2024 онд ДНБ 4.9 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлт 2023 оноос ч удааширсныг илтгэлээ

2024 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцжээ. Өчигдөр /2025.02.18/ Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар, ДНБ 4.9 хувиар өмнөх жилээс өссөн байна.
Монголбанкны хувьд энэ өсөлтийг 5.2 хувь, Дэлхийн банк 5.3 хувь, Азийн хөгжлийн банк 5.5 хувь байна гэж төсөөлж байсан. Иймд аль алиных нь төсөөлөлд хүрсэнгүй үзүүлэлт гарсан нь энэ болж байна.
Атал 2023 онд ДНБ 7.4 хувиар өсөж байсан. Үүнтэй харьцуулахад 2004 он эдийн засгийн эрс удааширсан өсөлттэй болж өнгөрснийг илтгэжээ.
Харин үүний голлох шалтгаанаар хөдөө аж ахуйн салбарыг агшилтыг дурдсан юм. Тухайлбал, өнгөрсөн оны эхээр зуд болж, 10 сая орчим толгой мал хорогдсон. Түүнийг дагалдах үйлдвэрлэл буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн гэжээ.
Эдгээрийг салбар, салбараар нь харвал хөдөө аж ахуйн салбар нийт 28.7 хувиар, үйлдвэрлэл ба барилгын салбар 2.5 хувиар буурсан. Харин үйлчилгээний салбар 9.8 хувиар, уул уурхай ба олборлолтын салбар 10.8 хувиар эсрэгээрээ өссөн байгаа юм.
Эдийн засгийн өсөлтөд хамгийн их эерэн нөлөө үзүүлсэн нь үйлчилгээний салбар болж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.