Гадаад мэдээ

Трамп хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн гэжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус цагаачдыг улсаасаа гаргана гэж амласан. Тэгвэл тэрбээр энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд үндэсний хэмжээнд онц байдал зарлан зэвсэг хүчин ашиглахад бэлэн гэж мэдэгджээ. Трамп даваа гарагт /2024.11.18/ өөрийн үүсгэн байгуулсан Truth Social платформ дээрээ нийтлэл бичихдээ үүнийгээ илэрхийлсэн юм.

Одоогийн байдлаар 11-13 сая орчим хүн АНУ-д бичиг баримтгүй, хууль бусаар оршин суудаг. Цагаачлал болон хүний эрхийн төлөөх байгууллагууд олон тооны хүнийг улсаасаа гаргах нь хүмүүнлэгийн хямрал үүсгэж магадгүй гэж анхааруулж буй. Трамп АНУ-ын хилийн асуудал эрхэлсэн даргаар Цагаачлал, гаалийн хяналтын газрын (ICE) дарга асан Том Хоманыг томилно хэмээсэн. Хоман эхлээд гэмт хэрэг үйлдсэн хууль бус цагаачдыг АНУ-аас гаргана гэх саналыг дэвшүүлжээ.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп 1798 онд батлагдаж байсан “Харь орны дайснуудын тухай хууль”-ийг ашиглана гэж ярьсан. Тэрхүү хууль нь аливаа ерөнхийлөгчид дайсны улсын иргэдийг ямар нэгэн процессгүйгээр албадан гаргах эрхийг олгодог. Гэхдээ хууль зүйн мэргэжилтнүүд Трампт тус хуулийг олон сая хүнийг албадан гаргахад ашиглах эрх мэдэл бахгүй гэж үзэж буй.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
11 сар 19, 2024 14:03

baahan mongluud bucaj ireh ni dee

Зочин
Зочин
11 сар 19, 2024 17:26

Баахан оо май гаад гэсэн нөхдүүд
Баасан ахын төрсөн өдрөөр шуугилдаад л

Холбоотой мэдээ

Back to top button