Х.Нямбаатар: ААН-ийн орлогын албан татварын 1 хувиар нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийднэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар танилцуулж байна. Мөн энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, 2025 оныг “Нийслэлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлах тогтоолыг баталлаа. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийг дэмжиж ажиллахаар болж байна. Мөн таван сайдын хамтарсан тушаалаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувиар нийслэлд тулгамдаж байгаа дэд бүтцийг шийдвэрлэнэ. Ирэх жил 20 мянган айлыг хийн зуухны хэрэглээнд нэвтрүүлж, давхар шаталтат зуухыг айлуудад тараахаар төлөвлөж байна. Улаанбаатарт нийт 198 мянган айлын яндангаас гадна 600 мянган тээврийн хэрэгсэл азотын давхар исэл ялгаруулж байна. Нийтийн тээврийн автобусыг хийн болон цахилгаан хөдөлгүүр рүү шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүх санхүүгийн эх үүсвэрийг татвараас гаргана.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буруу 1 гишүүн өөрөөсөө 10 сая төгрөг гаргахад л болно энэ чинь үлдсэнд нь реклам сурталчилгаа хийхэд бараг бэлэн болно гэсэн утгатай үг юм.
Нямбаатар ажил хийгээд бгаа ч юмшиг юу хийсэн нь харагдахгүй яг яагаад бгаа хүн бэ
Энэ хүний амнаас нэмнэ, хаана, бооно гэхээс өөр үг гарахгүй юм аа
Арай дэндэж байгаа бишүү хүүхээ торгох тат вар журам хураамж гээд ах олон улсд явж үзсэн чам шиг ингэж дураарай ажил хийж байсан улсыг харсангүй
Хийх гэж зүтгэж байгаа нь сайшаалтай!!!
Амжилт!!?