УИХ дахь намын бүлгүүд 15.00 цагт хуралдаж, МАН гишүүддээ оноо өгөх асуудлаа хэлэлцэнэ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2025.03.31/ 15.00 цагт хуралдахаар товложээ. Учир нь 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, ЗГ-ын тайланг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар "Бүлэг, Засгийн газрын шийдвэрээ сөрж, шүүмжилсэн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй" гэх журмын төслөө МАН өнөөдрийн хурлаараа дахин хэлэлцэх чигтэй байна.
- Хамгийн их оноогоо хасуулсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаалд томилохгүй
- Бага оноотой 10 гишүүнд бүлгийн дарга, дэд дарга нар анхааруулга өгнө,
- Анхааруулгыг гурав ба түүнээс дээш зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтууд багтсан байдаг.
Өнгөрөгч долоо хоногийн намын бүлэгийн хуралдаанаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадаагүй, шүүмжлүүлсэн тул дахин боловсруулж оруулж ирэхээр болоод байсан юм. Бүлгийн гишүүдийнхээ хэлсэн саналыг тусгахаар болсон.
Үүнийг бүлгийн удирдлагуудын зүгээс боловсруулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатар, дэд даргаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Алдаржавхлан, Г.Дамдинням, У.Отгонбаяр нар ажиллаж байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch