Ар гэрийнхэн нь эцсийн мөчид тэсрэхдээ ЯАГААД Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нэрлэв?
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Давж заалдах шатны шүүхээр шүүхэд “Төрийн нууцтай холбоотой хэргийг тусгаарлаж, бусад хэсгийг нээлттэй явуулах” гэсэн үндсэн хүсэлтийг өмгөөлөгч болон ар гэрийн зүгээс тавьж байв. Уг нь боломжийн хувилбар ч шүүх мөн хүлээж авсангүй. Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хүний эрхийг хамгаалах хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенц зөрчсөн асуудлуудыг гарган тавьж, хэргийг анхан шатны шүүх рүү буцаахыг хүссэн. Мөн хүлээж аваагүй.
Ингээд Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс оноосон 4 жил 9 сарын хорих ялыг үлдээж шийдвэрлэлээ. Ингэхдээ, “Хэрэг хянан шийдвэрлэх процесст ямар нэг алдаа дутагдал гараагүй” гэж тогтоолдоо онцлон бичсэн байна.
Н.Өнөрцэцэгийг ар гэртэй нь хормын төдий уулзуулзсангүй, чирч гулдачсаар авч явахад том хүү нь “Ээжтэйгээ уулзъя л даа!” хэмээн хашгирч, хашааны хаалга чангааж зогссон нь эмзэглэл төрүүлэв.
48 цаг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хоносон ээж, эгч, дүү нар нь шүүх хурал зургаан цагийн турш үргэлжлэхэд нэлээд тэвчээр зааж байв. Харьцангуй тайван байр суурь илэрхийлж (ядарсан ч харагдсан), "Шүүхэд итгэж байна аа" гэхээс өөрийг дуугарах тэнхэлгүй зогслоо.
Харин орой, шийдвэр танилцуулсны дараа тэд эрхгүй тэсрэв. Ингэхдээ, анх удаа “Энэ бүхний ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бий!” хэмээн эрсхэн мэдэгдсэн нь анхаарал татлаа.
Түүнчлэн, Н.Өнөрцэцэгийн төрсөн эгч "Цагаан сараар над руу үл таних хүнээр яриулсан. "Өнөрөө надад баярлаж байна уу" гэж асуулгасан. Яадаг юм, би одоо хэлнэ. Энэ бүхний ард байгаа хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх" гэж нэмсэн.
Н.Өнөрцэцэгийг цагаан сарын шинийн 1-ний өмнө, битүүний өдрөөр суллаж, гадуур шалгах шийдвэр гарсан байдаг.
Өмнө нь Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалуулсан гэх асуудалд холбоотой хүн бол БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ гэж тэдний зүгээс дуугарч байсан удаатай. Хэрэг нарийн тодорхой болоогүй ч энэ асуудлыг сэжим бол БОАЖЯ-ны хүрээнд өрнөсөн нь үнэн юм.
Харин энэ удаа чухам төрийн тэргүүнийг тодотгон нэрлэсэн өнцөг нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орж байна.
Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг бол өөрөө ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг онцолж, захидал бичиж байсан удаатай. Маш богино хугацаанд, хоорондоо хамааралгүй шиг баг хийгээд учир битүүлэг хэргүүд боогдон нэгтгэгдэх тэр цаг үеийн эхлэлд Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн үйл ажиллагааны хувиар төрийн 2-3 албан тушаалтны дургүйг хүргэсэн харагддаг.
Эхнийх нь өөрийнх нь нэрлэснээр сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр юм. Түүнийг цэргүүдийн эрх зөрчигдөж буй асуудлаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг Н.Өнөрцэцэг тодруулахад Б.Энхбаяр татгалзаж, машинтайгаа хөдлөхийг завдан, “Та хөлөө ав, дайрууллаа” хэмээж буй бичлэг бий.
Тэдгээр өдрүүдэд Н.Өнөрцэцэг, Zarig.mn сайтын редакц цэргүүдийн эрхийн асуудлаар томоохон хэлэлцүүлэг өрнүүлээд байв. Хэлэлцүүлэгт үеийн үед цэрэгт яваад эрх нь зөрчигдсөн, амь насаа алдсан кэйсүүд сөхөгдөж, батлан хамгаалах салбарын алба хаагчдыг багагүй бүлтэлзүүлсэн юм.
Энэ явдал шууд тодруулгын үеэр Б.Энхбаяртай тулсан ч агуулгаараа Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярыг өөрөө чиглэсэн байдаг. Харин Г.Сайханбаяр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг анги, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дахь төрийн тэргүүний хүн байв.
Ингэж тухайн үед “Н.Өнөрцэцэг Г.Сайханбаярын, Ерөнхийлөгчийн уурыг хүргээд эхэлжээ” гэсэн яриа хөшигний ард хөвөрч л байсан.
Цэргийн асуудлыг нийгэмд гаргаж тавьснаас өмнөхөн нь Дорноговьд амиа алдсан 12 настай охины алуурчны намтар мэдээллийг Н.Өнөрцэцэг нийтэд дэлгэсэн. Энэ хүрээнд олон нийтээс ч шүүмжлэл хүртээд байв. Ингээд богино хугацаанд, “Татвараас зайлсхийсэн” зэрэг шиг баг хэргүүд ар араасаа үүсэж, сүүлд нь “Төрийн нууц хадгалсан” гэх битүү асуудал нэмэгдэн хавсаргагдсанаар Zarig.mn сайтын үйл ажиллагааг хязгаарлаж, Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татсан байдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хаан мэт авирлах болж, хууль шүүхэд идэвхийлэн нөлөөлөх болсон гэх мэдээлэл олонтой сонсогддог ч төдийлөн олонд дэлгээд байдаггүй юм. Хамгийн сүүлд “Монполимет” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг жаал саатуулж байгаад сулласны ард ч төрийн тэргүүн нэрлэгдсэн удаатай.
Анх Н.Өнөрцэцэгт тийн хэрэг бөөгнүүлэхэд л процесс жирийнхээс хурдтай өрнөсан нь анхаарал татаж байсан. Анхан шатны шүүхэд өмгөөлөгч оролцуулаагүй нь хүний эрх зөрчсөн. Давж заалдах шатны шүүх үндсэндээ 4 жил 9 сарын хорих ялыг хэвээр үлдээсэн нь яах аргагүй “гүрийлт” байв.
Өмгөөлөгч нар нь “Бид угтаа сайн ажиллалаа” гэж ээлжлэн хэлээд байсан нь, наймын найман өмгөөлөгч бололцоот бүх гаргалгааг тавьж, мэтгэлцсэнийг илэрхийлж буй. Авчиг өнөөдөр Монголын нэгэн сэтгүүлч чухам ямар буруу хэрэг хийж, хэрхэн хазгай гишгээд 4 жил 9 сарын хорих ял авчхаад буйг нийтээр мэдэж чадсангүй хоцорлоо.
Ардчилал төлөвшүүлэхээр хичээж буй, Орос, Хятадын дунд байрлалтай манай орны хувьд энэ гарцаагүй судлагдахуун болж үлдэх кэйс юм. Одоохондоо нууц байж болох ч ирээдүй хожимд үнэн мөн нь дэлгэгдэх учиртай. Өмгөөлөгч нарын хувьд “Үүнийг хууль зүйн шинжлэх ухааны үүндээс тайлбарлаж чадахгүй байна. Дараа оюутны ширээн дээр тавигдаж, ил болох цагт олон зүйл тодорно. Энэ шударга бус байдлыг хуульчийн хувьд засаж залруулахаар ажиллах болно” гэж ярилаа.
Н.Өнөрцэцэгийн 4 жил 9 сарын хорих ялын бараг тал нь Дорноговьд 12 настай охины амийг бүрэлгэсэн Г.Гантулга гэгчийн хувийн мэдээллийг ил болгосонд үндэслэсэн байх жишээтэй. Атал олон улсад хүчирхийлэгчийн тухай мэдээллийг зориуд ил зарладаг, тэгж олон нийт аюулгүй байдлаа хангадаг гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцолж байсан.
Төрийн нууцын тухай хэсэгт ч, нууц хадгалах үүрэг хүлээдэг субъект хуулиар тодорхой. Сэтгүүлчид тийм үүрэг байхгүй. Хадгалах үүрэг хуулиа хүлээсэн субъект өнөөдөр ил биш, хэрэгт авагдаагүй байхад сэтгүүлч яллагдаж байгаа нь маргаан дагуулсаар буй.
Анхан шатны шүүхийг ч өнгөрсөн зургадугаар сард товлосноо, яг УИХ-ын сонгуулийн ард явагдахаар хойшлуулсан нь нэгийг хэлж байв. Хүч түрсэн баривчилгаа хэд хэдэн удаа явагдаж, ХЭҮК, УИХ-ын гишүүдийн ажиглагчаар суух хүсэлтийг хангалгүй, ерөөс "Н.Өнөрцэцэг яг юуг буруу хийчихсэн юм бэ?" гэдэг асуулт зөвхөн "Төрийн нууц хадгалсан" гэх мөнөөх хэргийн малгайн дор, хаалттай хаалганы цаана л үлдчихлээ.
Иймд олон утгаар Н.Өнөрцэцэгийн асуудлын цаана яах аргагүй “чиглүүлэг” явчихлаа гэж хардах үндэслэл бүрддэг. Хардах нь ч эрх юм. Эцсийн мөчид нийгэмд, монголчуудын ирээдүйн цаг хугацаанд хор хөнөөл учруулсан этгээд биш, ажлаа хийж явсан нэгэн сэтгүүлчийн л асуудал энд яригдаж байна. Адаг сүүлд нь ар гэр “Ерөнхийлөгч буруутай” гэж мэдэгдчихлээ.
Одоо Н.Өнөрцэцэгт Улсын дээд шүүхэд хандах, эсвэл уучлагдах, өршөөгдөх гурван л боломж үлдлээ.
Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх зохицуулалттай. Гэвч үүнийг эвдэж, хэргийг прокурорт буцаасан тохиолдол Сангийн сайд асан С.Баярцогт дээр гарсан байдаг.
Харин уучлалыг Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд зарлиг гаргаж шийдвэрлэнэ. Ялын хэмжээ, төрөл үл харгалздаг онцлогтой. Гэхдээ ялтан өөрөө Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлэхийг хүсэж захидал бичнэ. Д.Мөнх-Эрдэнийн хувьд Ерөнхийлөгчөөс уулчлал хүссэнээр, зарлиг гарсан кэйс саяхных.
Харин өршөөлийг УИХ-аар үзүүлэх ч нэг биш хэсэг бүлэг хүмүүсийг хамардаг. Тийм учраас өршөөл үзүүлэхийн тулд тусдаа Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачлан батлуулж, энэ хүрээн дэх олон тооны хүнийг өршөөдөг юм. Ойрын хугацаанд шинэ парламентаас Өршөөлийн тухай хууль санаачлах сурах чимээ үгүй байна.
Иймд Н.Өнөрцэцэг УДШ-ээр цагаадахгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн уучлал л боломж болж үлдэх юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмээлтийн хужаагийн махыг чанаж идээд зүгээр бна гээд уйлаад бсныг санааарай. ард түмээн шүүх улаан цайм ял өгөхгүй шүү
Эрэвгиилхам гэдэг ээж хүн настай хүнииг яаж ёстой гүтгэж сэтгэлиин дөрамт үзүүлж үнэндээ сэтгэл санаагаар нь унагаж зовоож алсан гждгииг зарим хүмүүс мэдсэнч мэдээгүй юм шиг өнөрөөг өмөөрч тэнэгтээд байх юм
erunhiilugchuus uuchlalt uzuulehiig husehdee tuun ruu notsoj baigaa yum biz dee. Ger buleeree iim hugiin sanaatai humuus yum baina. Busdiig daramtalj, shantaajilj geree baiguulj, huls munguur zorilgotoigoor busdiin ner turd haldaj ashig honjoo oldog baisan ni mongoliin setguul zuig hog shorootoi hutgasan hereg bolsniig bugd medej baij yundaa umuuruud baigaa yum be!
yaag unen huduunii haltaruud muuhai davruu zdanuud yalaa uureed shorondoo l orno shd umuuruh yamar ch shaardlaga bhgui jangaa id baliar avgai
Монголчуудын дунд нэр хүндээ алдсан алуурчин хулгайчаараа дуудагддаг С.Эрдэнэ гэгчтэй тохиролцож ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн дүр эсгэн төрийн эрхийг хууль бусаар авсан Хүрэлсүх гэмт хэрэгтэн мөн.
Өнөрцэцэг монголын сэтгүүл зүйг их доромжилж бнаа,
Шоронжлоо доо Монгол Улс
Ер нь шүүх хүнииг худлаа яллана гэж байхгүй л дээ ард олон түмниихээ нүдэн дээр арай худөл юм байхгүй гэмт хэрэг байгаа нь тэр биз
Ямар айхтар худалч шүүхдээ үнэнч шээс вэ чи ????????
Шүүх хүнийг худлаа ялласан хэрэг хэд хэд байдаг биздээ үүний хамгийн ойрын буюу олон нийт сайн санаж байгаа хэрэг Чимгээ,Содномдаржаа нарын хэрэг гэж Улс даяар зарлаад тэр 2 хүнд бүр нөхөн төлбөр олгосон биздээ.Мөн хэдхэн сарын өмнө нэгэн эрэгтэйг хүн амины хэрэгтэнгээр яллаж хориод 20 д жилийн дараа гэмт хэрэгтэн биш гэж тогтоон сулаллаа гэсэн мэдээлэл гарч байсан даа
Шүүх л худлаа яллаж байгаашд тэгээд өөр хэн нэгэн яллаад байгаам уу хүрэлсүх ард нь байгаа юм байналдаа
Шүүх тийм шударга юм бол нээлттэй шүүхээс юунд татгалзав ? Мухар сохроор шүүх худлаа шүүнэ гэж байхгүй гээд л итгээд байх уу ? Чимгээ , Содномдаржаа нарыг хэлмэгдүүлж 25 жилийн ял өгсөн чинь л " Монголд шударга шүүх гэж байхгүй"гэдгийн нотолгоо.
Ял шийтгэгдсэн хүмүүс ингэж элдвээр авирлаж янз бүрээр өмгөөлүүлж шүүхрүү дайрахгүй юм.Яагаад тэгдэг болоо .Уг нь тэд ч адилхан ар гэртэй гачигдал зовлонтой байдаг байх .. Сэтгүүлчид ч гэсэн янз бүрийн юм ярьж нийтийн сэтгэл санааг үймүүлж байхаа болимоор юм.
Буруу хэрэг үйлдсэн бол гэм буруугаа хүлээх ёстой. Ямар нэгэн буруутай байж л шүүх шийдвэрээ гаргасан байх. Үүний ард ерөнхийлөгч байна гэж юу байхав. Зүгээр буруугаа хүлээгээд ялаа эдэл. Дандаа бусдаар өрөвдүүлэх тактик хэрэглэж байх юм Өнөрөө.
Өнөрөө гаж донтон Гантулгын мэдээллийг цацсанд ял аваагүй харин энэ гаж донтонд цагдаа нар барихаар гарлаа гэж фэйсээр солиорсноос охиныг алж нуухгүй бол болохгүй гэж алсан шүү
Алуурчин Гантулга чинь Өнөрөөг мэдээллэхээс өмнө охиныг алаад хээр булчихсан байсан гэсэн. Харин Өнөрөө шуурхай ажиллаагүй бол өмнө нь алга болсон 8 настай охин шиг хэрэгтэн нь илрэхгүй байх байсан. Алуурчин Гантулгад алуулсан охины ээж гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлэхэд тусалсан гэж Өнөрөөд баярламаар юм.
Өнөрцэцэг өөрөө үнхээр ноотой хүүхэн шүү энэ тэндээс мөнгө авч мэдээлэл хийдэг. Тийм хүн сэтгүүлч байх эрхгүй шүү!!!!!
ЯМАРТАЙ Ч ЯЛЫГ НЬ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ АЧААД ЯВЧЛАА ЗӨВ БУРУУГ НЬ МЭДЭХГҮЙ Ч ХӨӨРХИЙ МИНЬ ГЭЦҮҮ Л ЮМ БОЛЛОО ДОО МОНГОЛЧУУД МИНЭЭ ХЭН НЭГНЭЭ УНАСАН ХОЙНО НЬ ДЭВСЭЛДЭГ ИЙМ МУУХАЙ АРД ТҮМЭН БИД БИШ ШҮҮ ДЭЭ.ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ НЬ ЗӨВ Ч БИТГИЙ ИХ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ ТУЙЛШРААРАЙ ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ ӨНӨРӨӨ МИНЭЭ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЧАНГАЛЖ ХААНА АЛДАВ ХЭНИЙХ НЬ ДУРГҮЙГ ХҮРГЭЖ ХЭНИЙХ НЬ СЭРЭЛИЙГ ХӨДӨЛГӨВ ГЭДГЭЭ Л САЙН ТУНГАА.
Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уучлал үзүүлдэг. Хэрэв уучлал хүсч өргөдөл бичвэл хэрэг хийсэн юм байна л гэж ойлгохоос
шүүх тогтоогдсон болоод ял өгч байна түүнээс биш боломжтой бол цагааддаг л биз дээ хэьэрхий өөртөө эрдэж хүмүүсийн нэр төрийг гутаах ажил явуулж дээ
Миний мэдэхийн яруу найрагч Ц. Хулан, сэтгүүлч Н. Өнөрцэцэг гэж 2 эмэгтэй шүүхээр шийтгүүллээ!
Яагаад 2 эмэгтэй хүний 1-ийг нь онцолж яриад байгааг л ойлгохгүй!!!байна.
Сэтгүүлч болон сэтгүүлчид, сэтгүүлчийн ар гэрийнхэн харин шүүхэд нөлөөлж байгаа юм шиг л санагдсан...
Хүүхэд өрөвдөлтэй ч цаана нь өчнөөн эхүүд янз бүриин хэргээр шоронд байгаа тиим учир ганц өнөрөөг ялласан биш өнөрөөч үр хүүхэдтэй эх хүн гэдгээ мэдэж элдэв үг ажиллагаагаа бодох л байсан даа
Ugiin shuuh n hudaldagdsan mongo ogdog tomchuudad uilchildeg bolson n il bolj bn , ard irgediin uhtelee ajillaj tolson tatvarig tomchuud n ideed teruugeerre bugdiig hudaldan avch bgaa n haragdaj bn, ih hural tarval taarna!!
Ард түмэнд өрөвдүүлэх гээд ядчих юмаа Өнөрөөөөө. Гэм буруутай бол зүгээр хариуцлага хүлээ
Өнөөдөр биднийг төрийн банкнаас 14 тэрбумыг авч улсыг хохироосон хэсэг бүлэг хүмүүс улс төрд гарсан. Тэд Хүрэлсүх, Занданшатар, Батцэцэг....гээд өнөөгийн эрх мэдэлтнүүд, бас гадаадад эх орны баялгийг зарж хөрөнгөжсөн Сү.Батболд, Цогтбаяр, сангийн сайд бсан Баярцогт... бас ерөнхийлөгч Элбэгдорж, ерөнхий сайд бсан Сайханбилэг... гээд дандаа төрд гарсан томчууд эх орон, түмний эрх ашгийг хохироосон үйлдлүүд гаргасныг түүх мартахгүй. Манай хууль луйварчдыг хамгаалдаг, эх ороноо хамгаалан тэмцэгчдийг болон үнэнг хэлснийг хорьдог шоронддог болсон.Үнэний салхи хэзээ нэгэн цагт сэвэлзэх нь гарцаагүй ээ...
Хонгилын шүүхийг жанхуу, ухна 2 атгаж байгаа. Өнөрөө энэ 2-нхоо бөгсийг их ч долоосон, хамаарал бүхий этгээдүүдийнх нь мэдээллийг ч их цацсан тул хорхойтой араанд нь зуугдаж шоронд орсон. Мөн дээрээс нь шоронд хийх ажиллагааг гардан гүйцэтгэсэн хүн бол поп Энхбаяр. АНУ-д сурсан гэчихээд сурсан дипломгүй гэх баримтыг нь дэлгэсний хариугаа авч байгаа. Өнөр өө, чи одоо Дээд шүүхэд найдалтгүй шүү. Одоо наад жанхуу, ухна, энхбаяр гэсэн хогийн хулгайч, луйварчин, попуудыг бүх хулгай, луйврыг шууд баримттай нь гарга. Өөр амьд мултрах ямар ч арга үлдээгүй шүү.
Сэтгүүлч Тэнгисээ ингэж дутуу мэдээллээр мушгиж ард түмний тархийг угаахгүй шүү, ёс зүйтэй бай!!!
Харин тийн. Өнөрөө сэт нь Монголын сэтгүүүл зүй юү. Ялаа үүрээд жагсаал идвэл таарна
Гаж донтонд алуулсан Дорноговийн охиныг урд нь хүчирхийлүүлсэн гэж солиорч лайв хийсэн дараа нь цагдаа нар барихаар явлаа гэж пост хийсэн тэр постыг харсан гаж донтон охиныг алсан шүү өнөрөө бол алуурчин 10 жил авах ёстой
Өнөрцэцэг сэтгүүлч ямарч ёс зүйгүй юмаа. Цаана нь ямар нэгэн явуулга байгаа юм шиг санагдаж байна.
Сэтгүүлч гэхээрээ хуулиас гадуур явах ёстой юу. Шантаас хийж хөлжсөн хүн шүү дээ. Хариуцлагаа хүлээж сур.
Давж заалдах шатны шүүх хуулийнхаа хүрээнд л шийдвэр гаргасан байж таарна, буруутай учраас л яллаж байгаа шүү дээ.
Короногоор хүртэл худал мэдээлэл тараагаад л явж бсан. Вокзалын гадаа ирчээд шал худал мэдээлэл түмэнд тараагаад л зогсож бсан. Сэтгүүл зүйг бизнeс болгосон. Дарамтлах аргаар мөнгө хийсэн хүндээ. Үндэслэлгүй баяжсан. Тэгээд хариуцлагаа хүлээгээд сууж бга нь үнэн биздээ. Хэрэв суллавал бусад эхчүүдийг цуг гаргах хэрэгтэй
Ene huuhen arai l sagaad baij bilee, daaganaaa boldoggui darvagaraas boldog
Сэтгүүлч мундаг бичлээ.
энд ганцхан юм анхаарал татаад байна. 12 настай охиныг хулгайлан хүчирхийлээд хээр аваачаад алаад булчихсан өихий хар сү энэ нийгмийн бузар булай хог хаягдал боосон тэр гантулга гэмт этгээдийн тухай мэдээллийн нууц гэж юу байдгийн. тэр өмхий махны хүчирхийлэгчийг өмнө нь шоронгоос гарахад нь л ард түмэнд үнэнийг мэдээлж байх ёстой байсан. тэр мэдээллийг иргэдэд өгөөгүй нь төрийн 100 хувь буруу шүү. харин түүний талаар үнэн мэдээлэл тараасан нь өнөрцэцэгийн гавьяа шүү.
бараг бүх онлайнаар Сэтгүүлчид Өнөрөөг огт буруугуй мэт мэдээлэлээд байх юм харахаар. Гэтэл шүүх, прокурор, цагдаа гээд маш олон хүн энэ хэрэг дээр ажилаад гэмгүй хүнийг гүтгэнэ гэж огт байхгүй. тиймээс шүүх энэ олон хэвлэл мэдээлэлээс Өнөрөөг бараг гэмгүй гэж мэдээлсэн хүмүүст шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Аливаа зүйл хэзээ ч нэг талынх байдаггүй. хохирогч, хохироосон 2 оролцож байж үйл явц өрнөдөг. яг үнэндээ 2 тал хоёулаа буруутай байдагч аль нэг нь бүр илүү буруутай байдаг. тиймээс шүүх сайн мэдээлэл хийх хэрэгтэй. Мөн мөрдөгч, прокуороууд хүний нууц задалсан хэрэгт нь Өнөрөөгийн хувийн нууцыг, хөрөнгийг бас фэйсбүүкээр эзэнгүй хаягаар задлаж, өөрийнх нь бурууг өөрт нь мэдрүүлэх хэрэгтэй. өөрийгөө шудрага нэгэн гэж сэтгүүлчдээр өмөөрүүлээд бусдын хувийн эрх ашиг, нууц мэдээлэлийг үл тоож уландаа гишгэх ямар байдгийг өөрт нь мэдрүүлэх нь шудрага шүүлт болох байхдаа.
ДОРНОГОВЬД ОХИН ХҮЧИНДЭЖ АМЬ НАСЫГ НЬ БҮРЭЛГЭЭН БАЛИАР ХҮНИЙ ДРСТЭЙ МАХЧИНГИЙН НАМТАРЫГ ОЛОН НИЙТЭД ӨНӨРЦЭЦЭГ ЭЛГЭСЭН НЬ ЭНЭ БАЛИАР НОВШООС СЭРГИЙЛСЭН ЗӨВ ЗҮЙЛ БАЙТАЛ ҮҮНИЙ ТӨЛӨӨ 4.9 ЖИЛИЙН 2.5 ЖИЛИЙНХИЙГ НЬ ЭНЭ ХЭРГЭЭР ХУВЬ ХҮНИЙ НУУЦ ДЭЛГЭСЭН ГЭЖ ЯЛЛАСАН НЬ НЬ ЁСТОЙ ТЭР ПРОКУРОР, ШҮҮГЧ НАР ТЭР МАХЧМНГААС ЯЛГААГҮЙ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗҮҮСЭН ЧӨТГӨРҮҮД БАЙНА ШҮҮДЭЭ.
Хувь хүний нууц, төрийн нууц хадгалсан 2 ыг нь цагаатгамаар юм
Ovoo gaigui unench shudarga setguulch gej boddog baisan. Emeeltiin hujaagiin mahiig chanaj ideed yaalaadaa jinhene turh n garsandaa. Yaavch zugeer bish l baigaa. Hereg ni ilerheer bas l hudlaa jujij baigaadaa huurhii
ULAAN HAMGAALAGCH HURELSUH BOLON ARDIIN NAMIIN HEDEN SAID NAR BOLOSROLIIN ZEEL AVSAN ARDIIN NAMIIN DARGA NARIIN HONZOND URTUUD HUURHII EMEGTEIG SHOROND HIIJ BGAA YUM , 1937 ON BOL HEVEEREE L BNA
монгол улс ардчилсан улсын тооноос хасагдсан байгаа шүү, орос шиг нэг намын дарангуйлалт нийгэм тогтсон
12 настай охины алдагдсан сэжүүрийг цагдаагийнхнаас түрүүлж мэдсэн, ажилгүй цагдаа нарыг баалсан гээд цагдаагийн араанд зуугдсан даа.
Заваан гэр бүл юмаа. Бүх юмыг шантаажлаад аваад сурчихсан. Одоо шүүх болон ерөнхийлөгчийг дарамтлаж хуулийг уландаа гишгэж байна ш дээ. Тэр цагдаа шүүх чинь зүгээр байгаа намайг барьж аваачаад шийтгээд байгаа юм алга л байна.
Хэрэг хийгээгүй хүнийг хорив гэж.. Өнөрөө авгай арай л дарвагнаад байсынмаа
Ерөнхийлөгчийн зөвлөх өрөөндөө шүүгч нарыг дууддаг хэмээн сайтуудаар гарч байсан. Энд асуудал байна.
Өнрөө буруу сэхэж биеэ тоосон юмаа
9-ийн 9 өмгөөлөгч түүнийг өмгөөлөөд барсангүй гэдэг бол Өнөрөөд оноосон ял үндэслэлтэй, нотлох баримт хангалттай байсан болоод л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх.
Худлааа шааацгаагаад
Үнэрээ ч Хүкийг их долоосон жинхэнэ эзэн нь энхбаяр сайд гэдгийг ар гэр нь мэдэхгүй малчин хүмүүс малчин л байх юмдаа Хүк с уучлал гуйх эцсийн боломжоо ар гэр нь алдчих шиг боллоо
Аливаа юм хоёр талтай Өнөрцэцэгийг шудрага хүн гэдэг талаас их бичлээ одоо нөгөө талаас нь энэ хүн яагаад хэрэгт холбогдоод шүүхээс ял авав эсвэл цав цагаан шудрага хүн үү. Огт хэрэг хийгээгүй хүнийг ялалсан юм уу нэг талруу туйлширч болохгүй ээ. Жирийн сэтгүүлч хэдхэн жилийн дотор олон тэр бумын хөрөнгөтөй болсоныг яаж ойлгох вэ , баялаг бүтээгч томоохон аж ахуй нэгжүүд ч богино хугацаанд ийм их хөрөнгтөй болох боломжгүй л юм билээ тэгээд яаж... бодоцгооё.
Монгол хуультай улс. Давж заалдаад хуулийн хариуцлагаа хүлээгээд сууж бга биздээ. Өнөрөө гэхээрээ хэвлэл мэдээллийг ашиглаж бусдыг буруутган өөрөө буруугүй мэт харагдах ёстой юу.
Монгол Улс хуультай гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй Энд ерөнхийлөгч ямарч хамаагүй шүү
Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уучлал үзүүлдэг. Хэрэв уучлал хүсч буруугаа хүлээгээд өргөдөл бичвэл хэрэг хийсэн юм байна л гэж ойлгохоод ял шийтгэл нь хөнгөлнө ш дээ.
Өнөрөө муу хүмүүстэй нийлсэн байна шүү, сэтгүүлчид бусдын гар хөл болохдоо араа дандаа бодож байгаарай
Яаж ч байсан дийлж байж салдаг Өнөрөөгийн зан их дэмий юм. Юу руу ч хөтлөөд байгаа юм
Хэрэг хийсэн болоод хуулийн дагуу шүүх яллаж байгаа биздээ
Ар гэртэй нь уулзуулахгүй ачаад явлаа гэж юу бичээд байна вэ? Бичгээр хүсэлтээ гаргаад уулзаж болдог журамтай. Хүсэлт гаргаагүй учраас уулзуулахгүй шд. Хүсэлтээ гаргаагүй байж аваад гарахаар нь уулзая гээд орилж байгаа нь ямар санаа зорилготой ч юм бол доо?
Ингэж улс төржүүлэхгүй ээ. Баттулгын захиалгат мэдэгдэл. Өөр хүн олдохгүй байна уу. Төрийн нууц хэцүү шүү Монголчуудаа. Эцсийн мөчид Ерөнхийлөгч өршөөх байх шүү. Мөнх-Эрдэнэ бацаан яалаа даа. Гэмээ хүлээх хэрэгтэй. Шүүх хурлыг харахад, 8 өмгөөлөгчийг харахад маш их мөнгө зарцуулж улс төржүүлж байгаа нь тодорхой байна. Ингэж улс төржихөө л больчих.
Төрийн нууц мэдээллийг БО-ны сайд яах гэж сэтгүүлчид өгсөн байнаа. Тэр хүн шийтгэгдэх ёстой юм бишүү
songuuliinhaa omnoo ooriigoo uned oruulj goe haragdahiig zorijee gej l oilgoloo endees 1 hun