Улс төрийн мэдээ

Х.Нямбаатарын Н.Учралд дайсан үг

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Ард түмний амьдрал хүнд байхад үр ашиггүй зам, гүүр элдэв янзын юм хэрэггүй гэж үзээд, зогсоохыг нь зогсоосноос болж дотоод, гадаадгүй улс төртэй нүүр тулж байгаа нь үнэн" гэж мэдэгдсэн.

Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатар үүнд хариу тайлбар хийж "Сүүлийн үед ард иргэдийн амьдрал хүнд байгааг зам, гүүр, бүтээн байгуулалттай холбон тайлбарлаж, миний эхлүүлсэн төслүүдийг ч “үр ашиггүй” мэтээр ярих болжээ.

Тийм ээ, манай баг Сэлбэ 20 минутын хотын төсөл, Туулын хурдны зам, ТЭЦ-5 зэрэг томоохон төслүүдийг эхлүүлсэн. Үүнээс гадна эхлүүлээд дуусгасан, Багануурын 50 MBт, Бөөрөлжүүтийн 300 MBт, хотын замын зам гүүрийн бүтээн байгуулалтууд, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн шинэчлэл, Нийтийн тээврийн шинэчлэл, Камерийн нэгдсэн систем, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтууд гэх мэтээр хөвөрнө.

Харин ч эхлүүлсэн нь зөв байсан гэж боддог. Яагаад гэвэл хотыг хөгжүүлэхгүйгээр улсын эдийн засгийг хөгжүүлэхгүй. Дэд бүтэцгүйгээр хувийн хэвшил өсөхгүй. Эрчим хүчгүйгээр үйлдвэр байгуулахгүй. Зам, тээврийн сүлжээгүйгээр бүтээмж нэмэгдэхгүй. Орон сууц, инженерийн дэд бүтэцгүйгээр иргэдийн амьдралын чанар дээшлэхгүй.

Энэ бол зүгээр нэг барилга барих тухай асуудал биш. Энэ бол макро эдийн засгийн бодлого.

Эдийн засагт “мөчлөг сөрсөн бодлого” гэж бий. Эдийн засаг сайн үед хуримтлуулна. Харин эдийн засаг саарч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хумигдаж, ажлын байр эрсдэлд орох үед төр эдийн засгийн өгөөжтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар мөчлөгийг сөрдөг.

Нэг зам барихад зөвхөн зам барилгын компани ажилладаггүй. Барилга, цемент, төмөр, тээвэр, тоног төхөөрөмж, инженер, жолооч, жижиг дунд бизнес, үйлчилгээ гээд бүхэл бүтэн эдийн засгийн хэлхээ хөдөлдөг.

Ажлын байр хадгалагдана. Өрхийн орлого хадгалагдана. Хэрэглээ хадгалагдана. Бизнесийн орлого нэмэгдэнэ. Татварын бааз тэлнэ.

Харин хамгийн чухал нь бүтээн байгуулалт дууссаны дараа тэр зам, цахилгаан станц, орон сууц, инженерийн дэд бүтэц нь дараагийн хэдэн арван жилийн эдийн засгийн бүтээмжийн суурь болж үлддэг.

Мэдээж төсөл болгон зөв гэсэн үг биш. Үр ашиггүй бол зогсоо. Тооцоогүй бол зас. Авлига байвал шалга.

Гэхдээ “ард түмний амьдрал хүнд байна, тиймээс зам, гүүр, бүтээн байгуулалтаа зогсооё” гэдэг бол эдийн засгийн бодлого биш. Ажлын байрыг зогсоосноор иргэдийн амьдрал сайжрахгүй.

Хувийн хэвшлийн захиалгыг хумиад эдийн засаг сэргэхгүй. Хөрөнгө оруулалтыг зогсоогоод татварын бааз тэлэхгүй. Эрчим хүчний эх үүсвэрээ барихгүй байж үйлдвэржилт ярих боломжгүй. Түгжрэлээ шийдэх замаа барихгүй байж хотын бүтээмж ярих боломжгүй.

Орон сууц, инженерийн дэд бүтцээ байгуулахгүй байж хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломжгүй. Тиймээс Сэлбэ 20 минутын хот, Туулын хурдны зам, ТЭЦ-5 болон бусад бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэл үүссэн шалтгаан биш.

Харин өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдрийн бодлогоор нь хэмжих ёстой. Инфляцаа яаж удирдав. Төсвийн бодлогоо яаж удирдав. Эдийн засгийн мөчлөгөө яаж сөрөв. Хувийн хэвшил, ажлын байраа яаж хамгаалав. Иргэдийн бодит орлогыг яаж өсгөв. Эдгээр асуултын хариуг өчигдөр эхлүүлсэн зам, гүүрээс хайх хэрэггүй. Зам, гүүр макро эдийн засгийг удирддаггүй. Засгийн газар удирддаг.

Бид бүтээн байгуулалт эхлүүлсэндээ буруудахгүй. Харин эхлүүлсэн ажлуудыг улам хурдан, улам үр ашигтай дуусгаж, дараагийн бүтээн байгуулалтаа эхлүүлэх ёстой гэж өнөөдөр ч боддог.

Хотыг төсөл зогсоож хөгжүүлдэггүй. Улсыг хөрөнгө оруулалт царцааж хөгжүүлдэггүй. Үр ашиггүйгээ зогсооно. Үр ашигтайгаа үргэлжлүүлнэ.

Шаардлагатайгаа шинээр эхлүүлнэ. Энэ бол бүтээн байгуулалтын тухай маргаан биш.

Энэ бол эдийн засгаа хямралын үед агшаах уу, эсвэл зөв бодлогоор мөчлөгийг нь сөрж, ажлын байр, хөрөнгө оруулалт, ирээдүйн өсөлтөө хамгаалах уу гэдэг бодлогын ялгаа юм. Өнөөдрийн эдийн засгийн хариуцлагыг өчигдрийн бүтээн байгуулалт руу түлхэх хэрэггүй.

Улсын нэгдсэн төсвийн алдагдал 6 их наяд төгрөгт хүрсэн шүү. Аймаг, Нийслэл, Төрийн бүх байгууллагууд цалингаас өөр зардал гаргаж чадахгүй удаж байгаа. Буруутан хайх амархан. Эдийн засгаа удирдах л хэцүү" гэжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бид бүтээн байгуулалт эхлүүлсэндээ буруудахгүй. Харин эхлүүлсэн ажлуудыг улам хурдан, улам үр ашигтай дуусгаж, дараагийн бүтээн байгуулалтаа эхлүүлэх ёстой гэж өнөөдөр ч боддог.

Хотыг төсөл зогсоож хөгжүүлдэггүй. Улсыг хөрөнгө оруулалт царцааж хөгжүүлдэггүй. Үр ашиггүйгээ зогсооно. Үр ашигтайгаа үргэлжлүүлнэ.

Шаардлагатайгаа шинээр эхлүүлнэ.

ХАХА
ХАХА

НЭГ ЛУУЗАН НӨГӨӨ ЛУУЗАНДАА ЗААЖ ГЭНЭ ХАХА...

Зочин
Зочин

Хилийн цаана нуусан нүүрсний мөнгөө мега төсөл хэрэгжүүлэх нэрээр хятадаас буцаан оруулж ирэх оролдлого ш дээ. Мөнгөө оруулж ирэхгүй удвал хятаддаа хураалгах эрсдэлтэй болохоор үхэн хатан үзэлцэх нь аргагүй байх

зочин
зочин
Reply to  Зочин

Ардчилагч гэх анархистүүд наанаа эх оронч дүр эсгэнэ,цаанаа чоно, Бусдыг гүтгэх доромжлох, нэр төрийг нь гутаах,,Хуурч мэхлэх,луйврын аргаар төрийн эрхэнд гарах

Зочин
Зочин

нямбаа нохой минь ээ чиний эхлүүлсэн 1км хүрэхгүй урттай сэлбийн тохижилт, үерийн далан чинь одоо болтол дуусаагүй л байгаа шүү, завтай үедээ очиж шавар цемэнтээ зууралцвал дээр шүү. юун агаарын зам ёстой нохойн оцгор болно биз.

Эр хүн
Эр хүн

Эрчим хүч хөгжиж байж үйлдвэр хөгжинө ч гэх шиг!!! Дотоодын үйлдвэрээ татвар тог цахилгаанаар хааж боодог байж хуцваа!!!!

Зочин
Зочин

Оюун Эрдэнэ Нямбаатар хоёрын 100 их наядаар идснн мөнгийг ард түмэн энэ бузар улс төрийн тогтолцоог өөрчилж, эрүүл хууль төр засагтай болсон цагт л хууль шүүх дээр авчирч төлүүлэх боломжтой. Мөн тэдний дайсан гэх үнэн хэрэг дээрээ яг ижил гэмт бүлэглэл болох МАНАН-г өөрөөр хэлбэл Элбэгдорж тэргүүтэй урвагчидыг улс төрийн тогтолцоог цэвэрлэж, улс орон, ард иргэд, газар нутгаа хамгаалсан үнэнч шудрага хуулийн системийг бий болгосон цагт л Шүүх боломжтой болно.

Зочин
Зочин

Монголын эдийн засгийг бүхэлд нь хужаа нартай нийлж атгах шунал тээсэн хулгайчууд шдээ данх нянбактер нар

Зоо
Зоо

Энэ нохой хагартлааа баяжааад хужаагиин ирлиииз хурлииизуудтай хөрш амьдардагэээд л гарч байсандаааа зуслангииин хаус гээд. Сандал ширэээгэээ өгч ч чадахгүй их шуналуу маш их долоогчд нь хулгааа луйвар гэээл байшааа биздэээ орлогчоос нь авхуулааад шуналын гоё ярьсан бузруууд

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хэт их орон сууц бариад сургууль барихгүй байгаа нь бас нэг хөрөнгө оруулалт, хөгжил гэж ярих нь л дээ

Уулын өвгөн
Уулын өвгөн

Юуны ч доктор юм учрал энэний дэргэд хуульч Нямбаатарын үг ёстой э/з-ийн ухааны шинжлэх ухаанч тайлбар жинтэй тавьж чадлаа.Хотыг ямар хэмжээнд яаж хөгжүүлж удирдсаныг бүгд сайн мэднэ.Ийм чадварлаг боловсон хүчин улс оронд маш их хэрэгтэй бна.Одоо учрал бүх талаар утсан хүүхэлдэй гэдэг ээ бүрэн харуулж бна.Ийм ерөнхий сайдтай бол улам л уруудан доройтох дампуурах хямралд гүн шигдэх нь ойлгомжтой.Газар авахаас өмнө огцруул.

Зочин
Зочин

Нямбаатар аа!!!! Хүн бай!!! Хятдуудад ашиг, орлого өгч, монголыг золиослох чинь хэрээс хэтэрсэнийг ухаар !!!

Ховор хүн
Ховор хүн

Хотын хөгжил бодлогоор тасралтгүй явагдаж байх учиртай Ямар ч цаг үед мэдрэмжтэй менежментийн бодлого, хэрэгжүүлэлт, хяналт, гүйцэтгэл хэн ч Хотын дарга байсан гол үүрэг нь. Сургууль цэцэрлэг, орон сууц, нийтийн тээвэр, зам засвар шинэчлэлт заавал үргэлжилсэн бодлого төлөвлөлтийн ажил юм. Харин Хотын байтугай улсын төсвөөс хэтэрсэн өр зээлийн туламаар бүтээн байгуулалт хийдэггүй л байхгүй юу? Энэ бол аюултай. Харин цагаа олж ЗГ зогсоосон нь өнөөдөр Нямбаатарт хонзонгийн сэдэл болоод байгааг ард түмэн харж байгаа шүү. Тийм учраас цаашид бохир улс төр хийвэл ард түмнээсээ улам холдоно гэсэн үг дээ. Анзаарч зогсоорой!!!

Зочин
Зочин

Нямбаатар үхээрийн хийж санаачилсан,цааш үргэлжлэх ажлууд бүгд хужаагаас даалгавартай,тэндээс санхүүждэг...худалдагдсан бууны нохой...

Холбоотой мэдээ

Back to top button