НИЙГЭМ

Жилийн өмнө амьтдаа буудаад, хаалгаа барьсан асрамжийг Х.Нямбаатар "Өндөр зардлаар ажиллуулж байгаа" гэлээ

Өнгөрсөн жил нийслэлээс хэрэгжүүлсэн эзэнгүй нохой, муурны асрамжийн газар байгуулах ажил үр дүнд хүрээгүй.

Нэг талаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нөгөө талаас буян гэх тодотголтой энэ ажлын хүрээнд нийслэлийнхэн олон тооны нохой барьж асрамжийн гэх байрандаа аваачаад буудаж, устгасан байдаг.

Гэтэл Хотын дарга амьтны асрамжийн газар гэх улсын төсвөөр эхлүүлсэн уг үйл ажиллагаагаа хэвийн явж байгаа гэх мэдээллийг хэвлэлд өгөв.

Ажилтнууд нь нохой буудсанаа хэлсэнгүй юу. Дарга нь дээрх харгис гэмээр үйл ажиллагаагаа хүн мэдээгүй гэж бодсон уу. Ямартай ч хэрэгжээгүй ажлаа хэрэгжиж байгаа гэх тайлбарыг Нийслэлийн захирагч Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хэлэв.


Иймд тус үйл ажиллагаа хэрхэн эхэлж, хэрхэн төгссөн. Одоо ямар байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэе.

-Нийслэл амьтны асрамжийн газар нээлээ хэмээн попорч, олон нийт эергээр хүлээн авч байв-

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд эзэнгүй нохой, муурыг барьж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулахаар болсноо нийслэл сурталчилж, үйл ажиллагаа эхлүүлсэн. Харин тус ажилд тусгайлсан төсөв байхгүй бөгөөд нийслэлийн урсгал зардлаас санхүүжүүлнэ гэж мэдэгдэж байв.

Ингээд эхний ээлжид Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгоно. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 22-ноос үйл ажиллагааг нь эхлүүлж, хоёрдугаар сарын 15-н гэхэд бүрэн ажиллуулна. Цаашлаад нийслэлийн зургаан дүүрэг амьтан асрах байр байгуулна. Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байранд аваачих самналтыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зохион байгуулахаар болсон гэх мэдээллүүдийг албаныхан өгч байсан юм.

Уг ажлын гол зорилго нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах гэж албаныхан тайлбарлаж байсан билээ.


-Амьтны асрамжийн газар аваачихаар дүүргүүдээс нийт 600 нохой, муур барьсан гэх тоо бий-

Ингээд гудамжны нохой, муурыг барьж тухайн байранд хүргэх ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 23-нд Сүхбаатар дүүргээс эхлүүлсэн байдаг.

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргээс 23, Сүхбаатар дүүргээс 158 орчим эзэнгүй муур, нохойг барьж түр асрамжлах байранд хүргүүлсэн. Мөн бусад дүүргүүдээс нийтдээ 600 орчим нохой, муур барьсан гэх тоо бий.


-Нийслэлийнхэн барьсан амьтадынхаа ихэнхийг буудсан нь ил болж, харин заримыг нь буцаан тавьсан гэгддэг-

Гэвч нийслэлээс сүр дуулиантай эхлүүлсэн энэхүү буяны нэртэй ажлын явц тодорхойгүй болж хэвлэлүүд төсвийн мөнгөөр төлөвлөсөн дээрх ажлыг нэхэн сурвалжилж эхлэв.

Энэ үеэр дараах баримтууд ил болж байсан.

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэж хооллож ундална гэсэн боловч үнэн хэрэгтэй "аврах" нэртэй аллагын байр байгуулж, эзэнтэй болон эзэнгүй муур нохдыг өмнөх жилүүдийн адил буудаж устгасаар байгаа нь isee.mn сайтын сурвалжилгаар ил болж байв. Энэ үйл явдал харин асрамжийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс 10 хонгийн дараа буюу хоёрдугаар сарын 1-нд болжээ.

Энэ талаарх Isee.mn сайтын сурвалжилгыг ЭНД дарж харна уу.

Мөн тухайн үед буюу 2024 оны хоёрдугаар сарын 1-нд асрах байрны нөхцөл байдлыг сурвалжилсан eguur.mn сайтын мэдээллийг доорх линк дээр дарж үзэн үү.

2024.02.01

Хоёрдугаарт, Асрамжийн газар очиж, үйл ажиллагаа нь явахгүй байгаа. Нохой, муурыг цуглуулж буудаж байгааг мэдсэн хэвлэлүүд нийслэлээс энэ талаар НЗДТГ-аас тодруулахад, “Асрамжлах байр хараахан бэлэн болоогүй байгаа тул бага жижиг нохой болон гөлгийг л түр асрамжлах байранд аваачаад үлдсэнийг нь өмнөхийн адил буудан хөнөөж байгаа" гэх хариултыг өгч байжээ.

Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж харна уу.

Гуравдугаарт, Амьтан асрамжлах байранд байсан нохойг буцаан эзгүй тавьсан талаар өнгөрсөн оны зургаадугаар сард холбогдох эх сурвалжууд мэдээлж байжээ. Үүнийгээ нийслэл “тус муур, нохойг амьдрах байраар хангах, хооллоход зарцуулах тусгайлсан төсөв байхгүй” гэж тайлбарласан байдаг.

Энэ талаарх мэдээг ЭНД дарж харна уу.

2024.6.13

Дөрөвдүгээрт, Тус асрамжийн газар одоо ч хаалттай байгаа.

Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Эндээс харахад, Нийслэлийн байгуулсан амьтан асрамжлах байгууламж нь ажиллаж эхэлсэн нэрээр эзэнтэй, эзэнгүй муур, нохойнуудыг цуглуулан буудаж, үлдсэнийг нь буцаан тавиад хаалгаа барьсан байгаа юм.


Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2025.03.20/ амьтан асрамжлах байрны ашиглалт юу болж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад “Амьтны асрамжийн газрыг ажиллуулаад явж байгаа. Одоо ажиллаж байгаа. Урсгал зардал нь нэлээд өндөр байгаа” гэж хариулав.

Мөн уг ажилд Нийслэлийн захирагчийн албанаас нэг тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий.

Тэгэхээр энэ мөнгөн дүн юунд урсав. Өнгөрсөн жил хаалгаа барьсан амьтан аллагын газрын урсгал зардал одоо ч өндөр байгаа гэх. Ажиллахгүй хэдэн тоосгонд нийслэл өндөр зардал төлсөн хэвээр байгаа бол тэр мөнгө бас хаашаа оров гэх асуулт анхаарал татаж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 21, 2025 13:15

Иймэрхүү хувийн хэвшил хийж болохоор ажлыг хувийнханд хариуцуулаач ээ. Төрийнх нэрийн доор идэж уухын дон шүгэлсэн новшнууд.

Зочин
Зочин
3 сар 21, 2025 13:17

Амьтдыг барьж аваачиж хөхөө өвлийн хүйтэнд хориод, өлбөрсөн амьтад нэгнээ барьж толгойг нь тас�##�ж идсэн байсан, ядарсан амьтад нь хөлдүү цементэн дээр хөлдөж өлбөрч үхсэн, өвчтэй нь өвчин тарааж, 20-д амьтан үлдснийг аваръя гээд ч гударга зэрэг эдгэшгүй х�##�двараар үхээд дууссан биш үү?

Зочин
Зочин
3 сар 23, 2025 17:30
Reply to  Зочин

эвий эвиы муухай улсууд бх юмаа Нэг хүн ч болов нээрээ тийм шүү гэж ойлгож хаырлах сэтгэл төрөөсэй

Зочинсуьяа
Зочинсуьяа
3 сар 22, 2025 12:28
Reply to  Зочин

Хуц�##�гүй золбин нохоиг бууд

Зочин
Зочин
3 сар 23, 2025 06:14

Chamaig l buudmaar bna

Зочин
Зочин
3 сар 21, 2025 14:55

Амьтанд хайртай хүмүүс, ТББ-уудаа дэмжиж, хариуцуулаад хийлгэвэл таарна шдээ. Чадахгүй, сэтгэлгүй байж амьтан тамлаад нүгэл хураахаасаа айдаггүй юм уу эд нар одоо. Хувиараа, хандиваар ядарсан, эзэнгүй амьтдыг авраад яваа хүмүүс, ТББ байгаа шдээ. Тийм хүмүүс бол энэ ажлийг хийх л байх шүү. Даанч �##�баныхан нь хувьдаа заав�##� 1 юм завших гээд энэ т�##�аар дуугарахгүй, хийхгүй л дээ адгийн новшнууд

Зочин
Зочин
3 сар 21, 2025 17:06

zawaan yragchid

Иргэн
Иргэн
3 сар 21, 2025 17:32

Сэтгүүлчид минь наадуул чинь мөнгө төсөвлөж хулгай хийж байна. Портер дээр гөлөг муурыг шуудайлчихсан эвий шуудай нь өнхөрөөд л зүрх зүсэм харагдсан гөлөг муурыг амьдаар нь булж тамласан байна лээ. Өөрсдөө хийсэн нүгэл шигээ нүгэл үзнээ. Асрамжийн газарт аваачиж байгаа нь тэр гэнээ. Хэдэн том нохой хоол усгүй ганц бөөрөнхий өөхтэй харангадаж өлбөрч гудрага тусч үхсэн байсныг Чукатай Хамт Зовсон Амьтанд туслая ТББ з�##�уучууд үлдсэн амьтдыг унтуулахыг нь унтуулж босгохыг өр төлбөрт орон орон ажилласан пост харсан. Төр Нийслэл ярг�##�ж байна . Энэ хорвоод ганц хүн амьдрах ёстой юм уу? Чаддаг хувь хүмүүст өгчихвөл та нараас хамаагүй илүү тус�##�чихна.Спей. заслага энэрэнгүй унтуулах үржүүлэгч нараас татвар чип ийм ажил хийгээч ээ. Нийслэлд Баяраа гэж дарга спей заслага эхлүүлж хүмүүс их оочерлож байсан даа. Ядахнаа хавар намар спей заслагын ажил зохион байгуулв�##� гудамны амьтан эрс багасна. Хүмүүс сэтгэлийн хөөрлөөр амьтан авч гудманд зовоож нүгэл бүү хийгээрэй. Үс унана хоол элс вакцин ороо орохгүй төрөхгүй спей харшил олон асууд�##�тай бодолцож амьтан авч бай. Хүний буруугаас гудамны амьтан нэр зүүж тамлагдаж байна.

Зочин
Зочин
3 сар 21, 2025 17:32

Манайхан шиг хүмүүс хэзээ ч хийж чадахгүй харин зүгээр л мөнгө угаах ажил байна хэдэн нохой муур байгаа юм хэн ч мэдэхгүй л байгаа биз дээ

Зочин
Зочин
3 сар 21, 2025 17:44

Ямар муухай сэтгэлгүй хүмүүс.вэ. уг нь сайхан ажил бххд ингэж л унтрааж бга нь .дэндүү муухай ажиллаж бга

Зочин
Зочин
3 сар 21, 2025 17:47

Сайхан сэтгэлтэй хувиараа �##�дагдсан нохой муур тэжээдэг хүмүүсийг дэмжсэн нь дээр юм бна
Төрийнхөнд хэрэггүй

Зочин
Зочин
3 сар 21, 2025 18:01

хэхэ бүгдээрээ мөнгийг нь хувааж идэж байгаа юм чинь ажиллаж байгаа л гэнэ ш дээ хэхэ. нийслэлийн захирагчаа хуураад явж байдаг бөх зүрхтэй �##�бан хаагч, ажилчидтай юм аа

Зочин
Зочин
3 сар 21, 2025 18:19

Ийм нүгэлтэй юм хийж байхаар, өрөвч зөөлөн сэтгэлтэй амьтан асардаг төрийн бус байгууллагад даатгасан бол дээр байж дээ.
Бас ханаж цадахгүй одоо ч мөнгө идсээр байгаа хулгайчуудад хариуцлага тооцооч ээ

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
3 сар 21, 2025 19:42

Энэ намын гол зорилго м�##�, муур нохой, хүүхдийн хоол, сург�##�тын төлбөрөөс яаж царай �##�лддаг билээ

Zochin
Zochin
3 сар 21, 2025 20:47

Nymbakter dahiad l 1terbumiig zuvchuulchih shiv de hiisen sanaachilsan bolgonoosoo terbym terbumaar novshnuud

Зочин
Зочин
3 сар 22, 2025 01:14

Бүх зүйлыг цаг хугаца�##� харуудаг худ�##�чуу хулгаачуу овоо үнэнч шудрагауу гэдгииг

Зочинуншигч
Зочинуншигч
3 сар 22, 2025 07:59

Больж үз. Цөөхөн хэдэн ард түмнээ орон гэр хоол ундтай амьдруулж чадахгүй байж,юун амьтны асрамжийн газар вэ.Амьтан бол байг�##�ийн зоиилдлогоороо л амьдарч байг л даа. Амьтанг хашиж хооллоод хориод үхтэл асрах уу бүү тэнэгт.Монголд амьтнаас дор амьдарч ахмадаа асар. Ахмадаа үнэгүй хоолло тэтгэвэр тэтгэмжийг нь нэмээд,үхтэл асарчих л даа . Худлаа мөнгө идэх аргаа олчих амьтан юмаа. Ямар ухаанаар мөнгө хулгайлах вэ гээд... нохой амьтнаас хоол идсэн үү хэдэн төг идсэн гэхгүй мэдсэн хулгайч...нохой ам ьтан зовоож үхүүлбэл чи түүнээс ч дор 4 хөллөж зовж үхнэ шүү.

Зочин
Зочин
3 сар 22, 2025 09:04

Нямбаатар өлөн бөөсийн мөнгө идэх арга

Эрдэнэ
Эрдэнэ
3 сар 22, 2025 09:34

????????????????????????????????

Зочин
Зочин
3 сар 22, 2025 09:50

Нямбаатрыг хотын даргыг нь болиулаад энэ асрамжийн газрын даргаар тавиачээ

Зззззз
Зззззз
3 сар 22, 2025 09:51

Хийх ажил олдохгүй бгаан бн үүгээр л дутаж дэ тэнэг новш

Зочин
Зочин
3 сар 22, 2025 11:43

????????????????????????????????????

Зочин
Зочин
3 сар 22, 2025 12:48

Ажиллуулаагүй нь үнэн бол төсвийн мөнгийг нь идэж байгаа юм байна л даа.

Зочин
Зочин
3 сар 22, 2025 12:51

Хогийн яргачин �########�нууд, карма ирдэг шүү

Зочин
Зочин
3 сар 22, 2025 13:04

Бузар яргачид, аймшгийн кинон дээр ч ийм юм байдаггүй, бүх төрлөөрөө тамлуулаарай

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
3 сар 22, 2025 16:04

Нямбаатарын л х�##�аасанд ороо биз. Өөр хаачдаг юм.

Зочин
Зочин
3 сар 23, 2025 00:44

Устгахгүй бол хэзээч цөөрөхгүй нь л үнэн

Зочин
Зочин
3 сар 23, 2025 09:42

Энэ хүнтэй нүүр тулж уулзаж ямар газар байгуулаад ямар �##�лага үйлдээд юу болсныг зураг хөрөгтэй нь үзүүлэхсэн

Зочин
Зочин
3 сар 23, 2025 17:29

Хөөх ийм газар бдаг гэж үү. Ёстой буянтай сайхан үйл хэрэг байна. Маш их т�##�архаж байна. Амьтанд ээлтэй хайртай байх хэрэгтэй Бид амьтаныг хүүхэд хөгшид гэхгүй хайрлаж, боломжоороо туслах хэрэгтэй. Энэ дэлхий дээр нэг ч хэрэггүй амьтан, нэг ч хэрэгэггүй ургам�##�, шавьж гэж бхгүй. Тэд чинь амьдрах гэж л яваа Өөрийн хоол хүнсээ олох гэж л тэмцэж яваа Тэгэхэд зарим хүүхдүүд хүмүүс амьтанд, м�##�даа ч хайр гамгүй үнэхээр муухай хандах юм, Нохойг хэдэн өдрөөр уяатай орхиод хоол ус ч өгөхгүй. Гадаа яваа амьтадыг шоглож цохиод эсвэл өвлийн тэр хүйтэнд уяатай л байлгаад бдаг. Жоохон гүйж харайв�##� дулаацна шүү дээ. Ямар ч амьтаныг хайрлар үзлийг хүн бүрт байх ёстой Амьтаныг хайрлах ийм асрамж байдагт их т�##�архаж байна

Зочин
Зочин
3 сар 24, 2025 00:48

scisdii

Зочин
Зочин
3 сар 24, 2025 02:24

Нохой муур асрахын оронд ард түмнийхээ ц�##�ин тэтгэвэрийг нэмчээрэй

Энхболд.х
Энхболд.х
3 сар 24, 2025 06:45

Тусгай төсөв байхгүй юманд юун мөнгө төгрөг дэмий үрнэ вэ ? Хөдөөний сургуулиудын гадна нийтийн орчин үеийн жорлон бариач...

Зочин
Зочин
3 сар 24, 2025 07:38

Эзэнгүй битгий хэл эзэнтэй ноход хүн багатай гудамж, хороодоор барьчих гээд аймаар байдаг. Эзэд гэх хүмүүс нохойгоо гараад явчихааргүй өндөрхөн бөгөөд нүх цоорхойгүй хашаатай байдаггүй. Тэгээд ноход сүрэглэж хүн айлгахаар бүгдээрээ хот, хороо руу нохой устгасангүй гэж дайрдаг. Барьж цуглуулж, аюулгүй болгохоор эргүүлээд хот, хороо руугаа бас ийм байдлаар дайрдаг. Ухаантай байх хэрэгтэй. Монголд анхнаасаа гэр орондоо нохой, мууртай амьдрах ёс, соёл байдаггүй. Бүгд гаднаа үүр савтай байдаг. Айлд ганц л нохой байв�##� их юм. Мууранд бол хэзээнээсээ дургүй ард түмэн. Уйлах мэт муухай дуугардаг, мярааж гэдэг зэрэг монгол хүний яснаасаа дургүйцдэг олон араншинтай гээд. Ядахдаа муур, нохойтонгууд спэй хийлгэдэг болох хэрэгтэй. Тэгж байж энэ асуудлыг бага сага шийднэ.

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
3 сар 24, 2025 13:12

Хот дарга цоо эрүүл биш шдээ
Барууны баян орнуудыг дуурайж шогтхол болимо
Роо буудах сум олдож байгаа нь их юмдаа
Өлмөн зэлмэн иргэндээ хооллож чадахгүй
Байж сайн хулгайчууд нь хүнээ хайрлаж чадахгүй
Нохой муур хайр�##�даг хүн биш нохой муур төрөлтөн юм байна даа

Zolboo
Zolboo
3 сар 25, 2025 05:10

Ene asramjiin gazar ingeed ajillaj baisnaas
zugeer Aztai savart ogvol yasan yum be?

Новшнууд
Новшнууд
4 сар 20, 2025 11:48

Үйлийн үр ха�##�га андуурдаггүй, одоо өөрөө төлөөсөө төлөхгүй ч үр удам чинь амь амьдр�##�аараа төлөх өртэй төрнө, хохь нь шдэ хэдэн цаас хувааж цуслахын төлөө бузар нүгэл үйлдэж байдаг хүн дүрст араатнууд

Холбоотой мэдээ

Back to top button