Нийгэм мэдээ
Хилийн зарим боомтыг баасан гарагт түр хаана

Монгол Улсын хилийн зарим боомтыг баасан гарагт түр хаахаар болсон байна.
Тодруулбал, БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу ханш нээх баярын өдөр дөрөвдүгээр сарын 4-нд тохиож байгаа учир авто замын Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтын түр хаах юм.
Харин агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Зам тээврийн яам мэдээлжээ.

З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.