугацаанд уг асуудлыг тойрсон маргаан тасарсангүй. Эрчим хүчний салбарынхан ч дотроо эвцэлдэхгүй үнэ тариф нэмэх асуудлаа түр хойшлуулаад байна.

Цахилгаан, дулааны үнийг гэнэт огцом нэмж иргэдийн нуруунд ачаа үүрүүллээ гэх өнцөг хамгийн их яригдаж буй. Энэ ч зөв. Гэвч нөгөө талд тарифын шинэчлэл хийхээс өөр араггүй бодит нөхцөл байдал тулаад байгаа нь ч үнэн. Асуудлыг иймд хүргэсэн буруутан ч гэж бий. Мөн асуудлаар далимдуулж ашиг ологчид ч бий.

Тэгвэл тэдгээр ашиг ологчдын нэг нь хэзээнээс хамаг л том төслүүдийг атгаж, давуу байдал үүсгэн авч ирсэн Голомтын Д.Баясгалан байж болзошгүй.

Учир нь цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудал яригдаж эхэлсний дараа Голомтын Д.Баясгалангийн шинээр ашиглалтад оруулж буй “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын цахилгааны үнийн тарифтай уялдуулж эрчим хүчний үнэ тарифыг нэмэх шаардлага үүссэн гэх шуум цухас дурдагдаад өнгөрлөө.

Бодоод үзвэл шинэ ЦС-ынхаа тарифыг ТӨХК-ууд шиг багаар тогтоож алдагдалд орохгүйн тулд Голомтын Д.Баясгалан Засагтай үнэ тохирсон нь мэдээж. Тэр дүн нь төрийн тоглоом болж олон жил үйлдвэрлэлээсээ бага үнээр цахилгаанаа борлуулж алдагдалд орсон ДЦС-уудын тарифаас өндөр өртөгтэй байх нь ойлгомжтой. Тиймээс л шинээр ашиглалтад орсон “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын цахилгааны нийлүүлэлт үнээс хамаарч олон асуудал дагуулах байсан хэрэг.

Өөрөөр хэлбэл одоо нэмэхээр ярьж буй цахилгааны шинэ тариф нь “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын үнэтэй дүйцэхүйц болж байгаа. Ингэж тарифыг тэнцвэртэй болгож, Голомтын Д.Баясгалангийн шинэ цахилгаан станц ашигтай ажиллана гэсэн үг.


-Бөөрөлжүүт 1 кВт/цаг цахилгааныг 245-311.5 төгрөгөөр худалдаална-

Бөөрөлжүүт нь анхны томоохон, хувийн, нүүрсний цахилгаан станц. Тус цахилгаан станцыг хурдан ашиглалтад оруулахын тулд нийслэл бондоор босгосон мөнгөөрөө зээл олгосон. Бөөрөлжүүтийн ЦС нь 150 мегаваттын дөрвөн блок төсөл. Одоо 150 мегаваттын нэг блок нь ашиглалтад ороод байгаа. Энэ станцын эзэн нь Голомтын Д.Баясгалан.

Шинэ эх үүсвэрүүдийн төсөл дандаа хатуу гэрээ байгуулж байж эхэлдэг зарчмын дагуу Голомтын Д.Баясгалан Бөөрөлжүүтийн ЦС-аа барьж эхлэхдээ Эрчим хүчний хороо болон Нийслэлтэй үнэ тохирч, гэрээлсэн байдаг.

Ингэхдээ Бөөрөлжүүтийн ЦС эхний жил 7, хоёр дахь жилээс 8.9 центээр эрчим хүчээ худалдах гэрээ байгуулжээ.

Үүнийг төгрөгт шилжүүлбэл, Бөөрөлжүүтийн цахилгаан станц эхний жилд цахилгаанаа 245 төгрөгөөр, ирэх жилээс 311.5 төгрөгөөр худалдаална. Харин манай ЦС-ууд 1 кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд, 216 төгрөгөөр зардаг. Гэхдээ энэ нь үнийн “дундаж” өртөг.

Тэгэхээр Бөөрөлжүүт цахилгаан станцын үнэ манай ЦС-уудын тарифаас 1-2.4 тэнцээр илүү буюу 29-95.6 төгрөгөөр их байна. Хувиар тооцоолбол энэ нь 20-40 хувиар илүү өртөг.

Эрчим хүчний үнийг өрөгтэй тэнцүүлэх байдлаар нэмж, алдагдлаас гарах гэж байгаа ДЦС-ууд өнөөдрийн хэрэглэгчдэд борлуулж буй 216 төгрөгийн тарифаа үйлдвэрлэж буй үнэтэйгээ дүйцүүлж 280 төгрөг болгох буюу 29.6 хувиар нэмэх болзошгүй батлагдаагүй тооцоолол бий. Энэ дүн нь шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн ЦС-ын тарифын үнэд дөхөж ирнэ.


Угтаа бол эрчим хүчний үнэ тарифыг өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд нэмэх шаардлага үүсэж байсан ч ДЦС-уудаа хөсөр хаяж явсаар энэ онд гэнэт бодит нөхцөл байдлаа ойлгож үнэ тарифаа нэмэхээр болсон нь Голомтын Д.Баясгалангийн шинээр ашиглалтад оруулсан “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын нээлттэй цаг хугацааны хувьд давхцаж таарсан нь нөхцөл байдлыг далимдуулж цахилгааны үнийг Бөөрөлжүүтийн тогтоосон цахилгааны үнэд тааруулан нэмж байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
999999
999999
11 сар 7, 2024 08:44

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажил бол сайд Чойжилсүрэнгийн шун�##�ыг сэдрээсэн...тийм ч учраас өөрийн Төв аймгийн Баян суманд эхлүүлсэн 660 мвт-ийн цахилгаан станцын ажлаа шуурхайлсан. Тийм ч учраас УБ хотын дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийн эсрэг цээжээрээ хаан гацааж байна. 2 р цахилгаан станцын ТЭЗҮ бэлэн..газар нь ч бэлэн байна. 3р цахилгаан станцын ажлыг Оросууд руу барьж гүйсээр гацаан санаа амарсан. Ийм хүнээр эрчим хүчний с�##�барыг удирдуулахыг хэн хүсдэг вэ..Хялар Баясаагийн хувьд өөрөө наана нь харагдаж байвч цаана нь Жонхуу хулгайч байгаа. Хүрэлсүхийн тохирцон байж 600 мвт болгуулсан. Энэ тохиролцооны үр дүнд гацаа Чойжоо хожсон. Данханов �######�ахгүй бол томчуудын хоорондын хүүхэлдэй болсон...

тогтох
тогтох
11 сар 7, 2024 08:52

Ийм хардлага үүсгэх магдл�##�тайч яг үнэндээ ЭХ элгээрээ хэвтсэн нь үнэнд нийцэж байгаа. ЭХ-ний шилдэг мэргэжилтнүүд хувийн байгууллагаруу ажилд орж боловсон хүчний дутагд�##�д орж байгаа нь яах аргагүй аюулын харанга дэлдэж байна шүү эрх баригчдаа.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 09:06

ХЭДЭН ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧУУДЫН ТОГЛООМЫН ХОХИРОГЧ НЬ ИРГЭД БОЛЧИХЛОО ОЮУНЭРДЭНЭ Ч ШАЛ ХУДЛАА ГАР БОЛЖ ТААРЛАА ТАНХИМЫН ТЭРГҮҮНИЙ ХУВЬД ЭНЭ БҮХНИЙГ САЙТАР ТООЦООЛЖ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛ ТА ТАНХИМЫХАА ШУНАЛТАЙ САЙДУУДАА АВААД ЯВНА УУ? ЭНЭ ДӨРВӨДИЙН ХҮҮ ЧОЙЖИЛСҮРЭН ҮНЭХЭЭР ГАЛЗУУРЧ БАЙНА ХЯНАЛТГҮЙ ТОГЛОЖ БАЙНА.АРААС НЬ НОМИН ГЭЖ АВГАЙ БАЙНА ЭНЭ ЗАСАГТ ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧ ЖАВХЛАН ХҮМҮҮСИЙГ ЗАГНАЖ ЗАНДРААД ХЭН БОЛЧИХООД БАЙГААН.ОЮУНАА ЧИ ТАНХИМЫХАА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙГЭЭЧЭЭ АРАЙ ХЭТЭРЧ БАЙГААН БИШ ҮҮ? ӨРГӨСӨН ЮМ БУЦААГААД ШИДЧИХЭЖ БОЛНО ШҮҮ.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 09:11

Яг үнэндээ бол цахилгааны �##�дагд�##� нь улаанбаатарыг бүхэлд нь хамарсан айл �##�бан газруудын тогны хулгайтай л холбоотой юм.Өндөр хэрэглээтэй бүх �##�бан газрууд тог хулгайлж байгаа.Энэ нь хэрэглэсэн эрчим хүчнийхээ бараг 1-3хувийг л улсад тушаадаг бусдыг нь үнэгүй хэрэглэдэг гэсэн үг.Мөн тог хулгайлдаг ихэнх айлууд бүгд өндөр хэрэглээтэй айлууд байдаг.Ийм айлууд тоолуургүй тогтой байдаг бас тоолуураа янзлуулсан айлууд байдаг.Би өөрөө цахилгаан х�##�а�##�т тавьдаг байсан болхоор олон айл �##�бан газартай таарч явлаа.Ийм байхад тогны үнэ нэмэгдлээ гээд �##�дагдлаасаа гарах нь юу л бол

Бодит байдал
Бодит байдал
11 сар 7, 2024 09:12

Доголдлоо бу�####�ас хайх бузар санаагаа орхиж үз,Соёлмаа гуай! Зардлаасаа хямд үнээр цахилгаан нийлүүлж байгаагаасаа болж гарцгүй болсон нь хоноцын сэтгэлтэй хүмүүсээр удирдуулсанаас, бас зард�##� ихтэй хоцрогдсон тоног төхөөрөмжөөс болж байна.Байтлаасаа Монгол хүн бүтээн байгуул�##�т хийж болохгүй нь ээ.1квт=311 төгрөг үнэтэй гэж байгаа бол оросоос 1квт цахилгааныг 500 гаруй төгрөгөөр авч байгааг чи юу гэх вэ?

Зочин
Зочин
11 сар 7, 2024 09:46

Бид яах гэж татвар төлдгийн. Бидний сайн сайхан амьдрах орчин нөхцлийг бүрдүүлээд өг л гэж төлдөг бгаа шүү. Төсвийн мөнгөө хэрэгтэй зүйлд нь бодитой зарцуулчихаад олон юм ярив�##� таарна. Өрх айл ч гэсэн амьдр�##�аа авч явахын тулд ц�##�ин мөнгөнийхөө хэмжээнд хамгийн түрүүнд хэрэгтэй бгаа зүйлээ авч, үлдэгдлээ хуримтлуулж л амьдардаг биз дээ. Улсын төсөв ч ижил байхад юун цахилгаан станц, хавдрын эмнэлэггүй бж үнэгүй үзвэр үйлчилгээ вэ. Тэгээд өөрсдийнхөө зүүдийг биелүүлэхийн тулд юм л бол ард иргэдийнхээ кармаг ухаж, хулгай хийдэг болж. Хэрэггүй зардлуудаа тана. Идэж уудгаа багасга. Эхлээд өмнө нь энэ ажлыг хийж чадаагүй с�##�барын сайд, ЕС нартаа арга хэмжээ ав. Идэж уусаар бгаад л бууцгаагаа биз дэ

ЗочинМянгат
ЗочинМянгат
11 сар 7, 2024 11:55

Энэ эрлийз хүүр сах�##� Эрдэнэбилэг шиг нэг өдөр намагт живэндээ л�##�ар....

иргэн
иргэн
11 сар 7, 2024 17:57

Түлш эрчим хүчний с�##�бар �##�дагд�##�тай ажиллаж өр, �##�дагд�##� нь �##�ийсан. Техникуүүд хуучирсан зогсход бэлэн болсныг бүгд мэдэж байгаа. Алдагд�##�тай хөрөнгө оруул�##�т гэж хаа ч байхгүйээ.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:20

Ша�##�даа Бадмаа. Хаана байна тэр 150Мвт эрчим хүч чинь Бодит юм мэдээлж бай. Наад Бөөрөлжүүт чинь ашигл�##�танд орох хаа ч байсан юм зуун задгай дутуу байна. Би наана чинь ажилладаг хүн байна шүү хүүхээн.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:33
Reply to  Зочин

Наад станц чинь ажиллаж байгаа юм уу

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:24

Эрлийз хялар Баясаа бол 5р станцыг гацаасан нь үнээн үнэн. Тэгээд хувийнхаа Бөөрөлжүүтийг барисан.

Зочинаааха
Зочинаааха
11 сар 7, 2024 22:42

Баясг�##�ан луйварчин...

Ард
Ард
11 сар 7, 2024 22:52

Энэ бол маш том ашиг унагаж ард түмнийг эх орноо шулах ажиллагаа. Учир нь хуучин технологийн станцуудын цахилгааны өртөг өндөр байдаг харин шинэчлэлт засвар хийгээд ирсэн ТЭЦ 4 ийнх хямд байдаг гэсэн. Бөөрөлжүүт шинэ дэвшилтэт технологиор барьсан ба нүүрснийхээ аман дээр байгааг тооцвол цахилгааны өөрийн өртөг нь 2-3 доллар аас давахгүй гэж судлаач зурагтаар ярьж байна.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 07:24

Юм хийж бүтээсэн хүнийг магтах байт�##� зохимол хэрэг үүсгээд дайрч байх юм даа чааваас

зочин
зочин
11 сар 8, 2024 08:13

ТЭЦ-үүд наад зах нь 50-60 жил ажиллаж байна, та бүхэн бодит байд�##� дээр харж байгаа. Бөөрөлжүүлт станц барьсан мөнгө болон ашигаа олоод дахин цааш ажиллах чадамж байхгүй дээ

Зочин
Зочин
11 сар 8, 2024 08:56

4-р цахилгаан станцын одоо нийлүүлж байгаа цахилгааны үнэ 2,4 цент гэж гүйцэтгэх захир�##� Төмөрхуяг ярьж байсан саяхан

бүрнээ
бүрнээ
11 сар 8, 2024 10:07

тохироо байлгүй яахав

Зоч
Зоч
11 сар 8, 2024 12:52

Төр, засгийнхний хийгээгүй 34 хийгээгүй ажлыг Голомт хийж байгаам бишүү. Юу гэж өөлөөд байгаам. Бизнес бол бизнес. Ашиг, орлогоо бодолгүйдээ. Хазгай сайд нь хорсож үхлээ юу? Таслана, тасрана гэж орилохоос өөр чадах юмгүй. Хавтгай Номингоос дор.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 13:54

Тэгэхээр чухамдаа 245 гэдэг нь шахааны үнэ болж таарлаа. Зах зээлийн жишгээр бол 216 гэдэг бол тийм ч болохоо байсан а-лдагдлын үнэ биш байна. Улсын үйлдвэр 130 төгрөгөөр зарсан ч олон зуун тэрбумын а-лдагд�##� үүсэхгүй. Ганцхан энд улсын үйлдвэрийн хуучирсан орос технологи л асуудлын гол байж магадгүй. Тэгвэл шинэ технологи, барууны тоноглолыг л оруулж ирж шинээр үйлдвэр барих буюу өргөтгөх хэрэгтэй. Бас хулгай, цавчаагаа багасгая.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 14:15

Хулгайч л бол хулгайч бус уу. Монголд цайрсан өлөн хулгайчуудаар дүүрсэн

Арман
Арман
11 сар 8, 2024 14:18

Энэ хужаагаас урт цагааны ажлын эрхийг буцаах хэрэгтэй .

Зочин
Зочин
11 сар 8, 2024 15:40

Тохиолдол биз ээ

Монгол
Монгол
11 сар 9, 2024 09:30

Үнээ үндэслэлтэй үе шаттай нэмэх нь зөв. Гэхдээ бүх шатанд цахилгааны бүх төрлийн хулгай луйвраа цэгцлэх хэрэгтэй. Төрийн барих цахилгаан станц нь зогсоод хувийнх нь ашигл�##�тад ороод, нам засагнь унахаасаа айгаад хуйв�##�даж хувийн хэвшлийн станцад санхүүжилт өгөөд дээр нь цахилгааны үнийг нэмтэл нь явуулна гэдэг их л том луйвар. Төр эс үйлдэл, хариуцлагагүй байсныхаа төлөө хэн нэгэнд давуу байд�##� бий болгох, ард олныг мөлжих ёсгүй.

Ганбат
Ганбат
11 сар 9, 2024 23:17

Элбэгдорж Зоригийг замаасаа �######�уулсаны үр дагавар гарсаар байна шүү.

user
user
11 сар 18, 2024 16:18

eguur ba tuunii zahiral myadagbadam henii zahialgaar heden tugrug avchaad bodiig balbaad baidiimbee

Холбоотой мэдээ

Back to top button