нийгэм
Өмнөговиос Улаанбаатарт ирээд сураггүй болсон 16 настай хүүг эсэн мэнд олжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө иргэн Ж "Манай үеэл дүү гуравдугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас замын унаагаар Улаанбаатар хотод ирээд "Саппоро" үйлчилгээний төвийн гадна ил зогсоолд 23:00 цагийн орчимд машинаас буугаад алга болсон" гэх мэдээлэл ирүүлжээ.
Бүртгэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, 16 настай, эрэгтэй, “Т”-г өнөөдөр /2025.03.22/ 11.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад алга болсныг тодорхой мэдээллэх. Хүн хүүхэд алга болллоо гэхэд л иргэд айдаст автагддаг.
Тэнэгүүд
Шинэ шөл уугаа л биз сүртэйшт
Ulaanbaatart amerik shig toorch bga ym biz de
Муу гэрийн хүмүүжилгүй юмнууд
Иргэний үнэмлэх авсан бие даан чадвартай залуу бн. Даанч ар гэр, ийм хүмүүс хаа сайгүй байх болж. Хэнэггүй нь дэндсэн. Өөртөө анхаарч яв гэдгийг сайтар сануулж 1 өдөр тохижилт үйлчилгээнд ажиллуул. Сургамж болно. Хотын амьдрал үзэг
Ашгүй дээ сөрөг коммент бичсэн юмнууд нээрэн зза ашгүй дээ