Хамас дөрвөн барьцааны хүн, Израил 200 хоригдол суллалаа

Бямба гарагт /2024.01.25/ Хамас бүлэг Израилын дөрвөн эмэгтэй цэргийг суллан, Израил 200 Палестин хоригдлыг чөлөөлсөн байна. Гэвч Хамас өөр нэг хоригдлыг суллах ажил удаашралд орсон тул Израил олон зуун мянган палестинчуудыг Газын зурвасын хойд хэсэг рүү буцаж суурьшихад саад тавьжээ.
Хамас таван эмэгтэй барьцааны хүн суллах байсан ч бүтэлгүйтсэний дараа Израилын тал мэдэгдэл хийхдээ палестинчуудыг Газын зурвасын хойд хэсэгт буцаж суурьшуулах төлөвлөгөөг түр зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Палестинчуудыг Газын зурваст буцаж суурьшихыг хэлэлцээрийн гол тохиролцооны нэг гэж үздэг Хамас бүлэг ирэх долоо хоногт барьцааны хүмүүсийг чөлөөлнө гэж мэдэгдээд, хойд бүсэд буцаж суурьшихыг зогсоосон нь тохиролцоог зөрчсөн явдал гэж шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol