Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бортолгой, Ончхараатад БНХАУ-ын ямар ДӨРВӨН компани олборлолт хийх вэ

-Дөрвөн компанийн нэгт Чалко байгаа нь тодорхой байна-

“Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр замын холболт, нүүрсний талбарын хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газартай үзэглэсэн. Ингэснээр нүүрсэн дээр “Чайна Энержи”-тэй хамтрах ажлын эхлэл тавигдаад байна.

Тавантолгой нүүрсний ордын Бортолгой, Ончхараатын хэсэгт хайгуул-олборлолт болон дэд бүтэц, үйлдвэрлэлийн цогц ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2023 онд зарлагдаж байв. Гэвч сонгон шалгаруулалт явагдаагүй. Энэхүү тендерээ дахин зарлана гэсэн үг. Улмаар Тавантолгойн хоёр уурхайд олборлолт хийх сонирхлоо илэрхийлснийх нь дагуу “Чайна Энержи” дөрвөн компаниа оруулж ирнэ гэж ойлгогдож буй. Одоогоор ямар компаниуд байгааг холбогдох албаныхан нууцалж байгаа юм. Ямартай ч,

  • “China Shenhua Energy" компани
  • “Чалко трейдинг хонконг” ХХК гэсэн хоёр компани байгаа нь тодорхой байна.
  • "China Energy Investment Corporation"
  • “China Coal Energy” орж ирэх үү гэдэг нь анхаарал татаж байна. Эдгээр нь хятадын нүүрсний томоохон компаниуд юм.

-БНХАУ-ын 4 компани хоёр ордын ТЭРБУМ ТОНН нүүрсний дөрөвний нэгийг нь олборлоно-

Ямартай ч дөрвөн компани хоёр ордод 16 жил олборлолт явуулахаар болсон. 2025, 2026, 2027 онуудад 5, 5, 5 сая, 2028, 2029 онуудад 6, 6 сая нүүрс олборлож, борлуулна. Харин 2030 оноос буюу төмөр замын хил холболт холбогдсоноос хойш жилд 20 сая тонныг олборлоно.

Чингэхлээр 2041 он хүртэл нийт 247 сая тонн нүүрс олборлож таарах нь.

1984-1988 онд хийсэн эрэл үнэлгээний тайлангаар Ончхараатын хэсэгт 659.4 сая тн, Бортолгойн хэсэгт 389.6 сая тн нөөц баялгийг тус тус батлуулсан. Нийлээд тэрбум тонн нүүрсний баялагтай ордууд.

Тэгэхээр тэрбум тонн нүүрснээс 247 сая тонныг нь буюу дөрөвний нэгийг нь хятадын компаниудаар олборлуулах нь.

Цаашлаад 16 жил олборлох 247 тонн нүүрсийг

  1. Хайгуулын ажил-төгрөг (₮)/тууш метр
  2. Уулын цул-төгрөг (₮)/метр куб (м3)
  3. Нүүрс баяжуулалт-төгрөг (₮)/тонн (тн)

хэд байх вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Манайх 2025 оны төсөвт нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд буй. Ингэхдээ нүүрсний экспортын үнийг тонныг нь 105 ам.доллар гэж төсөөлсөн. Харамсалтай нь зах зээл дээр үнэ асар хурдтай уначихлаа. Хэрвээ энэ эрчээрээ цаашид нүүрсний үнэ унасаар байвал төсвийн орлого тасрах эрсдэл учрахыг ч үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүсэв.

-Чалкод алдсан боломж буюу гашуун түүх бидэнд бий...-

Олборлолт явуулах дөрвөн компанийн нэгт “Чалко” компани дахин орж ирж байгаа нь анхаарал татах асуудал мөн. Учир нь тус компанитай өмнө нь байгуулсан гэрээний алдааг давтах вий, Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг унагаах вий гэдэг болгоомжлолыг араасаа дагуулах юм. 

“Чайна Энержи” компани нүүрсний үнийг “Чалко”-гийн аргачлалаар тооцохыг шаардаж байгаа. Мөн уурхайн ам нөхцөлөөр авч, өөрсдөө тээвэрлэлтээ хийх сонирхлоо илэрхийлсэн гэгдэж буй.

Ямартай ч, Уул уурхайн биржийн тухай хуульд урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн биржийн үнийн дунджаар тооцно гэж заасан байдаг. Иймд нэн түрүүнд уг хуулийг өөрчлөхгүй бол гэрээ байгуулагдахгүй. Хаврын чуулган эхлүүт ганц хоёр хуулиа яаралтай засах шаардлага байгаа.

Чалкогийн түүх сөхвөл,

89.0 ам.доллароор тогтоохоор байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чалко трейдинг хонконг” ХХК-тай 2011.07.26-ны өдөр байгуулсан А/11/040 дугаартай гэрээний 8.1-д 70.0 ам.доллар буюу 19.0 ам.доллароор бага тогтоосон.

 “ЭрдэнэсТавантолгой” ХК 2018-2022 онд “Чалко трейдинг хонконг” ХХК-д Цанхийн зүүн уурхайгаас 14.4 сая тонн коксжих нүүрс борлуулахдаа бусад компанид коксжих нүүрс борлуулсан үнээс тонн тутамд 0.4-13.5 ам.доллароор доогуур үнээр борлуулахаар гэрээ байгуулснаар 107.3 сая ам.доллар буюу 306.2 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан байдаг.

2022 оны гуравдугаар сард гэрээний үндсэн хугацаа дуусаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэлт гэрээ таван жилийн хугацаа хэрэгжиж эхэлсэн тул спот үнээс 17.0 хувиар бага тогтдог байсан хувийг бууруулж, нүүрсний суурь үнийг тонн тутамд 6.63 ам.доллароор нэмэгдүүлжээ. Ингэснээр тус гэрээний үнэ нь бусад богино хугацаат гэрээний үнээс 12.5 хувиар бага байхаар шинэчлэн тогтоож байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2025 08:20

Ч�##�ко олон жил монголын нүүрснээс ашиг хийсэн.Хулгайч Сү. Батболд Ч�##�ко -д 17%-ийн хөнгөлөлт үзүүлж хөнгөлөлтийнхөө 50%-ийг хувьдаа хүртсэн ХУЛГАЙЧ. China Energy энэ л замаар хөнгөлөлт хүсч хэний карманд авилга хийх бол...

Зочин
Зочин
3 сар 11, 2025 09:09
Reply to  Зочин

Монголын зүүн өмнөд хэсэг бараг тэр чигээрээ хятадын мэдэлд очиж байгаа юм биш үү . Саяхан яригдаад байсан ЭТТд гадаад (зургаан дарга ) хүмүүсийг удирдлагаар томилоно гээд яригдаад байсан даа.ЭТТгоо ОЮУН ЭРДЭНИЙН үед гадаад хүмүүсийн хоол болгож байгаа юм байна даа . 2008-2012 онд МАН өнгөтэй өөдтэй компаниас болгоноос зээл авч тарааж өөрсдөө идснээр ЧЕЛЬКОгийн өрийг 2017 он хүртэл арайхийн төлж барагдуулсан гашуун туршлага байгаа шүү .ЭТТ орд МАНын ҮЕД Л ЗАРАГДААД ДУУСАХ БОЛОЛТОЙ . 2 орд дээр хятадын 4 компани орж ирж 16 жил ажиллахдаа хятад хүмүүс ажиллуулж монголчууд ажилгүй болохын зэрэгцээ з�##�ьтай ЧЕЛЬКОдоо дахин хулхидуулаад ам үнээр өгөхөөр болж байгаа нь харамс�##�тай . Дахин хэлье МОНГОЛЫН ЗҮҮН ӨМНӨД ХЭСЭГ ХЯТАДЫН МЭДЭЛД ОЧИХ ЮМ БАЙНА ДАА .

Хяналт
Хяналт
3 сар 6, 2025 12:43

Маш буруу бодлого барьж байна. Цаашид энэ улс төрчид араа дааж чадах юмуу. Говийн бүс болон дорнод Монголын т�##� нутагт хятадын хөрөнгө оруулагчдад өгсөн ашигл�##�тын лицензүүдийн ихэнхи нь 2034- 2040 он хүртэл хүчинтэй гэж Ашигт м�##�тм�##�ын газраас ардчилсан нам төр барьж байх үед ихэнхийг нь өгсөн байна.

Зочин
Зочин
3 сар 11, 2025 09:11
Reply to  Хяналт

АНын үед авч үлдсэн ордыг хил холболтыг нэрээр МАН зарж идээд байгаа юм биш үү МАЛ АА

бүрнээ
бүрнээ
3 сар 6, 2025 14:10

өөрсдөө олборлот хийгээч дээ

asolior
asolior
3 сар 6, 2025 16:07
Reply to  бүрнээ

M#l min ee mongol ulsas mungu bhgui shuu dee.Hytad ulsad nuursee zaraad amidarch bna.nuurs avahgui geed hilee haahad mongolchuud ulsij uhne.cham shig ulnii ailiin orkuudad huuhdiin mungu gej halamjaar amidardagiig zogsooh estoi !

зочин
зочин
3 сар 6, 2025 14:19

хар хужаа нар Монголд гай болно. хужаа нарыг шүтсэн үе үеийн төрийн өндөрлөг үйлийн үрээ заав�##� эдэлнэ.

Зочин
Зочин
3 сар 6, 2025 15:03

ЭТТ-гээ өгчихөж бгаа юм бна л даа. Цаасны компани болж бгаа юм бишүү. Одоо ч ногдол ашиг машиг горидолтгүй болж бгаа юм бна л даа. Юун баялагийн сан ман. Ккк

Delhiin huchirheg guren HYTAD ulsdaa amjilt husii
Delhiin huchirheg guren HYTAD ulsdaa amjilt husii
3 сар 6, 2025 16:05

Saihan medee bna.Aguu Hytadiin kompaniig olnoor oruulj ulsaa hugjuuleh heregtei.belcheeriin m#l aj ahuig horigloj fermeeuidiig olnoor uusgeh zamaar gazar shoroogoo hairlaya !! Busad gazraa haiiguo bolon uul uurhain ashiglaltaar hurungu oruulalt hiij mongol uls delhiin bayan ulsuudiin neg bolno !

Bayr
Bayr
3 сар 6, 2025 16:08

China 2050 onoos buyu 25 jiliin daraa nuursnees tatgalzn.ern evroop 2030 onoos buyu 5 jiliin daraa bas tatgalzn.manai noots 300 jiliin noots.odo avj bgadeer uguh heregtei.tegeed uldsn 275 jilee nuurse haan yu hiihe bodohl asuudl

Зочин
Зочин
3 сар 6, 2025 16:11

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
3 сар 6, 2025 16:12

Бараг л эзлэгдчхийм бна дөө �######�уул

Зочинзочин зочин
Зочинзочин зочин
3 сар 6, 2025 17:53

Засах шаардлагагүй корректировка.бууюу зардлын
бодит тохируулгын оруулга хийгээд болно .Хуулиа өөрчлөх шаардлагагүй

Зочин
Зочин
3 сар 6, 2025 20:28

Ер нь 20 жилийн дараагаас нүүрс ашигл�##�тын технологи үгүй болно. Тиймээс �##�ь болох уха�##�аг шуурхай хэлцэл хийж авах нь зөвдөнө

ЗочинНэргүй
ЗочинНэргүй
3 сар 10, 2025 17:19

Газар доорх бүх баялагаа гадныханд өгөөд овоолсон шороо онгорхой нүх тэнгэр баганадсан тоос хор шахсан шороог л үр хүүхдүүддээ үлдээж бна даа
Төрд гарах ёсгүй худ�##�ч хулгайч шун�##�танууд энэ улсыг дуусг�##�аа даа

Холбоотой мэдээ

Back to top button