НИЙГЭМ

Иргэд: Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлээ сонгоно

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баяр ойртож буй. Бид тус баяраар ахан дүүстэйгээ уулзан золгож, гарын бэлэг солилцдог уламжлалтай билээ. Тэгвэл иргэд Цагаан сарын баяраар дотны хүмүүстээ ямар бэлэг сонгож, бэлэглэхээр зорьж буй талаар тодруулан хүргэж байна.

-Эрээний хэрэггүй хог худалдан авч нэгэндээ дамжуулахын оронд чанартай Монгол үйлдвэрлэлээ дэмжээсэй-

Баянгол дүүргийн иргэн: Цагаан сарын баяраар хүмүүст өгөх бэлгээ авчихсан байгаа. Энэ жилийн хувьд үндэсний үйлдвэрлэлийнхээ бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийсэн. Үзэсгэлэн худалдаанаас бэлгээ цуглуулсан учир үйлдвэрийн үнээр нь л авчихсан.

Миний хувьд сардаа 500 мянга гаруй төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэр мөнгөөрөө хүмүүстээ бэлгээ бэлдчихлээ.

Манай Монголчууд нэг үеэ бодоход чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болчихжээ. Авахад ч урамтай байна. Үндэснийхээ хэв шинжийг агуулсан бараа бүтээгдэхүүнээ бид нар худалдаж авахгүй бол өөр хэн авах билээ дээ. Тиймээс Эрээний хэрэггүй хог худалдан авч нэгэндээ дамжуулахын оронд чанартай Монгол үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж уриалмаар байна.

-Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сонгох гэхээр дийлдэхгүй үнэтэй байх юм-

Баянгол дүүргийн иргэн: Цагаан сарынхаа бэлгийн бэлдээд л явж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад үнэ ханшийн хувьд нэлээд өсчихсөн байх шиг санагдлаа. Ноднин зөвхөн хүмүүсийн гар цайлгах бэлгэнд 3 сая төгрөг зарцуулж байсан. Харин энэ жил нэлээд нэмэгдэхээр л ажиглагдаж байна.

Энэ жилийн бэлгэндээ хүүхдүүдэд чихэр, шоколад болон бэлэн мөнгө, эмэгтэйчүүдэд гайгүй гоо сайхны бүтээгдэхүүн л өгчих санаа байна. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сонгох гэхээр дийлдэхгүй үнэтэй байх юм. Зүгээр хайрцагт хийсэн тэлий л гэхэд 20 мянга гэж байна шүү дээ. Тиймээс аль болох боломжийн ханштайг нь сонгохоос өөр аргагүй л болж байна.

-Манай гэр бүл Үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгож хүмүүст бэлэглэх дуртай-

Иргэн: Цагаан сарын баяраар хүмүүсийн гар дээр тавих бэлгээ базааж амжаагүй л явна. Манай гэр бүл Үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгож хүмүүст бэлэглэх дуртай. Гадуур барааны үнэ ханш судлахад өнгөрсөн жилийнхээс өссөн болох нь анзаарагдсан. Энэ жил нэлээд өртөг зарцуулагдах төлөвтэй л байна. Яг ямар төрлийн бүтээгдэхүүн авахыг манай эхнэр л мэддэг тул би хэлж мэдэхгүй байна.

-Монгол төгрөгөө бариад золгоно. Тэр нь амар юм билээ-

Чингэлтэй дүүргийн өндөр настан: Цагаан сарын бэлгээ цуглуулж амжаагүй байна. Яагаад гэвэл бидний төлбөрийн чадвар муу, тэтгэврийн мөнгө маань амьдралд хүрдэггүй тул баярын өдрүүдийг ойртуулаад л авах бодолтой байна.

Өнгөрсөн жилийн тухайд том хүнд 10 мянга, хүүхдэд 5 мянган төгрөгийн монгол мөнгөө л бариад золгочихсон. Тэр нь амар юм байна лээ.

Уг нь Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг сонгох сон гэх бодол байдаг ч дэндүү үнэтэй байдаг тул авч чадахгүй өнөө л эрээний хямд үнэтэй бараа авахаас өөр сонголт үлдэхгүй болчихдог. Тиймээс энэ жил ч гэсэн Монгол төгрөгөө бариад л золгоно.

-Үндэснийхээ үйлдвэрийн шоколад, чихрээс аваад л хүмүүсийн гар цайлгана. Хүмүүст хэрэгцээгүй зүйл бэлгэлчихвэл хог л болоод хоцорно шүү дээ-

Баянзүрх дүүргийн иргэн: Цагаан сарынхаа бэлтгэлийг бага багаар хийгээд л явж байна. Урьд жилийнхийг бодоход үнэ ханш нэлээд нэмэгдсэн. Гэтэл иргэдийн амьдрал ямар нөхцөл байдалтай байгаа билээ дээ.

Өнгөрсөн жил миний хувьд бэлэн мөнгө болон үндэснийхээ үйлдвэрийн шоколад, чихрээс аваад л хүмүүсийн гар цайлгачихсан. Энэ жил ч ялгаагүй. Хүмүүст хэрэгцээгүй зүйл бэлгэлчихвэл хог л болоод хоцорно шүү дээ.

-Бэлэг гэхээсээ илүүтэйгээр бэлэн мөнгө хүмүүс өгөх нь зүгээр санагддаг-

Сонгинохайрхан дүүргийн иргэн: Бэлэг гэхээсээ илүүтэйгээр бэлэн мөнгө хүмүүс өгөх нь зүгээр санагддаг. Миний хувьд өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг учир хөл ихтэй шинэлнэ шүү дээ. Гарын бэлэг, тавгийн идээ зэрэг нийлээд 8 сая орчим төгрөг болно. Жилдээ ганц болдог уламжлалт баяр учир ач холбогдол өгөхөөс өөр аргагүй л байдаг юм.

-Үндэсний үйлдвэрлэл, импортын бараа аль алийг нь сонгодог-

Баянгол дүүргийн иргэн: Хүмүүст цагаан сараар бэлгэлэх бэлгээ хараахан сонгож амжаагүй, үнэ ханш судлаад л явж байна. Өнгөрсөн жил хүмүүсийн бэлгэнд 4 сая төгрөг зарцуулсан. Ингэхдээ ихэвчлэн гоо сайхны бараа бүтээгдэхүүн сонгож бэлэглэсэн. Харин энэ жил арай хөнгөн чанарын зүйл сонгох бодолтой л байна. Миний хувьд Үндэсний үйлдвэрлэл, импортын бараа аль алийг нь сонгодог. Дан ганц Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сонгох гэхэд арай л үнэтэй тусаж байна.

Энэ жил хүүхдүүдэд дээрээ бичигтэй оймс сонирхоод байх шиг байсан тул авч бэлэглэе гэж бодоод байгаа.

-Үндэснийхээ үйлдвэрлэлийн зүйлээ худалдаж авна гэж бодож байна. Инпортын барааг ер сонирхохгүй байгаа-

Иргэн Дэлгэр: Бэлгээ хараахан бэлтгэж амжаагүй л явна. Хөгшин бидэн хоёр ах дүү олонтой учир гарын бэлэг, идээ шүүс зэргийг бэлтгэхэд 5 сая төгрөг элбэг орно. Гарын бэлэг гэдэг тухайн айлын тэр жилийн өнгийг тодорхойлдог гэж боддог тул чанар муутай зүйл бэлэглэхээс татгалздаг. Тиймд хамгийн эхэнд Үндэснийхээ үйлдвэрлэлийн зүйлээ худалдаж авна гэж бодож байна. Импортын барааг ер сонирхохгүй байгаа. Иймд Монголчуудынхаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонгож нэгэндээ бэлэглэхийг л хүсэж байна.

-Үндэснийхээ үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө бэлэглэнэ-

Иргэн: Аль болох Үндэснийхээ үйлдвэрлэлийг сонгохыг боддог. Мөн бэлэн мөнгө. Хүмүүст хандаж, нэг их бэлэг, нүсэр таваг засахгүйгээр уламжлалт баяраа цомхон тэмдэглэн өнгөрүүлээсэй гэж уриалж байна.

-Цагаан сарын бэлгэндээ мөнгө авбал гоё санагддаг-

Харин хүүхдүүдийн дийлэнх нь бэлэн мөнгө авах, бусад нь оймс, дурсгалын зүйл авах сонирхолтой. Цагаан сараар 100-200 мянган төгрөг цуглуулдаг. Түүгээрээ өөрт хэрэгцээтэй зүйлсээ худалдан авах нь хэрэгцээгүй бэлэгнээс дээр санагддаг болохоо илэрхийлсэн юм.


Монгол Улсын 2024 оны импорт 11.6 тэрбумд хүрч өмнөх жилийн үзүүлэлтээс 25.5 хувиар өссөн байдаг. Мөн хамгийн сүүлд буюу 2023 оны 12 сард Үндэсний статистикийн хорооноос гаргасан "Цагаан сар ба эдийн засаг" тайланд Цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн сонгож зочиндоо бэлэглэж байна. Ингэснээр Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж буй гэх судалгаа гарсан багтсан байна.

Угтаа Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цагаан сарын баярын гарын бэлэгт өргөн хэрэглэвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэрэг давуу талтай юм. Иймд манай редакцын зүгээс цагаан сарын гарын бэлэгтээ Үндэснийхээ үйлдвэрлэлийг сонгохыг уриалж байна.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2025 08:58

Гол нь үндэсний үйлдвэр маань маш их үнэтэй шүү дэн

Иргэн
Иргэн
2 сар 14, 2025 09:44

Үндэсний үйлвэрүүдийн бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байдаг болохоор хүмүүс авах нь маш бага байдаг ш дээ ард иргэд ахмадуудынхаа амьдр�##�ыг бодоод ядаж цагаан сараар үнийн асууд�##�даа анхаарч хир таарсан үнэ ханшаар үйлчилдэг баймаар юм

Зочин
Зочин
2 сар 14, 2025 11:12

Чанар муу үнэ ихтэй хятад та 2 ын �##�инийнч сонгохгүйээ

Зочин
Зочин
2 сар 14, 2025 11:13

Үндэсний үйлдвэрлэгчид нэртэй луйварчдын барааг битгий ав. Чанаргүй бас мааш үнэтэй л�##�ар

Batoyun
Batoyun
2 сар 14, 2025 12:30

undesnii uildvarlegchid chini halaasnii huuliguu hulgaichuud boltsood bg ym bish uu ? buh baraanii uhe tengert tulj bn , halaasnii yoroold mungu uldehgui bolj bndaa . tsagaan sar mini !

Утгагүй баярладаг даа манайхан.
Утгагүй баярладаг даа манайхан.
2 сар 14, 2025 17:37

Ийм их мөнгө үрж байхаар 1,2-нд өөрсдөө гадуур хоолонд орж өнгөрөөдөг бол аштай юу. Даанч хамаатнууд нь өртэй мэт заав�##� ирдэг. ирэхдээ хэдэн үеэ дагуулж ирдэг. тэрийг нь л гайхдаг. нэрийг нь ч мэдэхгүй хамаатан. Миний хувьд зөвхөн ойрхон хүүхдүүдэд л бэлэг буюу мөнгө өгдөг. Хүнтэй настай ч байсан мөнгө барьж золгодоггүй. Өөрөө бас мөнгө барьж золгосон хүний мөнгийг авдаггүй. Бэлэг авахаас бас татг�##�здаг. Яагаад гэвэл хүн хэзээ ч хүнтэй мэндлэх буюу золгохдоо зоос барьж мэндэлдэггүй. жирийн үед зүгээр л мэндэлдэг.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 17:40

Энэ хүмүүс мөнгөгүй гэчихээд тансаг л тэмдэглэж байна. 5-8 сая зарцуулдаг гэж байна. 1 саяар нь өөрсдөө сайхан ресторанд нэгэн хоёронд орж хоолловол зүгээр.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 17:43

Импортын бараа ч бъүү ав, үндэсний үйлдвэрлэгчийн барааг ч бүү ав, Хүүхдүүдэд зөвхөн мөнгө бэлэглэ. Гэхдээ зөвхөн ойрхный хүүхдүүдэд. Эмээ өвөө ах эгч чинь биш бол айлаар бүү хэс. Жишээ нь манай аавын ээжийн ах эгч дүү гэсэн гуншин холбоотой байв�##� айлаар битгий хэс. Манай эмээ өвөөгийн ах эгч гэвэл бүр бүү хэс. Очих айлын хүн чинь настай хүн байх тусам бүү оч ! Та нарт үйлчлээд явах чад�##� тэдэнд байхгүй !

Зочин
Зочин
2 сар 14, 2025 17:49

Цагаан сараар настай хүнд шил архи өгснөөс нэг сав сүү өгвөл �##�ийг нь тэр хүн хэрэглэх үү ? Сүүг нь л хэрэглэнэ. Мөнгөө барж авсан архийг чинь хаяна. Сайн бодох хэрэгтэй.

Зочин
Зочин
2 сар 15, 2025 06:53

Үндэсний үйлдвэрлэгчид чинь үндэсний баяраар үнээ буулгадаггүй биз дээ.юун үндэсний үйлдвэрлэгчид.угтаа бол тэд үндэсний дээрэмчид шүү дээ.үндэсний дээрэмчидэд дээрэмдүүлж байснаас үндэсний мөнгөн дэвсгэртээрээ л хүмүүсийн гарыг цайлгасан нь хамаагүй дээр.

Зочин
Зочин
2 сар 15, 2025 09:13

Эсгий тавчиг уу

Зочин
Зочин
2 сар 15, 2025 11:10

Хотын хөгшид Өр тавьж цагаан сар тэмдэглэх нь тэнэглэл.....цагаан сар м�##� ахуйтай хөдөөний м�##�чин иргэдийн баяр

Зочин
Зочин
2 сар 16, 2025 04:08

үндэсний үйлдвэрлэл нь тэнгэрийн үнэтэй

Холбоотой мэдээ

Back to top button