НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Ховд аймагт осолдсон жуулчдын биеийн байдал хэвийн байна

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 07-ны өдрийн 17:00 цагийн орчимд "Ховд аймаг Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдсон байна" гэх дуудлага мэдээлэл иржээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтын явцад гадаад улсын хоёр иргэн автомашинтай замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасан байна. Осолд тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжүүлэн явуулж байгаа. Эмнэлэгийн байгууллага анхан шатны тусламж үзүүлсэн, осолдсон гадаад улсын хоёр иргэний биеийн байдал хэвийн байна" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button