ЭДИЙН ЗАСАГ

Төмөр замууд хооронд болон хилийн хяналтын байгууллагууд харилцан цахим мэдээлэл солилцдог болно

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоног өргөн барьсан билээ.

Төслийн үзэл баримтлалд тусгаснаар, уг хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор төмөр замын тээврийн цахимжуулах эрх зүйн зохицуулалтын орчин үеийн практик нийцүүлэх, уялдуулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх аж.

Хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөөр төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллагууд хооронд харилцан цахим мэдээлэл, өгөгдөл солилцох тухай ерөнхий зарчмуудыг тодорхойлжээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button