НИЙГЭМНийгэм мэдээ

Толгойт орчимд агаар бохирдол хамгийн их байна

Agaar.mn сайтад ирүүлсэн Нийслэлийн агаарын чанарын өнөөдрийн /2025.02.19/ мэдээг хүргэж байна.

Өнөөдөр 09:00 цагийн байдлаар МҮОНРТ, Толгойт орчимд агаар маш их бохирдолтой буюу 275-344 гэж заасан байна. Харин 5 буудал, Эрдэнэт 2-р цэцэрлэг орчимд агаар цэвэр гэж заажээ.

Мөн Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, Налайх, Шархад, Ургах наран, Богд хаан ордон музей, Яармаг, Мишээл экспо, Баруун 4 зам, Нисэх орчимд бага хэмжээний агаарын бохирдолтой гэж зааж байна. Харин Амгалан, Бөхийн өргөө, 100 айл, Эрдэнэт хаягдлын сан орчимд агаарын бохирдол хэвийн байна гэж заажээ.

Тэгвэл эдгээр заалтууд нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг дараах тайлбараас харна уу.

  • Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
  • Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
  • Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
  • Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
  • Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button