Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурваст гал зогсоох тохиролцооны эцсийн хувилбарыг Хамас, Израил хоёрт танилцуулжээ

Даваа гарагт /2025.01.13/ Израиль болон Хамас бүлэгт Газын зурвас дахь дайныг дуусгах тохиролцооны эцсийн хувилбарыг танилцуулсан хэмээн зуучлагч орнууд мэдэгджээ. Хоёр талын хэлэлцээнд амжилт гарсан тул ийнхүү тохиролцооны эцсийн хувилбарыг танилцуулсан аж. Тус хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Доналд Трамп нарын тусгай элч нар оролджээ.

Хэлэлцээний талаар мэдээлэлтэй албаны хүн мэдээлэл өгөхдөө зуучлагч Доха хотод болсон яриа хэлэлцээрийн үеэр зуучлагч Катар улс талуудад тохиролцооны эцсийн хувилбарыг толилуулсан гэсэн юм. Эцсийн хувилбарыг харсан хүмүүс дунд Израилийн Моссад болон Шин Бет тагнуулын албадын удирдлагууд, Катарын ерөнхий сайд багтжээ. Ирэх долоо хоногт Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албыг дахин авахад АНУ-ын элч төлөөлөгчөөр ажиллахаар Стив Виткофф, Байдены тусгай элч Бретт МакГарк нар оролцсон байна.

МакГарк хэлэхдээ ирэх 24 цаг нь тохиролцоог биелүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно гэсэн юм. Израилын “Kan” радио Израил албан тушаалтныг иш татан мэдээлэхдээ хоёр талын төлөөлөгчид Катарын Дохад явагдсан хэлэлцээрт энэхүү тохиролцооны баримт бичгийг хүлээн авсан гэжээ.

Хэлэлцээрт оролцсон талууд тохиролцооны эцсийн хувилбарт хүрсэн гэж мэдэгдээгүй ч ахиц гарсан талаар мэдээлсэн байна. Нэрээ нууцлахыг хүссэн Хамасын нэг албаны хүн “Reuters” агентлагт “Гол асуудлууд дээр ахиц гарсан, бид үлдсэн зүйлсийг аль болох хурдан дуусгахын төлөө ажиллаж байна” гэжээ. Израилын ахлах албан тушаалтан Хамас бүлэг тавьсан саналд нь хариу өгвөл тохиролцоог хэдхэн хоногийн дотор батлах боломжтой гэж хэлсэн байна.

Хэлэлцээний талаар мэдээлэлтэй Палестины нэгэн албаны хүн Дохад болсон яриа зөвшилцлийг “маш өөдрөг” гэж тодорхойлжээ. Тэрбээр “Хоёр талын зөрчилдөөн багасаж, хэлэлцээ дуустал бүх зүйл аштай өнгөрвөл тохиролцоонд хүрэхэд их ойртсон” гэжээ. АНУ, Катар, Египет гурав Газын зурвас дахь дайныг зогсоох хэлэлцээг нэг гаруй жилийн турш зуучилсан ч амжилт олоогүй ирсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лол
Лол
1 сар 14, 2025 13:27

Нохой жүүдүүдийг устгаж өшөөгөө авах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button