Гэмт хэрэгУЛС ТӨР

Суллаж, эмнэлэгт шилжүүлсэн З.Төрмандахыг дахин цагдан хорьжээ

MCS группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд /2025.02.18/ Тагнуулын ерөнхий газраас саатуулсан. Түүний хамт тус байгууллагын дөрвөн ажилтныг ч мөн саатуулсан.

Тэднийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.


Харин үүнээс 23 хонгийн дараа буюу энэ сарын 11-нд /2025.03.11/ З.Төрмандахыг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн.

  • Тодруулбал, "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоон 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжүүлсэн. Улмаар шүүх тус нөхцөл байдлуудыг харгалзан ийн шийдвэрлэсэн юм.

Мөн энэ үйл явдлаас гурав хонгийн дараа буюу энэ сарын 14-ны /2025.03.14/өдөр  З.Төрмандахтай хамт саатуулагдсан нэр бүхий хүмүүсийг суллаж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн.

  • Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас "М-Си-Эс" группийн охин компани болох "М-Армор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.

Ингэснээр дээрх хэрэгт холбогдсон “М-Армор” ХХК-ийн Хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа, мэргэжилтэн Г.Гандалай нарын нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдэж, нөгөөх гурав нь суллагдаад байгаа юм.


Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр, “Биеийн байдал нь муудсаны улмаас суллаж, Улсын нэгдүгээр эмнэлэгт шилжүүлсэн З.Төрмандахыг дахин хорих 461 дүгээр хаалттай ангид шилжүүлсэн. Эмнэлэгт хүргэснээс хэдхэн өдрийн дараа түүнийг дахин хорьж эхэлсэн” гэгдэж байна.

Түүнчлэн З.Төрмандах болон хамт саатуулагдсан Я.Бямбадаржаа, Г.Гандалай нарт авсан нэг сарын хугацаанд хорих таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 18-нд дууссан.

Тиймээс холбогдох шүүх болон Тагнуулын ерөнхий газраас дээрх яллагдагч нарыг сулласан. Эсвэл таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж байгаа эсэхийг тодруулахад, “Энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэх хариултыг өглөө.

Хэрэв яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, сулласан бол шүүхийн тоймыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нээлттэй мэдээлэх ёстой. Гэтэл одоог хүртэл З.Төрмандах, Я.Бямбадаржаа, Г.Гандалай нарын талаар мэдээлэл нийтлэгдээгүйгээс харвал тэднийг саатуулах, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж байж болзошгүй байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 21, 2025 08:18

Ахиухан хоол өгдөг газартаа үнэнч банхар байсан энэ хүн ийнхүү 461 р ангид төгсөх нь.Хэцүү ч юм даа харин Оджарг�##�ын хорьж ацыг нь гозойлгоё яасан даварсан шээс вэ?чи муу хөөш аавын хүүхдүүдийн мууг үзээд нохойн жогорхой минь Шангриллагаа нураа хүүхдийн паркын газраа авья Нямбаатар агааг уурлуулахаас

Зочин
Зочин
3 сар 21, 2025 08:20

Баахан бичлэг энэ тэр хадг�##�даг байх . Тэгээд л тэрийг нь авах гээд . Манай дарга нарын бичлэг байгаа байж магадгүй

Баагий
Баагий
3 сар 21, 2025 11:06

Энэ дуракыг ясыг цайт�##� суулгах хэрэгтэй. Зэвүүн новш бгаам өмхий цагдаа

Зочинзочин
Зочинзочин
3 сар 21, 2025 12:06

Төрмандах бол угаасаа хятад цустай урвагч нохой цагдаа байхдаа хэдэн хүнийг хүн �##�сан гэж яарглуулж байгаад цаашлуулаад нэр төртэй болсон нохой шүү дээ . ЗХУ 37 онд Хятад цустай хэдэн генер�##�ууд баахан оросуудыг гүтгүүлж �##�уулж бсан бдаг . Тусгай �##�банд ажилаж бсан хүн хятад эзэнтэй мсэс д ахиухан мөнгөөр ажилаж бна гэдэг урвагч нохойн шинж шүү дээ. Монгол улс тусгай �##�батай тусгай бэлтгэгдсэн улсуудтай одоо муусайн урвагч нохой улс ороны хүчийг сулруулах гээд оролдож байгаа улсууд бүлэглэлуудыг тэдний шун�##�тай идвэхтэн нарын нэрс бүгд л ил тод бна шүү дээ одоо эд нарыг устгаж эхлэх хэрэгтэй Азийн болгон зөв юм яарьсан улсуудаа устгаж байхын бэ . Тэгж бодохоор л урвагч дүнзэн нар бидний итгэлийг асааж бсан улсуудыг олоноор нь �##�ж байна шүү . Мэсийг тухай яарьж бичиж бсан улсууд амархан дуугай болдог зарим нь үхсэн бдаг эд нарын ажил тэр тусмаа энэ урвагчийн ажил сая баригдаад айсандаа зүрх нь өвдсөн бна хэрэг нь илэрхийлээ гэж айсан даа

Зочин
Зочин
3 сар 21, 2025 14:45

Гараад л ажлаа ёстой гял�##�зуулах шиг боллоо. Цахим орчин аймаар байна.

Цог
Цог
3 сар 21, 2025 20:28

Зөв шүү

Иргэн Бат
Иргэн Бат
3 сар 21, 2025 20:50

Сайн ш�##�гаад тулт�##� ялла.

Нэргүй
Нэргүй
3 сар 21, 2025 21:00

Хүйтэн этгээд энэ богинохон амьдрана гэдгээ мэдэж МУ д хонзон санаж хулгайчтайгаа хамтарч сүйрүүлэх ажил зохион байгуулж байсан бна ХОГ

Zochin
Zochin
3 сар 21, 2025 22:07

Tiim l aimaar hereg hiisen bol shuud OD Jargaliig horiod shalga.Zugeer ydarsan tushaal guitsetgesen huniig tamlaad bh uim.OdJargaliig chadahgui shde.MAN buh mungiig daaj bga buleg humuus.Od jargal.Golomt Baysgalan gj deeree hamgaalalttai daam amitad bh

Холбоотой мэдээ

Back to top button